БОЛГАРЫН СОФИЙН ИХ СУРГУУЛИЙН ПРОРЕКТОР БАРААЛХЛАА
Монгол Улсын
Ерєнхийлєгч Н.Багабандид Болгарын Софийн их сургуулийн проректор,
монголч эрдэмтэн, доктор А.Федотов бараалхан хоёр орны боловсрол,
соёл, шинжлэх ухааны салбарын харилцааны асуудлаар санал солилцон
ярилцлаа.
Уулзалтын эхэнд
Монгол Улсын Ерєнхийлєгч хоёр орны харилцаа сїїлийн жилїїдэд
идэвхжиж єндєр дээд тївшинд амжилттай хєгжиж байгааг хэлээд
соёл боловсрол хїмїїнлэгийн харилцаа нь иргэд хоорондоо бие
биенээ илїї сайн таньж мэдэхэд чухал болохыг тэмдэглэлээ.
Тэрээр цааш нь Болгарт Монголын нууц товчоо дахин хэвлэгдсэнд
баяртай байгаагаа илэрхийлээд ємнєтгєл їг бичнэ її гэсэн хїсэлтийг
дуртайяа биелїїлснээ дурдлаа. МНТ бол хїн тєрєлхтий соёл, тїїхийн
їнэт єв бєгєєд єнгєрсєн тїїхээ эргэн харах, монголчуудыг таньж
мэдэхэд онцгой ач холбогдолтой туурвил юм гэлээ. Тїнчлэн МНТ-г
мєнхєд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг гаргаснаа товч танилцууллаа.
Доктор А.Федотов
энэ удаагийн айлчлалын їеэр МУИС-Софийн их сургуулиудын хоорондох
хамтын ажиллагааны тухай гэрээгээ шинэчилсэн, цаашдаа хамтарсан
тєсєл, хєтєлбєр хэрэгжїїлэх, оюутан солилцох талаар монголын
талтай ярилцсанаа хэллээ. Мєн єєрийн сургууль дээрээ монгол
судлалын салбар нээж монголын тїїх, хэл соёл, монгол бичиг зааж
сургаж байгаагаа дурдаж цаашдаа дорнод европыг хамарсан монгол
судлалын тєв болгох зорилготойгоо мэдээлэв.
Тэрээр хэдийгээр
санхїїгийн бололцоо тааруу байгаа ч хоёр талд ажиллаж байгаа
элчин сайд нарын чармайлтаар чамгїй ажил амжуулж байгаад талархлаа.
Доктор А.Федотов єєрийн орчуулж эмхтгэсэн "Монгол ардын
їлгэр" номын дээжээ Ерєнхийлєгч Н.Багабандид єргєн бариад
цаашдаа монгол судлалыг хєгжїїлэх, монголыг сурталчлан таниулах
талаар чин сэтгэлээсээ чармайн ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерєнхийлєгч хоёр орны хооронд байгуулсан боловсрол,
соёл, шинжлэх ухааны салбарын хэлэлцээрийг шинэчлэх шаардлагатайг
онцлоод оюутан, судлаачдыг солилцох чиглэлээр хамтарч эхэлбэл
зїйтэй болохыг хэлэв.
Тїїнчлэн єрнєд болон зїїн европ дахь монгол судлал суларч, зарим
газар татан буугдан, эрдэмтэн судлаач нар цагийн эрхээр євгєрлєє.
Энэ байдлаас дїгнэлт хийж ЇАБЗ-ийн тэргїїний хувьд монгол судлалыг
хєгжїїлэх, залуу хойч їеийг бэлдэх талаар ЇАБЗ-єєр хэлэлцїїлж
їїрэг чиглэл єгснийг Ерєнхийлєгч хэлээд монгол судлалын цєм
болсон монголчууд бид єєрсдєє єєд нь татаж дэмжих хэрэгтэй хэмээн
онцлов.
Монгол орныг сурталчлах,
судлах чиглэлээр багагїй зїйл хийж бїтээж байгаад доктор А.Федотовт
талархаад монгол оронд тавтай сайхан айлчлаарай гэлээ.