2004.04.02

 

 

ЕРЄНХИЙЛЄГЧ МАХ, СЇЇ БОЛОВСРУУЛАХ ЇЙЛДВЭРЇЇДТЭЙ ТАНИЛЦАВ

            Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди мах боловсруулах “Мах маркет”, сїїний “Гум” ХХК-уудаар орж ажилтан, ажилчидтай уулзан санал бодлоо илэрхийллээ.Ерєнхийлєгч їйлдвэрлэгчдэд хандан хэлэхдээ тєр засгаас хїн амыг экологийн цэвэр, эрїїл хїнс, бїтээгдэхїїнээр хангах бодлого барьж, энэ їїднээс хїнсний жижиг, дунд їйлдвэрїїдийг дэмжиж байна.

            Монголчууд хїнсний бїтээгдэхїїнээр єєрсдийгєє бїрэн хангах бїрэн бололцоо бий ч бидний хэрэглэж байгаа хїнсний бараг 70-80 хувь нь импортоор орж ирж байна. Цаашдаа импортыг багасгаж, импорт орлох дэлхийн жишиг, стандартад нийцэх, экологийн цэвэр бїтээгдэхїїнээр хїн амаа хангах тєрийн бодлогыг хэрэгжїїлэх нь зїйтэй. Энэ бодлогыг хэрэгжїїлэхэд єнєєдєр миний орж танилцсан мах, сїї боловсруулах їйлдвэрїїд чухал байр суурь эзлэнэ хэмээн тэмдэглэлээ.

            Тэрбээр цааш нь мал аж ахуйн їйлдвэрлэлийг эрчимжїїлэх бодлогыг тєрєєс цаашдаа барих болно. Мах, сїїний зах зээл, хэрэгцээг бэлчээрийн мал аж ахуйгаас хангахаас гадна тєвлєрсєн зах зээл ялангуяа Улаанбаатар хот шиг дэд бїтэц, тэжээлийн їйлдвэрїїддээ ойр байгаа бїс нутгуудыг эрчимжсэн МАА-н їйлдвэрлэлээр мах, сїїн бїтээгдэхїїнээр хангах тєрийн бодлогыг хэрэгжїїлэх шаардлагатай байна хэмээн онцлов.

            Ерєнхийлєгч Н.Багабанди “Мах маркет” ХХК-ийн ажилтан ажиллагсдад хандан хэлэхдээ танай хамт олон орчин їеийн техник технологитой ялангуяа аммиакан бус хєргєлтийн сїїлийн їеийн тєхєєрємж суурилуулан ажиллаж байгаа нь сайшаалтай хэрэг гээд тус компани гахайн аж ахуй эрхлэж, гахайн махыг їйлдвэрлэлийн аргаар боловсруулахаар зэхэж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

            Цаашдаа тус компанийг тїшиглэсэн хєргїїрийн цогцолбор бий болох боломжтойг дурдаад зєвхєн мах, махан бїтээгдэхїн биш сїї, загас, консерв гээд хїнсний тєрєл бїрийн бїтээгдэхїїнийг хадгалах хєргєлтийн тасралтгїй системийг бий болгох шаардалагатайг зєвлєлєє.

            “Гум” ХХК-ийн ажилтай танилцсаны дараа Монгол Улсын Ерєнхийлєгч энд цугласан зарим сїї боловсруулах їйлдвэрийн удирдлагуудад хандаж сїї бол бидний уламжлалт байнгын хэрэглээ учраас борлуулалтын хийгээд бїтээгдэхїїний тасалдлын зовлон амсахгїй. Монголчууд бид малынхаа сїїний 65 хувийг ашиглахын бол дотоодын зах зээлээ бїрэн хангаж болно.

            Цаашдаа хїний бие организмд тохирсон эрїїл ахуйн шаардлага хангасан їйлдвэрлэлийн аргаар боловсруулсан сїїн бїтээгдэхїїнийг хэрэглэх бодогыг тєрєєс баримтлана.

            Сїї їйлдвэрлэгчдэд учирч байгаа нэг бэрхшээл бол импорт ихэссэн, 2000 онтой харьцуулбал импорт 2 дахин, нэр тєрєл нь 5 дахин єссєн гэсэн мэдээлэл байна. Єндєр технологиор боловсруулсан бїтээгдэхїїн орж ирэхийг хаах учиргїй ч экологийн цэвэр, чанартай бїтээгдэхїїнийг монголчууд бид єєрсдєє їйлдвэрлэхийн зэрэгцээ экспортод гаргах бодлогыг баримтлах нь зїйтэй гэлээ.

---оОо---           


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn