ГАМШГААС ХАМГААЛАХ ЕРЄНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГА БАРААЛХАВ
Монгол Улсын
Ерєнхийлєгч Н.Багабандид Гамшгаас хамгаалах ерєнхий газрын дарга
П.Даш тэргїїтэй тус байгууллагын удирдлага бараалхан їйл ажиллагааныхаа
талаар танилцууллаа.
Ерєнхийлєгч Гамшгаас
хамгаалах хуулийн дагуу Гамшгаас хамгаалах ерєнхий газар шинээр
эмхлэгдэж, шинэ бїтцээр ажиллаж байгаа. Гамшгаас хамгаалах орон
нутгийн бїтцийг бий болгох, чадавхийг нэмэгдїїлэх чиглэлээр
дорвитой ажил хийх хэрэгтэйг онцлон хэллээ. Мєн хїн малын гоц
халдварт євчин ялангуяа шїлхий гарсаар байгааг хэлээд голомтыг
устгах, урьдчилан сэргийлэх талаар ул суурьтай судалгаа хийх,
газар хєдлєлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хяналтын байгууллагынхантай
хамтран байшин барилгын чанар стандартыг чанд мєрдїїлэх, энэ
жил тїймэр дэгдэх магадлал єндєр, давтамж нь таарч байгаа тул
бэлэн байдалдаа анхаарахыг їїрэг болгов.
Тэрбээр цааш
нь хувиараа алт ухагсад олширч, нурангид дарагдан амь насаа
алдах, бэртэх нь ихэслээ. Тїїнчлэн мєнгєн ус ашиглаж байгаа
нь байгаль орчинд сєргєєр нєлєєлж алсдаа гамшгийн аюулд ч хїргэж
болзошгїй тул анхааралдаа авч ажиллаарай гэлээ.
Монгол Улсын
Ерєнхийлєгч терроризмын аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, їїссэн
хор хохирлыг арилгах бїтэц, зохион байгуулалтын асуудлаа бусад
цэрэгжсэн байгууллагуудтай ярилцаж авахыг чиглэл болголоо.
Гамшгаас хамгаалах
ерєнхий газрын дарга П.Даш байгууллагынхаа цаашид хийхээр тєлєвлєж
байгаа ажлуудаа танилцуулахдаа улсын гамшгаас хамгаалах хєтєлбєр,
гамшгийн їед хїч хэрэгслийг дайчлан гаргах, нїїлгэн шилжїїлэх
журам зэрэг баримт бичгийг гаргах, техник багаж хэрэгслийг сайжруулах
зэрэг зорилтоосоо танилцууллаа.