2004.02.18

 

 

ЦАГААН САРЫГ ТОХИОЛДУУЛАН НИЙСЛЭЛИЙНБУРХАНЫ ШАШНЫ СЇМ ХИЙДИЙН ТЭРГЇЇНЇЇДИЙГ ХЇЛЭЭН АВЧ УУЛЗАХДАА МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ
Н.БАГАБАНДИЙН ХЭЛСЭН ЇГ

2004 оны хоёрдугаар сарын 18 

           Буяны ариуслаар олны сэтгэлийг адислагч ариун номын хуврагууд Та бїхэндээ сар шинийн мэндийг угтан дэвшїїлж, сайн сайхны ерєєл хїслийг айлтгая. Монгол тїмэн маань наран сараны барилдлагат цаг тооллын нэгэн жилийг єндєрлєж, “наран гэтэлгэгч” модон бичин жилтэйгээ золгон учрах гэж зон олноороо сэтгэл баясангуй байна.

           Энэ мєчид Тєрийн тэргїїн би тєр, тїмнийхээ цог хийморь, буян заяаг тэгш дїїрэн байлгах бэлгэдэл, сэтгэлийн їїднээс Та бїхнийг Тєрийн ордондоо урин залж, уламжлалт уулзалтаа хийхээр идэрийн барилдлагат энэхїї сайн єдрийг товлон сонгосон юм. Энд хїрэлцэн ирсэн нас буян, ном эрдмийн хишиг даллагатай, шашныг баригч, сїсгийг бататгагч настан буурлууд болон шашны ёс, шагшаабадын санваарыг эрхэмлэгч тойн хуврагууддаа талархал илэрхийлэхийн ялдамд Та бїхнээр уламжлан буяны садан бїх хувраг нарт сар шинийн мэндийг хїргэе.

           Цагаан сар бол манай Монгол їндэстний хувьд угсаа язгуураа эрхэмлэх, уламжлал заншлаа дээдлэх, ураг тєрлєє мэдэлцэх, урд хойтохоо хэлэлцэх, улс, гэрээ тєвшитгэхийн учир бэлгэдэлт тєр ёс, шашин, зан їйлийн хоршил найрсал бїхий тєгєлдєр их баяр ёслол билээ. Тєр, шашны болон улс иргэний хос барилдлагат эртний уламжлалт энэ эрхэм зан їйлд Бурханы шашинтнуудын їїрэг оролцоо нэн чухал гэж би їзэж жил бїр та бїхэнтэйгээ буцах жилийн хаялга, ирэх жилийн єнгє, нурууг хэлэлцдэг ёс тогтоод долоо дахь жилийнхээ нїїрийг їзэж байна.

           Усан хонин жилдээ улс хотлоороо амар тайван, ургац ногоо, будаа тариа арвин, эд идээ элбэг байж, мал сїрэг єсєж, бїтээн байгуулалт єрнєж, хєрш болон холын улс орны хїндэт зочин гийчин олонтой, шашин, номын їйлс дэлгэрмэл, ололт арвин, єгєєж дїїрэн сайхан єндєрлєж байна. Угтан гарах бичин жилийн єнгє нурууг жилийн эзэн одны болон гаригийн їрээр шинжсэн эрт эдїгээгийн мэргэдийн айлтгалаас їзэхїл “Хур буун, тариа тємс арвижюу, тєрєлхтєн бїхэн амраглан, амар амгалан хийгээд баяр баясгалантай болюу”, “Ухааны орон хийгээд жимс цэцэрлэг дэлгэрнэ, номтон мэргэд хїндлэлийг олно” хэмээжээ.

           Бэлгэ ерєєлийг биелэл болгоход шашин номын ариусгал, сїсэг итгэлийн сэтгэл нэн чухаг аа. Энэ їйлсэд хуврагууд та бїгдийн хичээл зїтгэл нэн эрхэм билээ. Учир иймд уулзсан энэ завшаанаараа манай орны Бурханы шашны хийд орон, лам санваартны єнєє ба хэтийн зорилго їйлсийн талаар єєрийн зарим саналаа Та бїхэнтэйгээ хуваалцахыг би бодсон юм. Ийм ч жишиг тогтсон билээ.

