Азийн
сангийн Хїндэт ерєнхийлєгч бараалхав
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди Азийн сангийн Хїндэт ерєнхийлєгч Улъям Фуллер тэргїїтэй
тєлєєлєгчдийг хїлээн авч уулзлаа. Ерєнхийлєгч Азийн сан манай
улсад єрнєсєн ардчилсан єєрчлєлт, шинэчлэлийг гїнзгийрїїлэн
хєгжїїлэхэд чухал дэмжлэг туслалцаа їзїїлж ирснийг тэмдэглээд
манай иргэд Азийн сангийн їйл ажиллагааны талаар сэтгэгдлээ
илэрхийлсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслїїдэд нийтлэгдэж байгаа.
Тэдний санал дїгнэлтээс
хамтын ажиллагааныхаа їр дїнд сэтгэл хангалуун, цаашид хамтран
ажиллах эрмэлзэл дїїрэн байгааг анзаарч байна. Азийн сангийн
манай улсын хууль эрхзїй, боловсон хїчин бэлтгэх, тєрийн бус
байгууллагуудыг дэмжих чиглэлїїдээр хэрэгжїїлсэн тєслїїдийг
би нааштайгаар їнэлж байдаг гэв.
Мєн Азийн сан Монгол
Улсад їйл ажиллагаа явуулж эхэлснийхээ ойг тэмдэглэх хїрээнд
манай тєрийн болон тєрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудтай
хамтран чухал сэдэв хєндсєн дугуй ширээний ярилцлага, уулзалтууд
зохион байгуулах гэж буйг сайшаагаад монгол америкийн харилцааг
хєгжїїлэхэд Азийн сан жинтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэн
хэлэв.
Ноён Улъям Фуллер,
Монгол Улсын Ерєнхийлєгч єнгєрсєн 7 дугаар сард АНУ-д албан
ёсны айлчлал хийх їеэрээ Сан Франциско хот дахь Азийн сангийн
Тєв байранд зочилж, Монгол Улсын ардчилсан єєрчлєлт шинэчлэлийн
талаар сонирхолтой лекц уншсан нь америкчуудын сонирхолд ихэд
нийцсэн гэлээ. Мєн Азийн сан їїсэн байгуулагдсаны 50 жил, Монгол
Улсад їйл ажиллагаа явуулж эхэлсний 15 жилийн ойн арга хэмжээний
хїрээнд хамтын ажиллагааныхаа явцад хуримтлуулсан туршлага,
їйл ажиллагаанд дїгнэлт єгєх, цаашид хийх ажлаа тєлєвлєх зорилт
тавьж байна. Энэ арга хэмжээ нь Азийн сан Монгол дахь їйл ажиллагаагаа
улам гїнзгийрїїлэн хєгжїїлэх эрмэлзэлийг илэрхийлэх юм гэв.
* * *