2004.04.07

 

 

ШИЛДЭГ ЗАЛУУ ЭМЧИД ЕРЄНХИЙЛЄГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

           Жил бїр шилдэг залуу эмчийг шалгаруулж, Монгол Улсын Ерєнхийлєгчийн нэрэмжит шагнал, єргємжлєл гардуулж байхаар болсон билээ.

           Энэхїї шагналын анхны эзнээр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эхчїїдэд зєвлєлгєє єгєх кабинетийн эмч, поликлиникийн эрхлэгч Гаадайн Тєгсжаргал шалгарч Монгол Улсын Ерєнхийлєгчийн нэрэмжит єргємжлєл гардаж авлаа. 

           Шилдэг залуу эмчид олгосон єргємжлєлд “Г.Тєгсжаргал Та эх, нялхсын эрїїл мэндийн тєлєє мэдлэг боловсрол, бие, сэтгэл, хичээл зїтгэлээ зориулан хєдєє орон нутагт эх барих, эмэгтэйчїїдийн нарийн мэргэжлийн тусламж, їйлчилгээг мэргэжлийн єндєр тївшинд їзїїлж, тїмэн олны хїндэтгэл хїлээж, эрхэлсэн ажилдаа дорвитой амжилт олж байгааг їнэлж Монгол Улсын Ерєнхийлєгч нэрэмжит шагналаа хїртээж, энэхїї єргємжлєлийг олговой” гэсэн байна. 

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди єргємжлєл гардуулсын дараа хэлэхдээ “Тусгай мэргэжлийн комисс гарч Гаадайн Тєгсжаргалыг энэхїї шагналын нэр хїндийг бїрнээ хангаж байна гэж їзэж шалгаруулж тогтоосон байна.

           Цаашдаа монголын залуу эмч нар энэхїї нэр хїндтэй шагналын эзэн болохын тєлєє мэрийн ажиллаж єєрсдийнхєє мэргэжил, боловсрол дээр єдєр, сар, жил тутам єсч дэлхийн хэмжээний эмчийн зэрэгт хїрч ажиллах тийм зориг эрмэлзэлтэйгээр ирээдїйдээ итгэл тєгс ажиллаасай гэж би хїсч байна. Монголын залуу эмч нар монголчуудынхаа эрїїл мэндийн тєлєєх эрхэм дээд їйлсдээ их амжилт гаргахыг дэлхийн эрїїл мэндийн єдєр хїсэн ерєєе.

           Монголын нийт эмч эмнэлгийн ажилтнуудад дэлхийн эрїїл мэндийн єдрийн баярын мэндчилгээг єргєн дэвшїїлж хїн ардынхаа эрїїл энх, сайн сайхны тєлєєх эрхэм їйлсийг єндєрт єргєн явж хїний эрхэм дээд жаргалан болсон эрїїл энхийн жаргаланг эдлїїлж явахыг хїсэн ерєєе” гэлээ. 

            Г.Тєгсжаргал энэ єндєр шагнал гардан авсандаа баяртай байгаагаа илэрхийлээд цааш цаашдаа улам ихийг хийж бїтээгээрэй гэсэн їїрэг, итгэл, найдвар давхар дагуулж байна гэж хэллээ.  Ерєнхийлєгчийн нэрэмжит шилдэг залуу эмчийн шагналыг 1 сая тєгрєг дагалддаг, Л.Зориг захиралтай “Моба” ХХК ивээн тэтгэжээ.  

---оОо---           


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn