2004.09.01

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙДЫГ ХЇЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Япон улсын Гадаад хэргийн сайд хатагтай Ё.Кавагїчиг хїлээн авч уулзлаа.

Ерєнхийлєгч Японы Гадаад хэргийн сайд монгол оронд айлчилж байгаа нь хоёр орны иж бїрэн тїншлэлийн харилцааг улам єргєжїїлэхэд жинтэй хувь нэмэр болохуйц їйл явдал болж байна гэлээ. Япон улс монгол оронд єрнєсєн ардчилал, эдийн засгийн шинэтгэлийн їйл явцыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн нь манай дотоод хїндрэл бэрхшээлийг даван туулах, цаашдын хєгжлийг тодорхойлоход тєдийгїй олон улсын тавцан дахь нэр хїндийг єргєхєд їнэлж баршгїй хувь нэмэр болсон юм.

1998 онд Монгол Улсын Ерєнхийлєгчийн хувиар японд хийсэн айлчлалын їеэр хоёр орны харилцааг иж бїрэн тїншлэлийн зарчмаар хєгжїїлнэ хэмээн тохиролцсон нь єдгєє амжилттай хэрэгжиж харилцааны бїхий л чиглэлээр єрнїїн хєгжиж байна. Мєн энэ айлчлалаар монголын 500 оюутныг Японд сургана гэж шийдвэрлэсэн нь амжилттай хэрэгжиж, єнгєрсєн онд хийсэн айлчлалын хїрээнд дахин 500 оюутан сургахаар болсонд баяртай байгаагаа илэрхийлээд энэ бїхэн нь хоёр орны ирээдїйн хамтын ажиллагаанд оруулж буй оюуны томоохон хєрєнгє оруулалт юм гэж Ерєнхийлєгч Н.Багабанди онцлон хэлэв.

Тэрээр цааш нь монголд хандивлагч орнуудаас їзїїлж байгаа тусламжийн хэмжээгээрээ Япон улс тэргїїлдэг, хэдийгээр Японы засгийн газраас хєгжиж байгаа орнуудад їзїїлэх тусламжийн хэмжээгээ бууруулж байгаа ч Монгол Улсад їзїїлэх тусламжаа хэвээр їлдээсэнд талархаад цаашид ч тусалж дэмжсээр байна гэдэт найдаж байна гэв.

Хатагтай Ё.Кавагїчи Японы засгийн газар монгол улсын ардчилал, шинэтгэлийг эхнээс нь дэмжиж ирсэн бєгєєд цаашид ч туслалцаагаа їргэлжлїїлсээр байх болно. Саяхан монголын палеонтологийн хїрээлэнд багагїй хэмжээний эрдэм шинжилгээний багаж тєхєєрємжийн буцалтгїй тусламж їзїїлэх болсон. Тїїнчлэн морин хуурын єв уламжлалыг хадгалах, сурталчлахад 150 мянган долларын туслалцаа єгєх болсныг хэллээ.

Энэ жил Монгол, Японы соёлын харилцааны протокол байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Энэхїї ойн хїрээнд монгол орныг сурталчлах, япончуудад танилцуулах їїднээс монгол наадам, ахуй амьдралыг харуулсан кино гаргаж байна. Соёлын харилцаанд сумогийн дэвжээнээ барилдаж байгаа монгол бєхчїїд багагїй хувь оруулж ирлээ, тэднээр дамжин япон хїмїїс монголчуудыг ойлгох, илїї сайнаар ханддаг болсон хэмээн тэмдэглээ.

Ерєнхийлєгч Н.Багабанди монголын палеоннтологийн шинжлэх ухааныг хєгжїїлэх, монголчуудын оюуны чухал єв болох морин хуурыг хадгалан хамгаалхад їзїїлж байгаа тусламжинд баяртай байгаагаа илэрхийлэв. Їїнээс гадна монголчууд сумогоор дамжуулан япон орныг илїї их сонирхож таньж авч байгаа бєгєєд монгол сумочид ардын диломатын їїрэг гїйцэтгэж байна гэлээ.

Ерєнхийлєгч НЇБ-ын Аюїлгїйн зєвлєлийн байнгын бус гишїїний орон тоонд Монгол Улс нэрээ дэвшїїлж байгааг хэлээд Японы засгийн газар энэ асуудлыг ахнааралдаа авч дэмжихийг хїслээ. Мєн байгаль орчны салбарт хамтран хэрэгжїїлэх хэд хэдэн тєсєлд єєрийн зїгээс туслан дэмжинэ гэдэгт итгэлтйэ байна гэв.

Хатагтай Ё.Кавагїчи Монгол Улсын Ерєнхйилєгчийн дэвшїїлсэн асуудлуудыг анхааралдаа авч судлан їзэхээ илэрхийлээд байгаль орчны салбар бол хоёр орын харилцааны тэргїїлэх чиглэл байх болно хэмээн онцлов.

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn