2004.07.15

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

ЕРЄНХИЙЛЄГЧ ХЭРИТЭЙЖ САНД ИЛТГЭЛ ТАВИВ

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди, хатагтай А.Оюунбилэг нар дагалдан яваа хїмїїсийн хамт АНУ-ын Вашингтон хотноо 7 дугаар сарын 14-ний єдєр хїрэлцэн ирэхэд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд Р.Болд, Элчин сайдын яамны дипломат ажилтнууд болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд Памела Слїц, АНУ-ын Тєрийн Департаментын тєлєєлєгч нар угтан авлаа.

Їдээс ємнє Ерєнхийлєгч АНУ-ын Хэритэж санд зочилж Монгол улсын улс тєр, эдийн засгийн єнєєгийн байдал, гадаад бодлогын талаар илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ, Монгол Улсын гадаад бодлогод АНУ-тай харилцах асуудал онцгой байр суурь эзэлж байна.

Манай улс АНУ-г стратегийн тїншээ гэж їзэж, хоёр талын харилцаандаа шинэ шинэ алхмууд хийж, идэвхтэй байр суурь баримталж байгаа билээ. Биднийг хамтын їнэт зїйлс, тухайлбал, ардчилал, чєлєєт зах зээлийн эдийн засаг холбож байгаа юм. Мєн бидний харилцаа, хамтын ажиллагааг дэлхий нийтийн сэтгэлийг тїгшээж буй аюул занал болох терроризмын эсрэг тэмцэл улам бататгаж байна. Монгол Улс 2001 оны 9 дїгээр сарын 11-ний террорист халдлагыг эрс шийдэмгий буруушааж, Терроризмын эсрэг эвсэлд нэгдсэн хэмээн тэмдэглэв.

Тєгсгєлд нь Ерєнхийлєгч хїмїїсийн сонирхсон асуултуудад хариулт єглєє. АНУ-ын Хэритэж сан нь 1973 онд байгуулагдсан бєгєєд чєлєєт эдийн засаг, хязгаарлагдмал засаглал, хїний эрх чєлєє, америкийн уламжлалт їнэт зїйлс, батлан хамгаалах хїчтэй тогтолцооны зарчимд їндэслэгдсэн олон нийтийн санаа бодлыг судлах зорилготой судалгаа шинжилгээний нэр хїнд бїхий томоохон байгууллага юм.

Тус арга хэмжээнд АНУ-ын Тєрийн департаментын туслах нарийн бичгийн дарга Жэймс Келли,Тєлєєлєгчдийн танхимын гишїїн Жої Уилсон болон АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Жон Дингер, Жосеф Лэйк, Альфонсе ЛаПорта, Онц бєгєєд бїрэн эрхт Элчин сайд Памела Слїц, нарын хїмїїс байлцав.

 

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn