ЕРЄНХИЙЛЄГЧ ХОЁР ЄРГЄМЖЛЄЛ ГАРДЛАА
Монголын РR ассосиаци улс
тєрийн шилдэг 76 зїтгэлтнийг тодруулснаас Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди авсан оноогоороо шалгарагсдыг тэргїїлсэн байна.
Тус ассосиацийн тэргїїн
С.Болдхуяг, удирдах зєвлєлийн гишїїн М.Буянбадрах нар єргємжлєл,
энгэрийн тэмдгийг Ерєнхийлєгчид гардуулав.Монголын РR ассосиаци
сїїлийн 4 жилд олон нийтийн дунд явуулсан судалгаа, мэргэжлийн
судлаачдын санал бодол, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн
материал, имиж, улс тєрийн їйл ажиллагаанд оролцсон байдал,
хувь нэмрийг нь гол їндэслэл болгон шалгаруулжээ.
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди єргємжлєл гардуулсанд талархлаа илэрхийлээд
олон нийтийн санаа бодлыг илэрхийлсэн, улс тєр, ниймийн
тєлєвшилд хэрэгтэй їйл хэргийг санаачилжээ хэмээн сайшаагаад
цаашдаа шалгаруулах арга хэлбэрээ шинжлэх ухааны їндэстэй
боловсронгуй болгон, мэргэжлийн хїмїїс, судлаач, иргэдийн
тєлєєллийг тїлхїї оролцуулж байхыг зєвлєлєє.
* * *
Мєн “Єнєєдєр” сонины редакциас
хонин жилийн 100 алдартны топ-10-ын нэгээр шалгарсан тухай
єргємжлєлийг тус сонины ерєнхий эрхлэгч Ц.Балдорж гардууллаа.
Ноён Ц.Балдорж сониныхоо їйл ажиллагааны талаар товч танилцуулаад
“Єнєєдєр” сонины хамт олон Монголын худалдаа аж їйлдвэрийн
танхимаас тодруулсан шилдэг брэндийн шагнал авснаа мэдээллээ.
Ерєнхийлєгч Н.Багабанди
“Єнєєдєр” сонины оны алдартан тодруулдаг уламжлалыг бусад
тєрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслїїд тусган
авч єєрсдийн шилдэг, алдартнуудыг шалгаруулдаг боллоо гээд
“Єнєєдєр” сонины хамт олон тєр, засгийн мэдээллийг їнэн
зєв, дїн нуруутай, шуурхай байдлаар олон нийтэд хїргэдэгийн
сацуу архидалт, авилга, экологи, боловсрол, бичиг соёл гээд
нийгмийн тулгамдсан асуудлаар хэлэлцїїлэг єрнїїлэн амжилттай
ажиллаж байгааг дэмждэгээ илэрхийлэв.
Мєн “Єнєєдєр” сонин, бусад
єдєр тутмын хэвлэлїїд хариуцлагатай сэтгїїл зїйг хєгжїїлэн
тєлєвшїїлэхэд голлох їїрэгтэй ажиллаж байгааг тэмдэглэлээ.
---оОо---