2004.02.19

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧИЙН ЗАРЛИГИЙГ МОНГОЛ БИЧГЭЭР БУУЛГАЖ, ЁСЧЛУУЛАХ ТЄРИЙН ЁСЛОЛ ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ
НАЦАГИЙН БАГАБАНДИЙН ХЭЛСЭН ЇГ

2004 оны хоёрдугаар сарын 19. 

           Эрхэм нєхєд єє,

           Монгол Улсын Ерєнхий сайд, тєрийн тїшээ, Засгийн газрын гишїїд, нийгэм соёл, шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын алдар хїндэтнїїд, тєр, засгийн ажил хэргийг эрхлэн хєтлєгч ажилтнууд Та бид хамтаараа нэгэн чухал їйл явдлын оролцогч, тїїний тїїхийн гэрчлэгсэд боллоо.

           Тєрийн энэ ёслолын утга бэлгэдэл нэн гїн, зорилго агуулга олон талтай боловч би гурван зїйлийг онцолж хэлье.

           Нэгд. Монголын ард тїмний тєрт ёс, тїїх соёлын нандин євїїдийг хадгалан хєгжїїлэх талаар Ерєнхийлєгчєєс буулгасан зарим зарлигуудыг монгол бичгээр буулгаж дахин ёсчилж байгаа нь їндэсний соёл, оюун сэтгэлгээний шимт хєрс, язгуур їндэс, єв шинж, нэгдмэл холбоос, их тїїх, эх хэлний мєнхийн гэрч болсон Монгол їсэг бичгээ тєрийн хэмжээнд эрхэмлэн дээдэлж байгаагийн илэрхийлэл болно. Найман зууны тэртээ Их эзэн Чингис хааны зарлигаар тєрийн бичиг болж єргємжлєгдсєн энэхїї бичиг їсэг маань он цагийн уртад олон олон їсэг бичигтэй зэрэгцэн оршиж, бас адлагдаж байсан ч монгол тїмний минь зїрх сэтгэлд шингэж, тїїхийн шалгарлыг туулж, гуравдахь мянганаа хїрч ирсэн євєг дээдсийн зїрхний шивнээ, ухаан бодлын охь болсон єв их эрдэнэ билээ. Монгол Улсын Их Хурлаас 1995 онд баталсан “Монгол бичгийн їндэсний хєтєлбєр”-ийн хїрээнд їндэсний бичиг їсгээ сурах судлах, зааж євлїїлэх єргєн хєдєлгєєн єрнєж байгаа бєгєєд єнєєдрийн арга хэмжээ уг хєдєлгєєн тєрийн дээд тївшинд хїрсний бас нэг нотолгоо мєн. Цаашид тєрийн эрхэм зарлиг шийдвэрийг монгол бичигт буулгаж хадгалж байхыг їїгээр эхлэл болгов. Уламжлал болж, улам улам дэлгэрэг.

           Хоёрт. 2001 оноос єнєєдрийг хїртэл гараад байгаа энэхїї есєн зарлиг нь монгол тїмний эрхмийн дээд їсэг бичиг, ном судар, эд єлєг, оюун соёлын хосгїй бїтээл морин хуур, нум сум, тєр ёсны тїїхэн їйл явдал, эрхт тєрийн эрхэм хууль, їндэсний суу алдарт ба тїїхэн бие хїний єв дурсгал, ирээдїйн хєгжлийн хєтєлбєр, їзэл баримтлал зэрэг монгол хїний чухаг дээд эрхэмлэл, чин эрмэлзэл, бас бахархал, хїслэнг багтааж байгаараа нийт їндэсний ач холбогдолтой. Улс орны тусгаар, аюулгїй байдлын баталгаа, їндэсний бахархал, эв нэгдлийн уг сурвалж, хєгжил дэвшлийн хєшїїрэг болсон уугуул соёлын тулгуур їндэс, єв шинж болсон энэ бїхнийг дээдлэн їзэж, хєгжїїлэн баяжуулах асуудал монгол тєрийн бодлогын тєвд байгаа билээ. Монгол хїн бїрийн шинэ зууны бахархал омгорхол байх учиртай тєрт ёсон, тїїхт их соёлоо эрхэмлэх їїднээс тєрийнхєє бодлогыг хїн бїр ойлгон дэмжих нь нэн чухал байна. Тєрийн хэрэг иргэдээсээ гэхийн учир ч энэ болой.

           Гуравт. Монгол Улсын Ерєнхийлєгчєєс Засгийн газарт чиглэл болгосон, тїїнд Ерєнхий сайд гарын їсэг зурснаар хїчин тєгєлдєр болсон Ерєнхийлєгчийн энэ зарлигууд нь Ерєнхийлєгч ба Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудын нэгдмэл, бїтээлч їйл ажиллагаа, нэгдсэн бодлого, нягтарсан хїчин чармайлтын бас нэгэн илэрхийлэл болж байгаа юм. Їїний тод жишээ нь морин хуураа эрхэмлэн дээдлэх тухай Ерєнхийлєгчийн зарлигийн їзэл санаа їндэсний хєдєлгєєн болсон тєдийгїй дэлхийн оюун соёлын євд бїртгэгдэн баталгаажиж, Монгол улсын мєнхийн нэрийн хуудас болсон баярт їйл явдал билээ.

           Энэ мэт бусад зарлигуудын заалт амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэхийн ялдамд цаашид улам эрчимжїїлэхэд Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд илїїтэй санал санаачлага гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье. Монгол бичгийн 800 жилийн ойг тэмдэглэх, “Монголын нууц товчоо”-г мєнхєд эрхэмлэн дээдлэх тухай зарлигуудын хэрэгжилт нь манай ард тїмний оюун сэтгэлгээ, утга соёлын хєгжилд шинэ давалгаа, шинэ эрч хїч, шинэ сэдэл санаа нэмнэ гэдэгт эргэлзэхгїй байна.  Нийт їндэсний болон тєр ёсны гїн учир холбогдол бїхий энэ арга хэмжээг Монгол тїмний уламжлалт их баяр сар шинийн босгон дээр “наран” хонин жилээ найртай сайнаар їдэж, “наран гэтэлгэгч” бичин жилээ найрсаг сайхнаар угтах тєрийн ёслолын нэгэн бїрдэл хэсэг болгож буй нь ч онцгой бэлгэдэл утгатай билээ.

           Эрхэм нєхєд єє, Та бїхэндээ болон улс монголын нийт иргэддээ угтан гарах бичин жилдээ улам их амжилт бїтээл, єєдрєг хїслэн, єнє мєнхийн жаргалыг хїсэн ерєєе.

           Монгол соёл, монголын тєрт ёс улам улам бадран, бат орших болтугай.  
 


---оОо---


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn