ПОЛЬШИЙН
ГАДААД ХЭРГИЙН САЙД БАРААЛХЛАА
Манай улсад албан
ёсоор айлчилж байгаа БНПУ-ын Гадаад хэргийн сайд Влоджимеж Чимошевич
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид бараалхан хоёр орны харилцааны
асуудлаар ярилцлаа.
Монгол Улсын Ерєнхийлєгч
хоёр орны харилцаа 1990 ээд оны їед саарсан ч сїїлийн хэдэн
жил єрнїїн хєгжиж байна гээд одоо хуучныгаа нєхєн ирээдїйг харан
хєгжинє гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Энэхїї харилцаанд ноён
сайд Таны айлчлал чухал алхам болж байна гэлээ.
Ноён Влоджимеж Чимошевич
БНПУ-ын Ерєнхийлєгч А.Квашневскийн халуун дотно мэндчилгээг
уламжлаад сїїлийн жилїїдэд манай улс Европын холбоо, НАТО-д
элсэх гээд нэлээд европ руу чиглэсэн бодлого явуулсан. Гэхдээ
бид бусад улс орнуудтай харилцах харилцаандаа илїї анхаарал
тавих болно. Монгол Улстай худалдаа, эдийн засаг, ХАА, боловсрол,
батлан хамгаалах, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа
зэрэг олон салбарт хамтран ажиллах сонирхолтой байна хэмээн
онцлон хэлэв. Тухайлбал ХАА, боловсруулах їйлдвэр, уул уурхай,
шингэрїїлсэн хийн чиглэлд хєрєнгє оруулах боломж бий энэ салбарт
ажилладаг олон бизнесмен дагалдан ирж монголын ажил хэрэгч хїмїїстэй
уулзалт хийж байгааг мэдээллээ. Мєн батлан хамгаалах, гадаад
харилцааны чиглэлээр оюутан сургах боломжтойг ярив.
Ерєнхийлєгч Н.Багабанди
яригдаж буй асуудлуудыг бодит ажил хэрэг болгохын чухлыг тэмдэглээд
хєрєнгє оруулалт, худалдаа эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг
засгийн газрууд дэмжин ажиллах нь зїйтэй. Ялангуяа уул уурхай,
боловсруулах їйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр хамтран
ажиллах єргєн боломж бийг онцлов. Худалдаа, эдийн засгийн харилцаанаас
гадна улс тєр, парламент хоорондын хамтын ажиллагааг гїнзгийрїїлэх
хэрэгтэйг ярилаа. Польш улс НАТО-гийн гишїїн орон болсон тул
польшийн цэргийн сургуулиуд НАТО-гийн стандартаар хичээллэдэг
болсон, тиймээс монголын офицер ахлагч нарыг сургах сонирхолтой
байгаагаа дурдаж Иракт польш, монгол цэргїїд їїргээ нэр тєртэй
биелїїлж байгааг Ерєнхийлєгч тэмдэглэлээ. Мєн польшид сургууль
тєгссєн монгол иргэдийг давтан сургах, мэргэжил мэдлэгийг нь
дээшлїїлэхэд анхаарч ажиллахыг хїслээ.
Ерєнхийлєгч 1999
онд БНПУ-д албан ёсоор айлчилсан, тэр їеэр яригдсан ЭСЯ-даа
нээх асуудал одоо бодит ажил хэрэг болоод байгааг хэлэв. Тїїнчлэн
Польшийн гадаад яамны зїгээс польш дахь монгол судлал, монголч,
эрдэмтэд, залуу судлаач нарыг анхаарч дэмжиж байхыг хїсэв. Ерєнхийлєгч
ярианыхаа тєгсгєлд БНПУ-ын Ерєнхийлєгч А.Квашневскийд єєрийн
халуун мэндчилгээг уламжлахыг хїсээд Монгол Улсад айлчлах урилгатайг
нотлон хэллээ.
Ноён Влоджимеж Чимошевич Монгол Улсын Ерєнхийлєгчийн дэвшїїлсэн
асуудал, саналуудыг дэмжин бїрэн биелэх боломжтойг тэмдэглээд,
засгийн газрынхаа бусад гишїїд, Ерєнхий сайддаа танилцуулах
болно гэв.
* * *