2004.11.09

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

ТУРКИЙН ГАДААД ХУДАЛДААНЫ ХОРООНЫ ДАРГА ТУНЖЭР КАЯАЛАРЫГ ХЇЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди БНТУ-ын Гадаад худалдааны хорооны дарга, туркийн “Экзим” банкны ТУЗ-ын дарга, турк монголын Засгийн газар хоорондын комиссын орлогч дарга Тунжэр Каяаларыг хїлээн авч уулзлаа.

Ерєнхийлєгч єнгєрсєн хавар БНТУ-д хийсэн Монгол Улсын Ерєнхийлєгчийн айлчлалын хїрээнд Туркийн тєр, засгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын їеэр ярилцаж тохиролцсон асуудлууд ийнхїї хэрэгжиж эхэлж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Ноён Тунжэр Каяалар єєрийн айлчлалын гол зорилгыг хоёр орны харилцаанд дутагдаж байгаа худалдаа, хєрєнгє оруулалтын хамтын ажиллагааг идэвхжїїлэхэд чиглэж байна гээд монгол туркийн хоорон дахь худалдааны эргэлтийг нэмэгдїїлэхийн тєлєє бїхий л бололцоогоо ашиглан ажиллахаа илэрхийллээ.

1998 онд Ерєнхийлєгч Н.Багабандийн БНТУ-д айлчлахдаа Ерєнхийлєгч асан С.Демирельтэй ярилцаж эхэлсэн туркийн “Экзим” банкнаас авах 20 сая долларын зээлийн асуудлыг туркийн тал шийдвэрлэх болсныг мэдэгдэв.

Монгол улсын Ерєнхийлєгч уг зээлийг монгол орны эдийн засгийн хєгжилд нэмрээ оруулахуйц, эргээд ашиг тусаа єгєхїйц салбарт зарцуулахын тєлєє байна гэв.  Тунжер Каяалар туркийн хєрєнгє оруулагчдыг мал аж ахуйн тїїхий эд боловсруулах, тїїн дотроо арьс ширний боловсруулах їйлдвэрлэлд тїлхїї хандуулах болно гэв. Цаашлаад уул уурхай, барилга орон сууц, мах боловсруулах гээд олон салбарт хєрєнгє оруулах боломжтой, дээрх чиглэлїїдээр судалгааны ажлын хэсэг ирїїлэхээ Ерєнхийлєгчид мєн мэдээллээ.

Монгол-Туркийн засгийн газар хоорондын комиссын хуралдааныг ирэх оны тавдугаар сард хийхээр тохиролцсоныг мэдээлж энэ їеэр бизнесийн тєлєєлєгчдийг ирїїлэх, турк бараа бїтээгдэхїїний їзэсгэлэн яармаг зохион байгуулахаар тєлєвлєж байгаагаа ноён Тунжер Каяалар хэлэв.Монгол Улсын Ерєнхийлєгч хєрєнгє оруулан хамтран ажиллах чиглэлїїд болон харилцан ашигтай, эдийн засгийн їр ашиг єндєр, ажлын байр нэмэгдїїлэх гэсэн хамтын ажиллагааны зарчмуудыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Ерєнхийлєгч ТИКА-ийн шугамаар хэрэгжїїлж буй тєслїїдийн тоог нэмэгдїїлэхийн чухлыг тэмдэглээд ємнє яригдсан тєслїїд тухайлбал Орхоны хєндийд тавигдах хатуу хучилттай автозамын тєслийг хурдавчлах шаардлагатай гэлээ. Тїїнчлэн Засгийн газар хоорондын комисын хуралдаанд сайтар бэлдэн їр дїнтэй хийх худалдаа хєрєнгє оруулалт эдийн засгийн хамтын ажиллагааны аливаа санаачлага, тєслїїдийг хоёр талын Засгийн газар дэмжин шуурхай уян хатан хандаж ажиллах хэрэгтэй байгааг уулзалтын тєгсгєлд мэдэгдэв.


* * * 

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn