НИГЕРИЙН
ХОЛБООНЫ УЛСААС СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ЄРГЄН
БАРИЛАА
Холбооны Бїгд Найрамдах
Нигер Улсаас Монгол Улсад суух Онц бєгєєд бїрэн эрхт Элчин сайд
Жонатан Олуволе-Кокер Монгол Улсын Ерєнхийлєгчид итгэмжлэх жуух
бичгээ єргєн барилаа.
Жуух бичиг барьсны
дараа Ерєнхийлєгч Н.Багабанди ноён элчин сайд Жонатан Олуволе-Кокерийг
хїлээн авч уулзав. Ерєнхийлєгч ХБННУ Монгол Улсад суух элчин
сайдаа тохоон томилж итгэмжлэх жуух бичгээ єргєн барьж байгаа
нь тус улс манай оронтой харилцах харилцаандаа єндєр ач холбогдол
єгч буйн тод илрэл гээд харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар
саналаа хэллээ.
Нигер улс хєдєє аж ахуй, газрын тосны салбар хєгжсєн туршлагатай
орон тул эдгээр чиглэлээр харилцаагаа хєгжїїлэх, тухайлбал монгол
улс Нигерээс тїїхий газрын тос авч Хятадад нийлїїлээд, оронд
нь хятадаас нефтийн бїтээгдэхїїн импортолж болох юм. Энэ асуудлыг
судлан їзэж монголын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг
санал болголоо.
Мєн НЇБ, Эвсэлд їл нэгдэх хєдєлгєєн болон олон улсын хамтын
нийгэмлэгийн хїрээнд бие биеэ дэмжин, мэдээлэл, санал солилцох
нь харилцааны нэг хэлбэр бєгєєд энэ чиглэлээр Элчин сайдын хувьд
хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Ноён Элчин сайд
Жонатан Олуволе-Кокер ХБННУ-ын Ерєнхийлєгчийн халуун дотно мэндчилгээг
уламжлаад Монгол Улсын Ерєнхийлєгчийн санал болгосон ХАА, газрын
тосны салбарт хамтран ажиллах талаар тодорхой алхмууд хийх болно
гэв. Монгол Улстай харилцаагаа хєгжїїлэх їїднээс тєрийн єндєр
дээд албаны тєлєєлєгч солилцох, хїн ам олонтой тєв африкийн
нигер улсад монголын элчин сайдын яамыг нээх тухай саналаа дурдлаа.
Элчин сайд цааш нь эдийн засаг, худалдааны харилцаагаа хєгжїїлэх
їїднээс худалдаа аж їйлдвэрийн танхимуудын хооронд хэлхээ холбоо
тогтоох шаардлагатайг тэмдэглэв.
Ерєнхийлєгч Н.Багабанди
араб, африкийн улс орнуудтай харилцаагаа хєгжїїлэх эрмэлзэлтэй,
байдгийг тэмдэглээд урьд ємнє африкийн зарим орнуудтай тогтоосон
хамтын ажиллагаагаа шинэчлэн сэргээх, харилцан ашигтай, бие
биеэ хїндэтгэсэн харилцаа бий болгоно гэдэгт итгэлтэй байна
гэв. Монголын энхийг сахиулагчид африкийн тогтворгїй байгаа
орнуудад энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирснийг мєн танилцууллаа.
Элчин сайд Жонатан
Олуволе-Кокер ХБННУ-ын Ерєнхийлєгч эдїгээ Африкийн холбоог тэргїїлж
байгаа тул Тантай уулзуулах хїсэлтэй байна гээд Монгол Улсын
Ерєнхийлєгчийн дэвшїїлсэн асуудлуудыг уламжилж хэлэх болно гэлээ.