АНУ-ЫН
ЕРЄНХИЙЛЄГЧ Ж.БУШИЙН ЗАХИДАЛ
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид АНУ-ын Ерєнхийлєгч Ж.Буш
хувийн илгээлт захидал илгээснийг АНУ-ын Тєрийн нарийн бичгийн
даргын орлогч Ричард Армитэйж айлчиллынхаа їеэр уламжилсан
билээ.
Энэхїї
захидалд “Хїндэт ноён Ерєнхийлєгч єє, Иракийн ард тїмэнд
єєрийн эрх чєлєєт болон ардчилсан ирээдїйгээ бий болгоход
нь дэмжлэг туслалцаа їзїїлж ирсэнд Танд болон Монголын ард
тїмэнд талархал илэрхийлье.
Олон
улсын эвслийг дэмжих зорилгоор энхийг сахиулах хїчний хоёр
дахь ээлжийн багийг илгээх болсон нь Монгол Улс єєрийн эрх
чєлєєгєє эрхэмлэн дээдэлдэгийн сацуу мєн бусад орон эрх
чєлєєгєє олж авахад нь тус дэм хїргэх эрмэлзэл дїїрэн байдгийг
нотолж байна. Шинээр товхинож буй ардчилсан Иракт їзїїлж
байгаа монголын дэмжлэг нь манай хоёр орны харилцааны їндсийг
бїрдїїлэгч нийтлэг їнэт зїйлсийг улам тодотгож байгаа юм.
Энэ
захидлыг Танд уламжилж єгєхийг би Тєрийн нарийн бичгийн
даргын орлогч Ричард Армитэйжээс хїссэн юм. Нийтлэг їнэт
зїйлсээр холбогдсон хоёр орныхоо харилцаа, хамтын ажиллагааг
урагшлуулан хєгжїїлэх їїднээс Таныг Вашингтонд айлчлан зочилж,
надтай болон манай засаг захиргааны удирдах гишїїдтэй уулзахыг
би нэн хїндэтгэлтэйгээр урьж байна” хэмээн онцолсон байна.
* * *