ЯПОНЫ
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД БАРААЛХЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабандид Япон Улсын Байгаль орчны сайд хатагтай Юрико Койке
бараалхан байгаль орчны салбарын хамтын ажиллагааны асуудлаар
санал солилцон ярилцлаа.
Монгол Улсын Ерєнхийлєгч
манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд байгаль орчны салбар
чухал байр суурь эзэлдэгийг тэмдэглээд таны энэ удаагийн айлчлал
хоёр орны тєдийгїй бїс нутгийн асуудлыг хамарсан їйл явдал болж
байна гэлээ. Ерєнхийлєгч цааш нь 1998 онд японд хийсэн айлчлалын
їеэр хоёр орны харилцааг иж бїрэн тїншлэлийн зарчмаар хєгжїїлнэ
хэмээн хоёр талаасаа тунхагласан. Энэ баримт бичигт байгаль
орчны салбар онцгой байр суурь эзлэх бєгєєд аливаа улс орон
том бага, хєгжилтэй, буурайгаасаа їл хамаараад байгалиа хамгаалах,
ирээдїй хийгээд хїн тєрєлхтний ємнє хїлээсэн їїргээ хамтран
хэрэгжїїлж байхын чухлыг онцлон хэллээ.
Хатагтай Юрико Койке
хїлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлээд монгол орны
байгаль орчныг хамгаалах нь бїс нутгийн асуудал тул японы засгийн
газраас анхаарал тавьж, хамтран ажилласаар ирлээ. Энэхїї хамтын
ажиллагааг гїнзгийрїїлэх, харилцан туршлага солилцох їїднээс
айлчилж байгаагаа хэлэв. Тэрээр байгаль орчны асуудал нь хїн
тєрєлхтєн, ирээдїйн ємнє хїлээх хариуцлага гэдэгтэй санал нэг
байгаагаа хэлээд бидний єдєр тутмын їйл ажиллагаанаас шалтгаалж
байгаль орчин доройтсоор байгаа, энэ асуудлыг хамтран шийдвэрлэхийн
тєлєє байгаагаа тэмдэглэв.
Монгол Улсын Ерєнхийлєгч
олон шалтгааны улмаас байгалийн доройтол єдрєєс єдєрт нэмэгдэж
байгааг хэлээд монгол оронд нїїрлээд байгаа цєлжилттэй тэмцэх
талаар саналаа хэллээ. Мєн манай орныг азийн салхины хагалбар
дайрдаг тул зїїн хойд азийг хамарсан шар шороон шуурга дэгдэх
болсон нь бїс нутгийн ємнє тулгамдаж буй бэрхшээл боллоо, олон
улсын гэрээ конвенц, бусад улс орнуудыг хамруулан хамтран ажиллах
шаардлагатай байгааг онцоллоо. Ерєнхийлєгч цааш нь биологийн
тєрєл зїйлийг хамгаалах, єсгєх, нийслэлийн агаарын бохирдлыг
багасгах, хатуу хог хаягдал боловсруулах зэрэг асуудлаар єєрийн
санал бодлоо хуваалцав.
Ерєнхийлєгч Н.Багабанди ярианыхаа тєгсгєлд 1998 онд хийсэн айлчлалын
їеэр японд бэлэглэсэн тарвагануудын талаар сонирхоход хатагтай
Юрико Койке монгол тарвага японд дасан зохицож єсч їржиж байгааг
танилцуулж, зургийг нь сонирхууллаа.
* * *