АРДЧИЛСАН
ХОЛБООНЫ ТЄЛЄЄЛЄГЧИД БАРААЛХАВ
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабандид Монголын Ардчилсан Холбооны удирдлагын тєлєєлєгчид
бараалхлаа.
Ерєнхийлєгч, Монголын
ардчилсан їйл явцын їїсэл хєгжил, єрнєл тєлжилт тїїний їнэт
зїйлсийг бэхжїїлэхэд Монголын Ардчилсан Холбоо чухал їїрэг гїйцэтгэснийг
тэмдэглээд тус холбоо їїсч байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан
МоАХ-ны гишїїд, дэмжигчдэд баярын мэнд хїргэж, монголын ардчиллыг
тїїний жинхэнэ їнэт зїйлсэд тулгуурлан хєгжїїлэн бэхжїїлэхэд
урьдын адил итгэл їнэмшил, сэтгэл зїтгэл, їйл ажлаараа оройлон
оролцоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Ардчилал гэдэг нэг
удаагийн їйлдэл бус, єєрийн буй болгосон їнэт зїйлс дээр тулгуурлан
цаг мєч тутам тєр засаг, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын
їйл ажиллагаанд хэвшил болон хэрэгжиж байх учиртай. Манайд єрнєсєн
ардчилсан їйл явцын їр дїнд шинэ Їндсэн хууль батлагдаж, иргэд
тэнгэрийн дор тєрж хуулийн дор амьдардаг жам ёсны дагуу ажиллаж
амьдрах нєхцєл бїрдсэн байна.
Ардчилсан їйл явцын
ололт амжилтыг дїгнэж, ойн баяраа тэмдэглэхийн зэрэгцээ монгол
тїмний хїсэн мєрєєдєж, хийж амжуулж ирсэн ажлууд ардчилсан хэм
хэмжээний дагуу хїрэх тївшиндээ хїрч чадсан эсэхэд бид дїгнэлт
хийж, дутуугаа гїйцээж, дундуураа дїїргэн, шїїмжлэл дїгнэлттэй
хандах нь ой тэмдэглэхийн бас нэг утга учир хэмээн Ерєнхийлєгч
хэллээ.
Мєн ардчиллын їнэт
зїйлсийн нэг болох хэвлэлийн эрх чєлєєг хангаж хараат бус, ардчилсан,
їндэсний хэвлэл мэдээллийн тогтолцоог тєлєвшїїлэн хєгжїїлэхэд
дуу хоолойгоо нэмэрлэх шаардлага байгааг тэмдэглэв.
Нийгэм дахь ардчиллын
орон зайнаас архи, авилга, алиг шалиг, мєнгє эзэлбэл гэмшивч
эс барах, засахад бэрх їр дагавар авчрах аюултайг мєн анхааруулав.
Монголын Ардчилсан Холбооны удирдлагууд тус холбоо їїсэн байгуулагдсаны
ойн арга хэмжээний хїрээнд єрнєж буй їйл явдал, хийж буй ажлынхаа
талаар Ерєнхийлєгчид танилцуулаад хїний эрхийг эрхэмлэн дээдэлж
хэлбэрэлтгїй хэрэгжїїлэх нь онцгой чухал байгаа тухай байр сууриа
илэрхийлэв.
Мєн Монгол Улсад
ардчиллыг бэхжїїлэн хєгжїїлэхэд Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандийн
гїйцэтгэсэн їїрэг, хуулиа чанд баримтлан ажилладаг зан чанар,
нийгмийг тогтворжуулахад гїйцэтгэсэн їїргийг нь МоАХ єндєр їнэлдгээ
тэмдэглэн хэллээ.
-- оОо --