2004.06.24

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

ИНДОНЕЗИЙН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ЄРГЄН БАРИЛАА

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Индонези Улсаас Монгол Улсад суух Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд Сусанто Пуджомартоно итгэмжлэх жуух бичгээ єргєн барилаа.

Жуух бичиг барьсны дараа Ерєнхийлєгч Н.Багабанди ноён элчин сайдтай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг єргєжїїлэн хєгжїїлэх талаар санал солилцон ярилцлаа. Ерєнхийлєгч Ази Номхон далайн бїс нутгийн томоохон орны хувьд индонези улстай харилцаагаа идэвхжїїлэх нь манай гадаад бодлогын чухал зорилт юм гээд єнгєрсєн жил Ерєнхийлєгч Мегавати Сукарнопутригийн монголд хийсэн айлчлал нь хоёр орны харилцаанд шинэ гарц, шинэ дэвшил авчирсан їйл явдал болсон юм гэлээ.

Энэхїї айлчлалын їеэр яригдсан асуудлуудыг хэрэгжїїлэх, бодит ажил хэрэг болгоход ноён элчин сайдыг анхаарч ажиллахыг захив. Ялангуяа эдийн засаг худалдааны харилцааг хєгжїїлэх, монгол орны боломж нєхцлийн талаар индонезийн бизнес эрхлэгчдэд танилцуулж мэдээлэх, хєрєнгє оруулагчдыг татах зэрэг тодорхой зїйл хийхийг зєвлєлєє.

Ерєнхийлєгч цааш нь мэдээллийн технологи, аялал жуулчлал, газрын тосны хайгуул, хїнсний їйлдвэрлэл, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэлээ.

Хатагтай Сукарнопутритай уулзах їеэр соёл урлаг, боловсролын хамтын ажиллагааг хєгжїїлэх талаар ярилцаж байсан гээд монголын язгуур урлаг, їндэсний спортын тєлєєлєгчдийг индонезид айлчлуулах нь хоёр ард тїмнийг ойртуулах, бие биенээ таньж мэдэхэд чухал алхам болно гэж Монгол Улсын Ерєнхийлєгч онцлов.

Ноён элчин сайд Сусанто Пуджомартоно Ерєнхийлєгч хатагтай Сукарнопутригийн халуун дотно мэндчилгээг уламжилж тїїний монгол-индонезийн харилцааг дээд тївшинд хїртэл хєгжїїлэх хэрэгтэй хэмээн захиж байсныг онцлон хэлэв. Тэрээр индонезийн ажил хэрэгч хїмїїст монгол орныг танилцуулах, жижиг дунд їйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа хєгжїїлэх боломжтойг тэмдэглэлээ.

Мєн орчин цагийн монгол орныг индонезийн ард тїмэнд танилцуулах їїднээс сэтгїїлчид, бизнесийн тєлєєлєгчдийг монголд урьж авчрах талаар судлах болно гэлээ.

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn