ТИКА-ын Ерєнхийлєгч бараалхав
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди Туркийн Олон улсын хамтын ажиллагааны байгууллага
болох ТИКА-ын Ерєнхийлєгч ноён Хакан Фиданыг хїлээн авч
уулзан хоёр улсын хамтын ажиллагааны хєгжлийн асуудлаар
ярилцлаа.
Ерєнхийлєгч уулзалтын їеэр
монгол, туркийн шинэ цагийн харилцаа улс тєр, соёлын харилцаанаас
эхтэй бєгєєд энэхїї хамтын ажиллагааг хєгжїїлэхэд ТИКА чухал
їїрэг гїйцэтгэж ирсэнийг тэмдэглэв. Туркийн Ерєнхийлєгч
А.Н.Сэзэр 2002 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх
їеэрээ Орхоны хєндий дэхь євєг дээдсийнхээ їлдээсэн дурсгалыг
очиж їзсэн юм.
Ямар тааруухан замтай болохыг
тэр єєрєє мэдсэн байхаа. Миний нэг мєрєєдєл бол Орхоны хєндийн
хєшєє дурсгалуудыг сэргээн засварлаж туркїїдийг євєг дээдсийнх
нь їлдээсэн нандин тїїхтэй танилцуулж тэдэндээ хїндэтгэл
їзїїлдэг газар болгох явдал юм.
Ерєнхийлєгч Сэзэрийн айлчлалын
їеэр бид 2 орны харилцаа, хамтын ажиллаагааны олон асуудлаар
ярилцаж тохирсоны дотор Орхоны хєндий хїрэх авто зам барих
асуудал байсан. Энэхїї Хархорин-Орхоны хєндийн замын санхїїжилт
ТИКА-н 2004 оны тєсєвт тусгагдан одоо хэрэгжїїлэх шатандаа
орсонд баяртай байна хэмээн Ерєнхийлєгч хэлээд монгол, туркийн
харилцаа хамтын ажиллагааг бїхий л чиглэлд єргєжїїлэн хєгжїїлэх
эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдэв.
Ноён Хакан Фидан ТИКА-н
Ерєнхийлєгч болоод 4 сар болж байгаа бєгєєд анхны гадаад
айлчлалаа монголоос эхэлж байна гээд ТИКА-н їйл ажиллагааг
соёл, боловсролын салбарт тїлхїї хандуулж ирсэн. Харин би
энэ удаагийнхаа айлчлалын їеэр Монгол Улсын СЭЗЯ, Туркийн
Эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллага хооронд татварын
сургалтын салбарт хамтран ажиллах тухай протоколд гарын
їсэг зурж байна.
Энэ нь бид цаашдын хамтын
ажиллагаагаа эдийн засаг, техник, аялал жуулчлалын салбарт
єргєжїїлж илїї бодитой хамтын ажиллагааг хєгжїїлэх болсны
илэрхийлэл юм гэлээ. Мєн Монгол Улсын Ерєнхийлєгчийн Турк
Улсад хийх албан ёсны айлчлалын ємнє Yндэсний тєв музейд
Орхоны хєндий дэх Тїрэгийн їеийн хєшєє дурсгалын малталтын
їеэр олдсон ховор нандин эд єлгийн зїйлсээр тусгай тасаг
байгуулан нээлтээ хийх гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
---оОо---