2004.01.31

 

 

НОЁН Р.АРМИТЭЙЖИЙГ ХЇЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди манай оронд айлчилж байгаа АНУ-ын Тєрийн нарийн бичгийн даргын орлогч ноён Р.Армитэйжийг хїлээн авч уулзан хоёр орны харилцааны асуудлаар санал солилцон ярилцлаа. 

           Монгол Улсын Ерєнхийлєгч хэлэхдээ миний урилгыг хїлээн авч айлчлан ирсэнд талархаад монгол америкийн харилцааг хєгжїїлэхэд чухал ач холбогдолтой хэрэг болж байна гэлээ.   Ноён Р.Армитэйж АНУ-ын Ерєнхийлєгч Ж.Буш, Тєрийн нарийн бичгийн даргын даалгасны дагуу монгол оронд айлчилж байгаагаа хэлээд Ерєнхийлєгч Ж.Бушийн хувийн илгээлт бїхий захидалыг Ерєнхийлєгч Н.Багабандид гардуулан єглєє.

           Уг захидалд Ерєнхийлєгч Н.Багабандийг АНУ-д айлчлах урилга хийгээд Иракийн сэргээн босголтод монголын цэргийн албан хаагчид оролцож байгаад Ерєнхийлєгч Ж.Буш талархлаа илэрхийлэн бичсэн байгааг Р.Армитэйж уламжиллаа. Тїїнчлэн монголд айлчлан ирж байгаа нь монгол оронтой танилцах, тєр засгийн єндєр албаныхантай уулзах, ноён Ерєнхийлєгч тантай хоёр дахь удаагаа нїїр тулан санал солилцох боломжийг олгож байна гэлээ. 

           Тэрбээр цааш нь монголд єрнєж байгаа бїхий л їйл явцад тухайлбал улс тєр, эдийн засаг, соёл, хїмїїнлэгийн болон батлан хамгаалах салбарт монголын хэрэгцээ, эрх ашигт нийцїїлэн хамтран ажиллах, олон улсын хамтын нийгэмлэгт монгол орны нэр хїндийг єргєх, байр суурийг бэхжїїлэхэд дэмжин ажиллах болно гээд Монгол Улс Иракийн сэргээн босголтод цэргээ илгээн оролцож буй зоримог шийдвэрт талархлаа илэрхийлэв.

            Ерєнхийлєгч Н.Багабанди єнгєрсєн онд Улаанбаатар хотноо болсон “Ардчиллыг шинээр буюу сэргээн тогтоосон орнуудын V бага хурал”-д санхїїгийн дэмжлэг їзїїлэхийг єнгєрсєн удаа уулзах їеэр хїсэж байсан нь биеллээ олсонд талархахад ноён Р.Армитэйж энэ бол ноён Ерєнхийлєгч таны хїсэлтийг л биелїїлсэн зїйл гэлээ.

           Монгол Улсын Ерєнхийлєгч АНУ-ын дэмжлэг туслалцаа эдийн засаг, худалдаа, нийгэм хїмїїнлэгийн гээд бїхий л салбарт шаардлагтай байгааг онцлоод харилцааны бїх салбарыг хамарсан суурь баримт бичиг гаргах хэрэгтэй байна гэлээ.  

           АНУ-аас манай улсыг чиглэсэн худалдааны тогтолцоо ялимгїй тааламжтай болон єєрчлєгдєхєд л манайд гарч болох эерэг їр дагаварыг сїлжмэл эдлэлийн їйлдвэрлэлийн салбарт гарсан огцом хурдацтай сэргэлтээс харж болохыг Ерєнхийлєгч Н.Багабанди дурдаад АНУ манайхаас алслагдмал хэдий ч манай экспортын 2 дахь том зах зээл болоод байгаа нь мєн л дээрх хїчин зїйлтэй холбоотой болохыг тэмдэглэв.  

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди “Мянганы хєгжлийн сорилтын данс”-нд Монгол Улсыг багтаан оруулахад дэмжлэг їзїїлэхийг хїсээд бид шалгуур їзїїлэлтїїдийг хангахын тєлєє чармайн ажиллах болно гэв.   Ерєнхийлєгч Ж.Бушт єєрийн халуун дотно мэндчилгээг уламжлахыг хїсээд АНУ-д айлчлуулах урилгыг талархан хїлээн авч буйгаа тэмдэглэн хэллээ.   Ноён Р.Армитэйж Монгол Улсын Ерєнхийлєгчийн хоёр орны харилцааны асуудлаарх байр суурь, саналыг дэмжин ажиллах болно гэлээ.

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn