ЕРЄНХИЙЛЄГЧ Н.БАГАБАНДИД ШВЕДИЙН ЕРЄНХИЙ САЙД БАРААЛХЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид
Шведийн Вант Улсын Ерєнхий сайд, ноён Горан Перссон бараалхан
хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон
ярилцлаа.
Монгол Улсын Ерєнхийлєгч Шведийн Вант
Улсын Ерєнхий сайд эрхэмсэг ноён Та манай оронд айлчилж
байгаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хєгжїїлэх
шинэ боломж нєхцлийг бїрдїїлэх, гїнзгийрїїлэх, Швед улс
монголтой харилцаандаа єндєр ач холбогдол єгч байгаагийн
тод илэрхийлэл болж байна гэлээ.
Ерєнхий сайд, ноён Горан Перссон Монгол
Улсын Ерєнхийлєгчтэй нїїр тулан уулзаж байгаадаа баяртай
байгаагаа илэрхийлээд энэ жил хоёр орны хооронд дипломат
харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгааг хэлэв. Мєн
Монгол Улсын Ерєнхий сайдтай хийсэн уулзалт амжилттай болсныг
тэмдэглэлээ.
Ерєнхийлєгч Н.Багабанди хэлэхдээ Швед
улс єрнєдийн орнуудаас анх тїрїїн манай тусгаар тогтнолыг
хїлээн зєвшєєрч дипломат харилцаа тогтоосон орны нэг, їїнээс
ємнє ч хэлхээ холбоотой байсныг хэлээд монголд єрнєсєн ардчилал,
шинэтгэлийн їйлсэд туслан дэмжиж байгаад талархлаа илэрхийлэв.
Хоёр талын хїчин чармайлтаар бий болсон
энэхїї суурь дэвсгэр дээрээ тулгуурлан бїх салбарт хамтын
ажиллагаагаа єргєжїїлэн хєгжїїлэх хэрэгтэй байгааг онцоллоо.
Мєн засгийн газрын тэргїїнїїдийн тївшинд
ярилцаж тохиролцсон асуудлуудаа ажил хэрэг болгоход анхаарлаа
тїлхїї хандуулан ажиллахыг Ерєнхий сайд Горан Перссоноос
хїслээ.Ноён Горан Перссон Монгол Улсын Ерєнхийлєгчийн хоёр
орны харилцааны асуудлаарх байр суурийг дэмжиж байгаагаа
илэрхийлээд аливаа улс орны хєгжилд ардчилал, хїн амынх
нь боловсрол, экспортын бїтээгдэхїїний єрсєлдєх чадвар шийдвэрлэх
їїрэгтэйг цохон тэмдэглэв.
Монгол Улсын Ерєнхийлєгч монголын бараа
бїтээгдэхїїнийг Европын холбоо, скандинав, шведэд экспортлох
боломжтойг хэлээд цаашлаад шинжлэх ухаан, урлаг соёл, утга
зохиолын салбарт хоёр тал хамтран ажиллах талбар буйг дурьдав.
Ерєнхийлєгч їгийнхээ тєгсгєлд дэлхий
нийт, бїс нутгийн аюулгїй байдлыг хангах, олон улсын терроризмтэй
хамтран тэмцэх зайлшгїй шаардлага тулгарч байгааг тэмдэглээд
Европын холбооны гишїїн орон Испанид болсон хэрэг явдалд
гїнээ эмгэнэж буйгаа илэрхийлэв. Тїїнчлэн Шведийн Цог Жавхлант
Ванд єєрийн халуун дотно мэндчилгээг уламжлах, монголд айлчлах
урилгатайг нь дахин сануулахыг хїслээ.
---оОо---