НЭРЭМЖИТ
ТЄВЄЄР ЗОЧЛОВ
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Хїнсний биотехнологийн
судалгаа, хєгжлийн тєвийн їйл ажиллагаатай танилцаж тус тєвийн
эрдэмтэн судлаачид, багш нартай уулзаж ярилцав.
Шинжлэх ухаан технологийн
их сургуулийн Хїнс биотехнологийн сургууль ШУТИС-ийн Хїндэт
доктор, Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандийн нэрэмжит Хїнсний
Биотехнологийн судалгаа, хєгжлийн тєвийг байгуулж саяхан нээлтээ
хийсэн билээ .
Хїнсний їйлдвэрийн
салбарт биотехнологийн мэргэжилтэн бэлтгэх, инженер, мэрэгжилтнїїдийн
мэргэжлийг дээшлїїлэх, хїнсний їйлдвэрт биотехнологийн ололтод
тулгуурлан дэвшилтэт технолог, шинэ бїтээгдэхїїн гаргах зорилготой
байгуулагдсан энэ тєв сургалт мэдээллийн танхим, хїнс биотехнолог
судлалын нэгдсэн лаборатори гэсэн 2 хэсгээс бїрддэг аж.
Ерєнхийлєгч тєвийн
їйл ажиллагаатай танилцах їеэрээ 21-р зуунд хїн тєрєлхтний шийдвэрлэх
учиртай чухал асуудлуудын нэг нь экологийн цэвэр, эрїїл ахуй,
чанарын шаардлага хангасан хїнсний бїтээгдэхїїн болохыг дурдаад
Монгол Улс биотехнологийн бїтээгдэхїїнээр баялаг орны хувьд
экологийн цэвэр бїтээгдэхїїн нийлїїлэгч байх ёстой. Тиймээс
энэ чиглэлээр їйл ажиллагаа явуулдаг манай эрдэм шинжилгээний
байгууллагууд їйлдвэрлэгч, санаачлагч, хэрэглэгчидтэйгээ байнга
холбоотой байж биотехнологийн ололтыг їйлдвэрлэлд нэвтрїїлэхэд
анхаарч ажиллах нь зїйтэй гэлээ.
Сургалт мэдээллийн
танхимд Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандийн хоол хїнсний
технологийн чиглэлээр хэлсэн їг, мэндчилгээнїїд, гадаад дотоодын
нэр хїнд бїхий их, дээд сургуулиудын Хїндэт докторын батламжуудыг
нь дэлгэн їзїїлсэнээс гадна Ерєнхийлєгчийн амьдрал, їйл ажиллагааг
харуулсан сонирхолтой їзмэрїїд, дурсгалын зїйлсийг байрлуулжээ.
* * *