ЕРЄНХИЙЛЄГЧИЙГ
ДЭЛХИЙН БУДДИСТУУДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ II ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ
УРЬЖЭЭ
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабандийг Дэлхийн Буддистуудын дээд хэмжээний 2 дугаар чуулга
уулзалтад оролцохыг урьсан албан ёсны урилгыг Балбын Вант Улсын
Засгийн газрын Ерєнхий сайд, Дээд хэмжээний чуулга уулзалтыг
зохион байгуулах комиссын дарга Шер Бахадур Деуба ирїїлсэн байна.
Дээд хэмжээний анхдугаар
чуулга уулзалт 1998 онд болсон бєгєєд энэ удаагийн чуулга уулзалт
“Люмбини-эв нэгдлийн бэлгэ тэмдэг, Дэлхийн энх тайвны эх булаг”
гэсэн уриан дор энэ сарын 30-аас 12 дугаар сарын 2-ны єдрїїдэд
Бурхан Буддагийн тєрсєн газарт болох юм.
Энэхїї чуулга уулзалтын
зорилго нь “хїн тєрєлхтний олон їндэстнїїдэд Бурхан Буддагийн
сургаалийг сурталчилахад оршиж байна” гэж тодорхойлоод, эдїгээ
дэлхий нийтийн энх тайван, амар амгаланг сахин хамгаалах нь
хамгийн чухал асуудал болоод байна.
Иймд энэ удаагийн
дээд хэмжээний чуулга уулзалт нь дэлхийн їндэстэн, ард тїмнїїдийн
хоорондын харилцан ойлголцлыг гїнзгийрїїлэх, энх тайвныг бэхжїїлэхийн
тєлєєх бидний зорилгод олны анхаарлыг чиглїїлэхэд чухал алхам
болно гэж найдаж байна.
Энэ удаагийн чуулга
уулзалтад олон орны хааны гэр бїлийн гишїїд, тєр засгийн тэргїїн
нар болон тэднийг тєлєєлсєн бие тєлєєлєгчид, хамба лам нар,
шашны сургаалтнууд оролцохоор байгааг урилгад єгїїлсэн байна.
-- оОо --