           Нэг. Чєлєє учрал бїрдсэн эдїгээ энэ цагт шашин, сїсэг сэргэж, орон хийдїїд олноор буй болсон нь олзуурхууштай хэрэг. Гэхдээ шашин нь їзїїлэхїйн тєдийд биш їнэний гэгээрэл, ухаарлын учиг, оюунаа нээхїйд хєтлєн залагч байх ёстойг бодолцвол санах сэдэх зїйл бишгїй байна. “Миний ном хэмээвээс хоёр зїйл буюу. Егїзэр нарт тогтсон таалал, ер нялхаст шашин болой” хэмээн билиг оюунаа тєлжїїлсэн мэргэдийн тухайд бол тогтсон таалал буюу гїн ухаан, жир олны тухайд бол шашин буюу їзїїлэхїй болох тухай айлдсан Бурхан багшийн гїн утгат айлдлыг ямагт санаж, мєрдєж хэрэгжїїлбэл зохистой. Бурхан багшийн дээрх сургаал айлдвар нь мєргєж сїсэглэхээс илїї учир шалтгааны ухаанд суралцахыг эрхэм болгохыг захижээ. Иймд мэргэд гарахын ухаан, чойр цанидын номд шамдан, Бурхан багшийн сургаалын гїн мєн чанарыг танихуйн эрдэмд хичээхийг хувраг шавь нартаа хичээнгїйлэн захиж сургаарай гэж Та бїхнээс хїсье. Эрхэм дээд мєргєлийн эхэнд “ном дор мєргємїй” хэмээхийн учир ч энэ буй заа. Номт хувцастнууд бус номт мэргэд олшрох нь шашны тусын тулд болой.

           Хоёр. Шашин сэргэж, сїсгийн їїд нээгдэхийн хэрээр санваартан хуврагуудын тоо нэмэгдэж байна. Тойн хуврагууд маань єєрийн тусд бус єрєєлийн тусд хуврагийн ёс, санваар сахилыг сонгосон нь лавтай. Бурханы шашин мандан дэлгэрэхэд хуврагуудын хуурмаггїй їнэн явдал, шашин амьтнаа гэх хоёргїй їнэнч сэтгэл ихэд тустай билээ. Ариун номын ийм л “хувраг дор мєргємї” хэмээн ард олон сїслэн залбирч, мєргєл итгэлдээ дуудан дээдэлдэг билээ. Хуврагын явдлыг цалгардуулж, хувийн ашгаа чухалчилбал чухам л “чєтгєрт хєтлєгдсєн мунхаг”-ийн гэмд автаж, бурханы шашныг гутаан доройтуулдаг хэмээн хоёр зууны тэртээ анхааруулсан Их Хїрээний хамба номун хан Агваанхайдав тэргїїт номт мэргэдийн айлдвар сануулга єнєєдєр ч нэн чухал хэвээр байна. Номдоо мэргэн, сахилдаа їнэнч, олондоо ачлалтай боловсон хийгээд боловсорсон хуврагууд л Бурханы шашнаа ариунаар авч явах учиртай.

           Гуравт. Шашин єєрийн тусд бус амьтны тусд оршдог болой. Тэгвэл шашныг баригч нь ч, сїм хийд, байгууллага нь ч ашгийн тєлєє бус шашны тєлєє їйлдэж, номлодог буй заа. Энэ бол аливаа шашны байгууллага, орон хийд, уншлага мєргєлийн газрын їйл ажиллагааны эрхэм зорилго билээ. Гэтэл энэ эрхэм зорилгод сэв тортог суух байдал ажиглагдаж болзошгїйг иргэд олны зїгээс мэр сэр сануулах шїїмжлэх нь бий. Олны сїсгээр бизнес хийж болохгїй нь мэдээж, харин олны тусын тулд бизнесийн орчинд ажиллаж амьдрах арга ухаанд суралцахыг буруутгах, їгїйсгэх аргагїй. Сїм хийд бол хувийн ємчийн, ашгийн тєлєє байгууллага биш, єглєгийн эздийн єргєл буянаар бїрдсэн нийтийн ємчийн байгууллага тул тїїний орлого, санг нийтийн тусын тулд илїїтэй зориулах нь зїйд нийцнэ.

           Дєрєвт. Бурхан шашны байгууллагууд эдїгээ єєрийгєє додомдох, сэргээх, єєртєє хандахаасаа илїї нийгэмдээ хандах, нийтийн їйл хэрэгт урьд урьдаас илїї идэвхтэй оролцох шаардлага тулгарч байна. Нийгмийн ядуурал, ёс суртахууны доройтол, архидалт, гэмт хэргийн гаралтыг багасгах, хїмїїсийг бусдад гэм хорлолгїй аж тєрєх, амьдрах ухаанд сургах зэрэг улс орны дотоод амьдралыг тохинуулахад тєдийгїй гадаад харилцаанд улс хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг єргєтгєх, энх тайван байдал, хїчирхийлэлгїй бїс нутаг бий болгох, экологийн аюулгїй байгаль дэлхийн тєлєє хийх зїйл бурханы шашинтнуудын ємнє их байна.  Энэ бїхэн бол та бїхний нийгмийн їйл ажиллагааны єргєн талбар мєн. Энэ талаар “Бурханы шашинтан бид христосчуудын сэтгэлийн эрдмээ нийгмийн їйл ажиллагаатай холбож чаддаг дадлага чадварыг тэднээс суралцаж болох юм” гэсэн Далай багшийнхаа захиа сургамжийг та бїхэн санаж ажиллахад илїїдэхгїй. Нийгэм, олон нийт бурханы шашинтан лам хуврагуудаас адис хїртээж, аврал буулгахаас гадна нийгмийн олон талт идэвхтэй їйл єрнїїлэхийг хїсэж байдаг юм шїї.

           Тав. Шашин нь улс, нийгэм, їндэстний амьдралд соёлын онцгой їїрэг гїйцэтгэдэг билээ. Бурханы шашин маань манай їндэсний, уламжлалт соёлыг хадгалагч, тээгч, хойч їеийнхэнд дамжуулагч байх їїргээ сайн биелїїлж ирсэн. Эдїгээ ч энэ їїргээ гїйцэтгэсээр байна.

           Шашин сэргэхийн хамт шїтлэгийн зориулалт бїхий шашин-соёлын їнэт бїтээлїїд болох сїм, дуган, суврага, шїтээн, ном судар, эд єлгийн зїйлс нэлээдгїй бїтээгдлээ. Хэдий тийм боловч Бурханы сургаалийн єв санд суурилсан ХХ1 зууны шинэ соёлыг бїтээхийг эрмэлзэх хэрэгтэй байна.

           Соёл гэдэгт би буддын урлаг, утга зохиол тєдийгїй їзэл санаа, ухамсар сэтгэлгээний хэв маягийг багтааж байгаа юм. Энэ їйл хэрэгт бурханы шашны лам санваартан та бїхний санал санаачлагаас гадна олон нийтийн оролцоо зїтгэл, ялангуяа мэргэжлийн хїмїїсийн тусламж, дэмжлэг онцгой чухал тул энд тєрийн зїгээс ч анхаарал тавих хэрэгтэй.

           Бачим хугацаанд базаж хэлсэн энэ таван зїйл сэдвийг Та бїхэн бодол сэтгэлдээ болгоон тунгааж, Бурханы шашнаа хєгжїїлэх зам мєртєє анхаарна буй за. Жил бїр энэ уулзалтаараа тодорхой сэдвийг хєндєж, та бїхэнд санаа сэдэл єгдєг билээ.

           Ирэх жилд энэ бїхнийхээ єгєєж, їр дїнгийн талаар та бїхний тайлагнал айлтгалыг сонсоно гэж хїлээж байя. Гэм бїхнээ барж, буяныг хотол чуулган болгосон, гэгээрэхїй, нигїїлсэхїйн сэтгэлт Бурхан багшийн шавь, шашин номын хувраг Та бїхэндээ сар шинэдээ сайхан шинэлж, сїсэгтэн олноо номын адистадаар баясган гийгїїлэхийг хїсэн ерєєе.

           Та бїхний хурсан номын буян тань хїн амьтны тус амгалангийн цагаан гэрэл болон сацарч, бїтээх арвитгахын саад тотгор, харшлах шалтгаан бїхнийг хааж, сайн їйлс бїхэн бїтэж дэлгэрэхийн їїд хаалгыг нээх болтугай. 

---оОо---           


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn