2004.05.12

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

БАХРЕЙН ВАНТ УЛСААС СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ЄРГЄН БАРИЛАА

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Бахрейн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бєгєєд бїрэн эрхт Элчин сайд Карим Эбрахим Ал-Шакар итгэмжлэх жуух бичгээ єргєн барилаа
Итгэмжлэх жуух бичиг єргєн барих ёслолын дараах уулзалтын їеэр Монгол Улсын Ерєнхийлєгч манай улс арабын болон ойрхи дорнодын орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа єргєжїїлэх бодлого хэрэгжїїлдэг гээд ноён Элчин сайд таныг элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны харилцаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Хоёр орны харилцааг єргєжїїлэх єргєн боломжтой, тухайлбал банк санхїїгийн чиглэлээр хїн сургах, туршлагаа солилцох, санхїїгийн хєрєнгє оруулах зэргээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мєн газрын тос, байгалийн хий олзворлох, уул уурхайн салбарт Бахрейн болон тус улсад ажиллаж байгаа гадны компаниуд монголд хєрєнгє оруулалт хийвэл бид дуртайяа хїлээн авна хэмээн тэмдэглэлээ.

Элчин сайд Карим Эбрахим Ал-Шакар Улаанбаатарт хоёр дахь удаагаа ирж байна гээд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг єргєжїїлэн хєгжїїлэх том їїрэг хариуцлагаа биелїїлэхийн тєлєє ажиллахаа илэрхийлэв. Мєн єнгєрсєн 9-р сард болсон "Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын V бага хурлыг Монгол Улс амжилттай зохион байгуулсан, монгол оронд єрнєсєн ардчиллыг їйл явц нь ази, африкийн олон оронд їлгэр жишээ болж байна гэлээ.
Тэрээр цааш нь монгол орон байгалийн нєєц баялаг ихтэй тул Бахрейнаас хєрєнгє оруулагчдыг авчран танилцуулах, санхїїгийн хєрєнгє оруулах, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтойг хэлэв.

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди ноён Элчин сайд Карим Эбрахим Ал-Шакар нар бїс нутаг, Ойрхи дорнодын энх тайван аюулгїй байдлын асуудлаар санал солилцон ярилцлаа.



* * *

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn