ДЭЛХИЙН JCI БАЙГУУЛЛАГЫН ЕРЄНХИЙЛЄГЧ БАРААЛХЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид
Дэлхийн Жи Си Ай /JCI/ байгууллагын ерєнхийлєгч Фернандо
Санчес Ариас болон Жи Си Ай-Монголын удирдлага бараалхан
їйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.
Ерєнхийлєгч Н.Багабанди саяхан болсон
сургалт, уулзалтын талаар сонссоноо хэлээд манай залуучууд
ирээдїйдээ итгэлтэй, єєрєє єєрийгєє аваад явчих олон зїйлсийг
сурч авсан гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Ирээдїйд залуучууд
улс орноо авч явах тул тэднийг сургах дэмжих, чадваржуулахад
тєр засгийн зїгээс анхаарах хэрэгтэй байгааг онцлон хэллээ.
Мєн дэлхийн JCI байгууллага манай залуучуудтай
хамтран ажиллах єргєн боломж байгааг онцлоод дараа дараагийн
уулзалт, сургалтад хєдєє орон нутгийн залуусыг єргєнєєр
оролцуулах хэрэгтэйг зєвлєв. Тэрээр ярианыхаа тєгсгєлд
JCI-Монгол байгууллагын бїхий л їйл ажиллагааг дэмжин ажиллахаа
илэрхийлэв.
Дэлхийн Жи Си Ай /JCI/ байгууллагын
ерєнхийлєгч Фернандо Санчес Ариас халуун дотноор хїлээн
авч уулзаж байгаад талархлаа илэрхийлээд монголын залуучууд
идэвхтэй, ирээдїйдээ итгэлтэй ажиллаж байгааг єндрєєр їнэллээ.
Тїїнчлэн боловсрол, нийгэм, байгаль
орчин гээд бїхий л салбарт хамтран ажиллах, харилцааны баттай
гїїр бий болгохын тєлєє байгаагаа тэмдэглээд ойрын хугацаанд
болох зарим арга хэмжээнийхээ талаар товч танилцууллаа.
---оОо---