БНАСАУ-ЫН
ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ЄРГЄН БАРИЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабандид БНАСАУ-аас суух Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд
Пак Жєн До итгэмжлэх жуух бичгээ єргєн барилаа. Итгэмжлэх жуух
бичиг барих ёслолын дараа Ерєнхийлєгч Элчийн сайдыг хїлээн авч
уулзан хоёр орны харилцааны асуудлаар ярилцлаа.
БНАСАУ-ыг тусгаар
тогтнолоо зарлахад хїлээн зєвшєєрсєн хоёр дахь орон бол монгол
орон бєгєєд бидний харилцаа 50 гаруй жилийн тїїхтэй билээ. Энэхїї
харилцааг гїнзгийрїїлэн хєгжїїлэх, алдсан цаг хугацаагаа нєхєхєд
дахин нээгдэж байгаа Элчин сайдын яам багагїй хувь нэмэр оруулна
гэдэгт итгэлтэй байгаагаа и Монгол Улсын Ерєнхийлєгч илэрхийлэв.
Ноён Элчин сайд
Пак Жєн До нам засгийнхаа болон, БНАСАУ-ын их удирдагч Ким Чен
Ир, Ардын Дээд Хурлын-ын дарга Ким Ен Нам-ын халуун дотно мэндчилгээг
уламжлав. Манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа нь их жолоодогч
Ким Ир Сен, тухайн цагийн монголын удирдагчдын хамтын ажиллагаатай
салшгїй холбоотой хэмээн онцлоод нэг бїс нутагт оршдогоос гадна
хїнд бэрх цагт бие биедээ тусалсаар ирснийг дурдав. БНАСАУ санхїї
эдийн засгийн бэрхшээлээс болж Улаанбаатар дахь Элчин сайдын
яамаа хаасан. Харин БНАСАУ эдийн засгийн бэрхшээлтэй байгаа
ч элчин сайдын яамаа Улаанбаатарт дахин нээх шийдвэр гаргасан
нь хоёр орны харилцаа єргєжин хєгжиж байгааг харгалзан їзсэн
хэрэг гэв.
Тэрээр цааш нь солонгосын
хойгийн цємийн асуудлыг шийдвэрлэх нь АНУ-ын байр сууриас шууд
хамаарах бєгєєд найрамдалт монголын тєр засаг уг асуудлыг зєв
зїйтэйгээр шийдэхэд дэмжлэг їзїїлнэ гэдэгт найдаж байгаагаа
илэрхийлэв. Мєн тус улс эх орноо энх тайван, хєгжлийн дэвшлийн
зарчмаар нэгтгэхийн тєлєє амжилттай ажиллаж байна гэлээ.
Ерєнхийлєгч Н.Багабанди
БНАСАУ-ын удирдагчдын мэндчилгээг талархан хїлээн авч байна
гээд ємнєх їеийнхний суурийг нь тавьсан хоёр орны харилцаа хамтын
ажиллагааг шинэ цагийн єнгє аясын дагуу хєгжїїлэх хэрэгтэй байна.
Хоёр орны харилцааны эрх зїйн чухал баримт бичиг болох Найрсаг
харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт 2002 онд шинэчлэн
гарын їсэг зурсныг хэлээд їїний їндсэн дээр бусад гэрээ, хэлэлцээрийг
шинэчлэх хэрэгтэй байна гэв. Тїїнчлэн худалдаа, эдийн засгийн
харилцаа, бие биенээ нєхсєн хамтын ажиллагааг хєгжїїлэх шаардлагатай
байгааг тэмдэглээд монгол оронд єрнєж буй бїтээн байгуулалт,
зам барилга, ХАА-н салбарт хамтын ажиллагааг хєгжїїлэх боломжтой
юм гэлээ.
Боловсрол, соёлын
харилцааны сайхан уламжлалаа хадгалах хэрэгтэй, энэ нь ард тїмэн
хоорондын ойлголцол, итгэлцлийг бэхжїїлэхэд чухал нєлєєтэйг
дурдав.
Монгол Улсын Ерєнхийлєгч солонгосын хойг цємийн зэвсгээс ангид
байх ёстой, уг асуудлыг энх тайван, яриа хэлэлцээний зарчмаар
шийдэх хэрэгтэй гэсэн Монгол Улсын байр суурийг нотлоод хоёр
солонгос улс итгэлцэл, харилцан ойлголцол, энхийн замаар эх
орноо нэгтгэх, тэрхїї їйл явцын цаг хугацааг ойртуулахын тєлєє
байгаагаа илэрхийллээ.
Уулзалтад Ерєнхийлєгчийн
Тамгын газрын дарга Б.Батхишиг, ГХЯ-ны Тєрийн нарийн бичгийн
дарга Р.Алтангэрэл нар байлцлаа.