ОХУ-ЫН
ТООЦООНЫ ТАНХИМЫН ДАРГЫГ ХЇЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабандид манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Тооцооны танхимын
дарга ноён С.В.Степашин бараалхан хоёр улсын харилцаа, хяналтын
байгууллагуудын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Монгол улсын Ерєнхийлєгч ОХУ-ын Ерєнхийлєгч В.В.Путиний айлчлалын
їеэр байгуулсан Улаанбаатарын тунхаглал амжилттай хэрэгжиж,
бидний харилцаа улам шинэ шинэ агуулгаар баяжиж байгаад сэтгэл
хангалуун байна. Хоёр орны хяналтын байгууллагынхан харилцан
айлчилж хамтын ажиллагаагаа єргєжїїлж байгаа нь чухал їйл явдал
гэлээ.
Ноён С.В.Степашин
Ерєнхийлєгч В.В.Путиний айлчлалын дараа хоёр орны харилцаа эрчимжиж
байна. Бидэнд олон жилийн дотно сайхан харилцааны уламжлал бий
гээд монгол улс бол бидний сайн нєхєр стратегийн тїнш орон юм
гэв.
Хяналтын байгууллагуудын
хувьд єнгєрсєн жил хамтын ажиллагааны баримт бичигт гарын їсэг
зурсан їїний дагуу хамтран ажилаж байна. Бидний хувьд орос монголын
хамтарсан їйлдвэр, аж ахуйн газрууд, тємєр замын їйл ажиллагааны
їр ашиг ямар байгаад їнэлгээ єгєх ажил хийгдэж нягтлан магадалж
байна. Хоёр орны эдийн засгийн харилцааг хєгжїїлэх їїднээс хяналтын
байгууллагууд ажил хэрэгч, нээлттэй хамтран ажиллах шаардлага
байгааг ноён С.В.Степашин онцлон хэллээ.
Монгол Улсын Ерєнхийлєгч
тєрийн ємчит хамтарсан їйлдвэрїїдийн їр ашиг, єрсєлдєх чадвар,
технологийн шинэчлэлд хоёр талаас анхаарал тавьж байх нь зїйн
хэрэг тул хяналтын байгууллагын шалгалт чухал юм. Мєн монгол
оросын хамтарсан тємєр зам сайн ажиллаж байгаа хэдий ч зарим
талаар техник технологи хуучирч єнєєгийн шаардлагыг цаашдаа
хангаж чадахгїй болж магадгїй тул хяналт шалгалтын байгууллагын
дїгнэлтээр дамжин дээд тївшинд хїрч байх хэрэгтэйг онцлон хэллээ.
Ерєнхийлєгч саяхан
болж єнгєрсєн Халхын голын байлдааны 65 жилийн ойг хоёр улсын
Ерєнхийлєгч нар цахилгаан утас солилцон єргєн тэмдэглэж єнгєрїїллээ.
Мєн эх орны дайны 60 жилийн ойд урьсан урилгыг талархан хїлээж
авснаа хэлээд ахмад їеийнхнийхээ байгуулсан энэ баатарлаг тїїхийг
залуу хойч їед таниулан мэдїїлж байхын чухлыг тэмдэглэлээ. Мєн
ОХУ-д айлчлахаар бэлтгэж байгаа талаар мэдээлж ОХУ-ын Ерєнхийлєгч
В.В.Путинд єєрийн халуун мэндчилгээг уламжлав.
Ноён С.В.Степашин Ерєнхийлєгч Н.Багабандийн тавьсан асуудлуудыг
анхааралдаа авч холбогдох хїмїїст уламжлах болно гэв.
* * *