2004.02.12

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЇЙЛДВЭРЇЇДТЭЙ ТАНИЛЦАВ

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди хїн амын єргєн хэрэглээний бараа бїтээгдэхїїн їйлдвэрлэдэг “Ноосимпекс” ХХК-ийн ахуйн цаасны їйлдвэр, “Булигаар” ХК-ийн технологи шинэчлэлт, їйлдвэрлэлийн ажил байдалтай танилцан, їйлдвэрийн удирдлага, ажилчидтай санал солилцон ярилцлаа.

           Монгол Улсын Ерєнхийлєгч хэлэхдээ 1998 онд Дархан хотын їйлдвэр аж ахуйн газруудын ажил байдалтай танилцан дотоодын боловсруулах аж їйлдвэрийн салбарыг сэргээн хєгжїїлэх тухай санал санаачилгыг цогцоор нь анх дэвшїїлж байснаа хэлээд тэр їеийг бодвол їйлдвэрлэл сэргэж техник технологийн шинэчлэл хийхїйц хэмжээнд хїрсэн байгаад сэтгэл єег байна гэлээ.

           “Ноосимпекс” ХХК-ийн ахуйн цаасны їйлдвэр нь 1992 оноос ажиллаж ирсэн, одоогоор импорт орлох ариун цэврийн цаас їйлдвэрлэн, амжилттай ажиллаж байгаа болон “Булигаар” ХК-ийн хувьд єр зээлийн бэрхшээл бий ч ажиллах хїч, тїїхий эд бэлтгэл зэрэг асуудлаа зохих хэмжээнд шийдвэрлэн тєслийн хїчин чадлаа нэмэгдїїлэн ажиллаж байгааг сайшаалаа.

           Мєн арьс ширний їйлдвэрлэл бол манай орны экспортын тэргїїлэх чиглэлийн салбар, иймээс тєрийн бодлогоор дэмжих хэрэгтэй гээд Засгийн газраас “Арьс шир” хєтєлбєр болоовсруулан хэрэгжїїлж байгаа ч тєрєєс авч буй бодлого яг хєрсєн дээрээ хїїсэн хэмжээнд хїрч чадахгїй байна. Тєрєєс тавьж буй зорилт хийгээд їйлдвэрлэгчид нэгдэн ажиллавал їр дїнгээ єгнє. Їїний тулд їйлдвэрлэгчид санаа бодлоо нэгтгэн ажиллах хэрэгтэй байгааг онцлов.

           Малаа эрїїлжїїлэхгїйгээр арьс шир, , ноос, мах, хїнсний їйлдвэрлэлийн доголдлыг ч арилгах хєгжїїлэх гэж ярих ёсгїй юм байна гэлээ. Малаа эрїїлжїїлэхэд їндэсний эрдэмтдийн боловсруулж бїтээсэн эм бэлдмэлийг ашиглаж байхыг Ерєнхийлєгч Н.Багабанди зєвлєв.Ерєнхийлєгч їндэсний їйлдвэрлэлийн хєгжилд дотооддоо зарлаж байгаа тендер зарлаж їйлдвэрлэгчдийн бїтээгдэхїїнийг худалдан авч борлуулах нь их чухал, тендерийн шалгаруулалтад їндэснйи їйлдвэрлэгчдийн холбоо хяналт тавьж ажиллаж байхыг зїйтэй хэмээн хэллээ.

           Энэ їеэр монголын Їндэсний їйлдвэрлэгчдийн холбооны тэргїїн Ц.Дашзэвэг монгол улсын Ерєнхийлєгч Н.Багабандид дотоодын їйлдвэрлэлийн салбарын єсєлт хєгжилтєд оруулж байгаа хувь нэмрийг єндрєєр їнэлэн “Мєнгєн тул” цом єргємжлєлийг гардууллаа.

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn