Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

ШВЕЙЦАРИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТЄРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ХЇЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди манай оронд айлчилж байгаа Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Тєрийн нарийн бичгийн дарга Франц Фон Даникэнийг хїлээн авч уулзлаа.

Ерєнхийлєгч Н.Багабанди Монгол Швейцарийн харилцаа сїїлийн жилїїдэд идэвхжин хєгжиж буйд сэтгэл ханамжтай байдгаа илэрхийлээд ноён Франц Фон Даникэний энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд їр дїнгээ єгєх болно гэдэгт итгэлтэй байна гэв. Мєн 2002 онд єєрийн Швейцарьт айлчилж байснаа дурсаад энэ айлчлалын їр дїнд багагїй зїйл тухайлбал Швейцарийн хєгжил, хамтын ажиллагааны агентлагийн товчоо нээгдэх гэж байгаа болон Швейцарийн парламентаас Монгол Улстай 2003-2005 онд хамтран ажиллах дунд хугацааны їзэл баримтлалыг баталж, монголыг хєтєлбєрийн орон ангилалд багтаасан зэрэг ажлууд хийгдээд байгааг тэмдэглэлээ.

Швейцарийн Гадаад хэргийн яамын Тєрийн нарийн бичгийн дарга Франц Фон Даникэн хїлээн авч уулзаж байгаад талархлаад энэ удаагийн айлчлал нь монголын тєр засгийн удирдлагуудтай уулзах, Швейцарийн хєгжил, хамтын ажиллагааны агентлагийн товчооны нээлт, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх зэрэг арга хэмжээнд оролцоход чиглэж байна гэлээ.

Тэрээр Швейцарийн хєгжил, хамтын ажиллагааны нийгэмлэгийн товчоо нээгдэж байгаа нь манай тєр засгаас монголтой харилцах харилцаандаа ихээхэн ач холбогдол єгч байгаагийн тод илрэл гэж хэлэв. Тэрээр цаашдаа бидний зїгээс богино хугацаанд биш урт хугацааны техникийн хамтын ажиллагааг хєгжїїлэх болно гэлээ.

Монгол Улсын Ерєнхийлєгч Швейцарийн талаас зудын гамшигт нэрвэгдсэн Говь-Алтай, Завхан аймагт хэрэгжїїлсэн тєсєлд малчид сэтгэл ханамжтай байдгийг уламжлаад гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн менежмэнтийг боловсронгуй болгох, хор хохирлыг арилгах чиглэлээр хийгдэж байгаа ажлыг эрчимжїїлэх эрмэлзэлтэй байдгаа онцлов. Тїїнчлэн ХАА, бэлчээрийн менежмэнтийг боловсронгуй болгох тєсєл монгол орны хувьд онцгой ач холбогдолтой бєгєєд, гамшгаас хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг хєгжїїлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг хэллээ.

Ерєнхийлєгч цааш нь Швейцарийн єєрийгєє хамгаалах тогтолцоо манай сонирхлыг татдаг гээд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, тїїн дотроо хїн сургах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.
Ерєнхийлєгч Н.Багабанди Швейцарийн парламентаас Монгол Улстай 2003-2005 онд хамтран ажиллах дунд хугацааны їзэл баримтлалыг баталж, монголыг хєтєлбєрийн орон ангилалд багтаасанд талархаад цаашдаа тэргїїлэх орны жагсаалтад багтана гэдэгт найдаж байгаагаа цохон тэмдэглэв.

Тэрээр швейцарь улс сїї боловсруулах техник, технологи єндєр хєгжсєн орон.Иймээс монголд сїї боловсруулах жижиг їйлдвэр, технологи нэвтрїїлэх, улмаар импорт орлох экологийн цэвэр бїтээгдэхїїнээр улс орноо хангахад швейцарийн талтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Ерєнхийлєгч їгийнхээ тєгсгєлд Швейцариийн хєгжил, хамтын ажиллагааны агентлагийн товчоо нээгдэж байгаа болон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд єндєр хэмжээний тєлєєлєгч хїрэлцэн ирж оролцож байгаа нь монголтой харилцах харилцаандаа єндєр ач холбогдол єгч байгаагийн илрэл хэмээгээд Швейцарийн Холбооны Улсын Ерєнхийлєгч Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов.

Ноён Франц Фон Данимэк гамшгаас хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, ХАА бэлчээрийн менежмэнт, батлан хамгаалах зэрэг салбарт хамтран ажиллах талаарх Монгол Улсын Ерєнхийлєгчийн санал санаачлагыг бїрэн дэмжиж байгаагаа хэлж, холбогдох байгууллага албадад уламжлах болно гэлээ.

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn