ТАЖИКИСТАН УЛСААС СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ
БАРИЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабандид Бїгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад
суух Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд Акбаршо Искандаров
итгэмжлэх жуух єргєн барилаа.Жуух бичиг барих ёслолын дараа
Монгол Улсын Ерєнхийлєгч ноён элчин сайдыг хїлээн авч уулзан
хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон
ярилцлаа.
Ерєнхийлєгч элчин сайдаар
томилогдон ажиллах болсонд нь баяр хїргээд хоёр орны харилцаа
хамтын ажиллагааг єргєжїїлэн хєгжїїлэхэд їнэтэй хувь нэмэр
оруулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Мєн
Ерєнхийлєгч Э.Рахмоновтой єнгєрсєн оны эцсээр Нью-Йорк хотноо
уулзаж хоёр улсын уламжлалт харилцааг шинэ нєхцєл байдалд
сэргээн хєгжїїлэх талаар ярилцсаны дагуу ийнхїї элчин сайдаа
анх удаа томилсонд талархаж байна гэв.
Ерєнхийлєгч Н.Багабанди
Монгол Улс шинээр тусгаар тусгаар тогтносон Тажикистан улсыг
хїлээн зєвшєєрсєн анхны орны нэг гэдгийг дурдаад НЇБ, олон
улсын тавцанд бие биенээ дэмжин ажиллахын чухлыг тэмдэглэлээ.
Цаашдаа хоёр талын хамтын
ажиллагааг хєгжїїлэх чиглэлийг тогтоох талаар сайтар судлах
шаардалагатай, эхний ээлжинд худалдаа эдийн засгийн хамтын
ажиллагааг хєгжїїлэх эрх зїйн їндсийг бїрдїїлэх хэрэгтэй
байна гэлээ.
Тїїнчлэн хувийн хэвшлийнхний
хооронд бизнесийн хэлхээ холбоо тогтоох, улмаар шинэ нєхцєл
байдалд хамтын ажиллагааг хєгжїїлэх нєєц боломжийг нээн
илрїїлэхэд анхаарч ажиллахыг хэлэв. Монголын хайлуур жонш,
ноос ноолууран, савхин эдлэл, хивс дэлхийн аль ч зах зээлд
єрсєлдєх чадвартай, тажикистан улсад ч нийлїїлэх боломжтойг
тэмдэглэлээ.
Ерєнхийлєгч цааш нь Тажикистан
улс эрчим хїчнийхээ дийлэнх хувийг усны эх їїсвэрээс гарган
авч байгаа нь бидний харилцааны нэг салбар болж болохыг
хэлээд ер нь хєдєє аж ахуй, уул уурхай, боловсролын салбар
манай хоёр орны хамтын ажиллагааны чухал чиглэл болох ирээдїйтэйг
элчин сайд Акбаршо Искандаровт хандан хэллээ.
Ноён элчин сайд Акбаршо
Искандаров єєрийн улс орныхоо єнєєгийн байдлын талаар товч
танилцуулад Монгол Улсын Ерєнхийлєгчийн хэлсэн санал санаачилгыг
бодит ажил хэрэг болгохын тєлєє хичээн ажиллахаа илэрхийлэв.
Мєн харилцааны эрх зїйн
їндсийг бїрдїїлэх, уламжлалт сайн харилцааг сэргээх чиглэлээр
хоёр орны Ерєнхийлєгч нарын ярилцсан асуудлуудыг анхааралдаа
авч ажилана гээд Ерєнхийлєгч Э.Рахмоновын мэндчилгээг уламжлав.Уулзалтын
тєгсгєлд Монгол Улсын Ерєнхийлєгч элчин сайдын ажилд амжилт
хїсээд Тажикистаны Ерєнхийлєгч Эмамоли Рахмоновт халуун
дотно мэндчилгээ уламжлахыг хїслээ.
---оОо---