СОКА
ГАККАЙ НИЙГЭМЛЭГИЙН ДЭД ЕРЄНХИЙЛЄГЧ БАРААЛХЛАА
Монгол улсын Ерєнхийлєгч
Н.Багабандид Японы Сока Гаккай нийгэмлэгийн дэд ерєнхийлєгч
Тошиюки Мицїги бараалхан монгол японы соёлын харилцааны асуудлаар
санал солилцон ярилцлаа.
Монгол Улсын Ерєнхийлєгч монгол-японы хооронд соёлын харилцааны
баримт бичиг солилцоод гучин жил болж байна. Соёлын харилцаа
бол манай хоёр орны харилцааны анхдагч чухал салбар юм гээд
соёлоор дамжин ард тїмэн улам ойртон, ойлголцдог хэмээн тэмдэглэлээ.
Тэрээр цааш нь 1998 онд Японд айлчлах їеэр Сока их сургуульд
зочилж байснаа дурсаад халуун дотноор хїлээн авч байсанд талархлаа
илэрхийлэв. Мєн монголын их, дээд сургуулиудтай тогтоосон харилцаагаа
батжуулж хамтран ажиллахыг хїслээ.
Ноён Тошиюки Мицїги цаг зав гарган хїлээн авч уулзаж байгаад
талархаад монголын хувийн их дээд сургуулийн ажил байдалтай
танилцах, тогтоосон харилцаагаа идэвхжїїлэхийн тєлєє ирснээ
хэлэв. Монгол Улсын Ерєнхийлєгчид Сока Гаккай нийгэмлэгийн ерєнхийлєгч
Дайсэкї Икэдагийн халуун дотно мэндчилгээг уламжлаад Соко их
сургуулийн хїндэт докторын зэрэг олгосныг дуулгалаа.
Ерєнхийлєгч Н.Багабанди Сока их сургууль хїндэт докторын зэрэг
олгож буйд баяртай байгаагаа илэрхийлж ноён Дайсэкї Икэдад єєрийн
халуун дотно мэндчилгээг уламжлахыг хїслээ.
* * *
"АЙВЕХОУ МАЙНЗ"
КОМПАНИЙН ЕРЄНХИЙЛЄГЧ БАРААЛХЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабандид Канадын "Айвенхоу майнз" компанийн ерєнхийлєгч
Роберт Фрийдлэнд бараалхан Ємнєговийн Оюутолгойд хэрэгжїїлж
байгаа тєслийнхєє талаар танилцууллаа.
Ерєнхийлєгч Н.Багабанди Оюутолгойн орд газрыг газар дээр нь
очиж танилцаж байснаа дурдаад энэ тєсєл бол монголын эдийн засаг,
ирээдїйд чухлаар нєлєєлєх ажил, тєслийн ажлыг єєрийн зїгээс
дэмжиж байдгаа илэрхийлэв.Мєн Монгол улсын Засгийн газартай
тогтвортой байдлын гэрээ байгуулна гэдэгт найдаж байгаагаа хэлж
тєсєл амжилттай хэрэгжээсэй хэмээн хїсч байдгаа нотлов. Ерєнхийлєгч
їгийнхээ тєгсгєлд Айвенхоу компаниас ОХУ-д тєлєх єрийг тэглэхэд
зээлсэн тавин сая америк долларыг монголын засгийн газар тогтоосон
хугацаанд нь тєлєх учиртайг тэмдэглэн хэлэв.
Ноён Роберт Фрийдлэнд цаг зав гарган хїлээн авч уулзсанд талархаад
тєслийг цаашид їр дїнтэйгээр їргэлжлїїлэх болно гэлээ.
* * *