“АРХИДАЛТГЇЙ
АМЬДРАЛЫН ХЭВШИЛ-НИЙГМИЙН ЭРЇЇЛ ОРЧИН” СЭДЭВТ АЯНЫГ ДЇГНЭЛЭЭ
Монгол Улсын Ерєнхийлєгчийн
дэргэдэх архидан согтуурахтай тэмцэх бодлого, зохицуулалтын
зєвлєл, ЦЕГ-аас хамтран Ерєнхийлєгчийн ивээл дор “Архидалтгїй
амьдаралын хэвшил нийгмийн эрїїл орчин” сэдэвт аянг нийслэлийн
дїїргїїд, 21 аймгаар аялуулж дїнгээ гаргаж СТЄ-нд єдєрлєг
зохион байгуулав. Уг аянд Нийслэлийн Сїхбаатар дїїрэг тэргїїн
байр эзэлж, Дорнод аймаг дэд байранд шалгарлаа. Увс аймаг,
нийслэлийн Баянгол дїїрэг 3-р байранд орсон байна.
Уралдааны шагналын санг
“Спирт бал бурам” ХК ивээн тэтгэж санхїїжїїлжээ. Тїїнчлэн
дээрх аяны хїрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дунд
архидалтын хор уршгийн талаар зарласан уралдааныг дїгнэхэд
телевизийн тєрєлд МЇТВ-ийн уран бїтээлч Г.Золжаргал, Го.Бадарч
нарын цуврал нэвтрїїлэг тэргїїн байр эзэллээ. Радиогийн
тєрєлд “Улаанбаатар” “FM-101,7” сонинуудаас “Єнєєдєр” сонин
шалгарлаа.
Хэвлэл, мэдээллийн уралдааныг
“АПУ” ХК ивээн тэтгэж санхїїжїїлсэн байна. Энэхїї “Архидалтгїй
амьдаралын хэвшил нийгмийн эрїїл орчин” аяныг дїгнэж байгаатай
холбогдуулан Монгол Улсын Ерєнхийлєгч єдєрлєгт оролцогсод
болон нийт ард тїмэндээ хандан илгээлт ирїїлсэн байна. Уг
илгээлтэд: “Манай нийгмийн хор хєнєєлт, гажууд зуршил
болсон архидалтыг багасгах, тїїнтэй цаашид хийх тэмцлийг
эрчимжїїлэх зорилгоор єдєрлєг зохион байгуулан хийсэн ажлаа
дїгнэж, арга туршлагаа солилцож байгааг Тєрийн тэргїїний
хувьд талархан сайшааж байна.Архидан согтуурах явдал нийгмийн
дэг журмыг алдагдуулж, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зєрчлийн
анхдагч шалтгааны нэг болсон тєдийгїй, хїн амын эрїїл мэнд,
удмын санд ноцтой хор хохирол учруулсан хэвээр байгаа билээ.
Їндэстний болон хувь хїний
єєрийгєє хамгаалах, хєгжїїлэх гэсэн зєн совин, сэрэл мэдрэмжийг
уусган хордуулж болзошгїй хєнєєл аюулын ємнє хїчин мєхєсдїїлж,
хєгжил дэвшлээс холдуулж хоцроох, амьдрал ахуйг доройтуулж,
ёс суртахуунаар унагах нийгмийн сєрєг їзэгдлийн хамгийн
хорлонтой нь архидалт юм.
Эл байдлыг харгалзан 2002
оны сїїлчээр Монгол Улсын Ерєнхийлєгчийн ивээл дор “Шинэ
зуунд архидалтын эсрэг” Їндэсний чуулганыг тєрийн тєв, орон
нутгийн болон тєрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн
тєлєєлєгчдийн єргєн оролцоотой зохион байгуулсан билээ.
Энэ чуулган дээр миний бие
архидан согтуурахтай тэмцэх талаар улс тєр, эдийн засаг,
хууль эрх, ёс суртахуун, соёл иргэншлийн иж бїрэн цогцолбор
санал, санамж боловсруулан дэвшїїлж, бїтээлч ажил хэрэг
болгоорой, мєн согтууруулах ундааны їйлдвэрлэл, борлуулалтаар
эдийн засгийг дэмжих хєєрєгдмєл сонирхлыг тооцоо данснаасаа
хасаасай гэж їйлдвэрлэгч борлуулагч, бизнес эрхлэгчдэд уриалан
зєвлєж байсан.
Єнгєрсєн хугацаанд Їндэсний
чуулганаас гаргасан уриалга, зєвлємжийн дагуу “Архидан согтуурахтай
тэмцэх хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай” хуулийн болон
“Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих Їндэсний хєтєлбєр”-ийн
тєслийг боловсруулан УИХ-аар батлуулсан нь нэг алхам, ахиц
дэвшил мєн.Мєн манай ард тїмний эрїїл саруул оюун ухаан,
энх тунх амьдрал, урт нас, аюулгїй байдал, эрхэмсэг оршихуйн
баталгааг хангахын тулд архидан согтуурахтай тэмцэх бїх
нийтийн хєдєлгєєн єрнїїлэх хэлбэрээр “Архидалтгїй амьдралын
хэвшил-нийгмийн эрїїл орчин” сэдэвт аяныг орон даяар зохион
байгуулсан нь чамгїй дохио санамж, сэрэмж анхааруулга болсон
гэж їзэж байна.Хууль гаргах, хєтєлбєр боловсруулах, нэг
удаагийн аян єрнїїлэх замаар цаашдаа архидан согтуурахтай
тэмцэх ажлыг хязгаарлаж болохгїй нь мэдээж. Архи хэтрїїлэн
хэрэглэх хорт зуршлыг сэтгэлийн цээрлэл болгон архидалтгїй
амьдралын хэвшил тєлєвшїїлэхэд гол анхаарлаа тєвлєрїїлбэл
зохино.
Архинд халсан хїн ам алддаг,
архинд согтсон хїн бїхнээ алддаг, архинд донтсон хїн хїнээ
алддаг, энэ бїхний эцэст иргэний болон їндэстний аюулгїй
байдал алдагддаг энгийн їнэнийг ямагт санаж, шинэ зуунд
иргэдээ архи, архичдын бусармаг нєлєєнєєс чєлєєлж, эцэг
дээдсийн уламжлалт сургаал, зан заншлыг эдїгээ цагийн иргэншлийн
хандлагатай нийлїїлэн эрїїл саруул аж тєрєх бїхий л нєхцєлийг
бїрдїїлэх талаар тєрийн болон тєрийн бус байгууллагууд,
хэвлэл мэдээллийн ажилтнууд бодол ухаанаа нэгтгэн, бїх хїчээ
дайчлан ажиллахыг дахин сануулж байна.“Архи хэтийдвээс сайн
мууг їл ялгана, эзэн хаан архинд автвал тєр, гїрэн алдарна,
сайд тїшмэл архинд автваас засаг дїрэм саарна, хєтєч иргэд
архинд автваас хїнд ялд унана” хэмээсэн Эзэн богд Чингис
хааныхаа билэг сургаалыг бишрэн сїслэж, сархадын самуурлаас
єєрийн нєхєд болон їр хойчоо сэргийлэн хамгаалахын тулд
иргэн бїр чин санаа, їйл ажлаа хамтатган тэмцэж, ажиллахыг
нийт ард иргэддээ хандан уриалъя” гэжээ.
* * *