2004.02.10

 

 

ШУВУУНЫ ХАНИАДНААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААРЇЇРЭГ ЧИГЛЭЛ ЄГЛЄЄ

           Монгол Улсын Ерєнхийлєгч, Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн Н.Багабандид ХХАА-н дэд сайд Ц.Занданшатар, Улсын мал эмнэлэг, їржлийн албаны дарга Р.Санжаатогтох нар бараалхан шувууны ханиаднаас урьдчилан сэргийлэх талаар хэрэгжїїлж буй арга хэмжээ, їйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. 

           Улсын мал эмнэлэг, їржлийн албаны дарга мэдээлэлдээ єчигдєрийн байдлаар АНУ-д шувууны ханиад илэрч устгал хийж байгааг хэллээ. Ємнє нь АНУ, Европ, Азийн улс орнуудад дэгдэж байсан энэ євчний вирус хїйтэнд тэсвэртэй тул хорио цээрийн дэглэмийг чанд хатуу баримтлах хэрэгтэй гэв. 

           Манай улсын хувьд энэ сарын 29-єєс хилээр шувууны мах, єндєг нэвтрїїлэхийг хориглон, шувууны аж ахуйнуудад ариутгал, халдваргїйжилтийн арга хэмжээ авч байгаа ч оношлох багаж байхгїй байгааг онцлоод ГХЯ-ны шугамаар захиалан олж авах талаар ярилцаж байна.

           Тэрээр цааш нь манай улсад халуун орноос 38 нэр тєрлийн нїїдлийн шувууд ирдэг нь сэтгэл эмзэглїїлсэн асуудал болж байна гэлээ.  Монгол Улсын Ерєнхийлєгч мэдээллийг сонсоод нїїдлийн шувуудыг монголчууд оролддоггїй уламжлалтай ч сїїлийн жилїїдэд агнах явдал нэмэгдэж байгаа тул иргэдэд сэрэмжлїїлэх мєн цагаан сар болох гэж байгаа тул єндєг, шувууны мах нууцаар хилээр орж ирж болзошгїй, иймд хил, гааль, иргэд сэрэмжтэй байхыг сурталчлах шаардлагатай гэлээ.

           Тїїнчлэн шувууны аж ахуй эрхэлдэг жижиг аж ахуй, єрх айлын шувуунуудыг ариутгалд хамруулах, томуу гарсан тохиолдолд эмчлэх, хорио цээр тогтоох, устгах арга технологид мэргэшїїлэн дадлагажуулах талаар анхаарахыг онцоллоо.  Одоогоор Алтанбулаг, Сэлэнгэ, Сайншанд, Замын-Їїдэд халдвар авсан байж болзошгїй иргэдийг тусгаарлах байр бэлдээд байгаа юм байна.

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn