2004.01.31

 

 

“ХАРХОРИН” ЇЗЭСГЭЛЭНГ ЇЗЛЭЭ

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди ХБНГУ-ын элчин сайдын яаманд нээгдсэн археологийн “Хархорин” їзэсглэнг їзэж сонирхлоо. Энэхїї їзэсгэлэнд Монгол Улс-ХБНГУ-ын Ерєнхийлєгч нарын ивээл дор явагдаж буй монголын эзэнт гїрний їеийн нийслэл Хархорин хотын туурийг малтах хамтарсан археологийн судалгааны дээжээс тавигдсан байна. Тухайлбал Хархорин хотын тєв хэсгээс олдсон гар урлалд ашиглаж байсан том хэмжээний зуух, эртний бурхан шашны эд зїйлс, єнгєлгєєний хавтан, гэрэлт хєшєєний хэсэг, шаазан ваарны хэлтэрхийг энд дэлгэжээ.  

           Хамгийн їнэтэй олдворт одоогоор олдоод байгаа хамгийн жижиг жирийн монгол /дээлтэй/ хїний шавар баримал байхад, хотын халаалтын систем нь азиас олдсон хамгийн том нь гэж профессор Баяр Монгол Улсын Ерєнхийлєгчид танилцууллаа.

            Ерєнхийлєгч Н.Багабанди Монгол-ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хїрээнд тун сонирхолтой, сайхан їзэсгэлэн нээсэнд элчин сайдын яамныхан болон монгол германы эрдэмтдийн багт талархлаа илэрхийлэв. Мєн уг тєслийг эцэст нь тултал їргэлжлїїлэх хэрэгтэйг онцлоод олдсон олдвор, судалгааны їр дїнгийн талаар ХБНГУ-ын Холбооны Ерєнхийлєгчид захидал илгээх бодолтой байгаагаа илэрхийлэв. 

           Тэрбээр цааш нь Хархорин хотын туурийг монгол-германы археологчид хамтран судалж байгаа нь монголын тєдийгїй дэлхийн тїїхийн судалгаанд їнэтэй хувь нэмрээ оруулна хэмээн тэмдэглэлээ. 

           ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл Форверк Монгол Улсын Ерєнхийлєгчийг морилон ирж їзэсгэлэн їзсэнд талархлаа илэрхийлээд энэ бол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны ойд єндєр ач холбогдолтой хандаж буйн тод илрэл гэв. Хамтарсан тєслийн їр дїн хийгээд ирээдїйн талаар Ерєнхийлєгч Н.Багабандийн хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийлэв.

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn