УЯАЧДАД
ЦОЛ ОЛГОЛОО
Монгол Улсын Ерєнхийлєгчийн
зарлигаар монгол тїмний цэнгэлийн манлай-Їндэсний их баяр наадам,
бїсийн болон шигшмэл хурдан морины уралдаануудад эрдэнэт хїлгийнхээ
уяа сойлгыг тааруулан тїрїї магнай, айргийн тавд хурдлуулж,
наадамч олноо баясгасан Нийслэлийн Налайх дїїргийн харьяат,
уяач Гарамжавын Сундуйжавт улсын тод манлай уяач цол олголоо.
Мєн Дорноговь аймгийн
Сайншанд сумын уяач Г.Алтангэрэл, Тєв аймгийн Сэргэлэн сумын
уяач Ц.Хэнмэдэх, мєн аймгийн Баян-Єнжїїл сумын уяач Л.Чойдог
нарт улсын манлай уяач цол, Тєв аймгийн Баянжаргалан сумын уяач
Г.Баттємєр, Сїхбаатар аймгийн Дарьганга сумын уяач Ц.Бямбадорж,
Нийслэлийн Налайх дїїргийн уяач Г.Ганбат, Увс аймгийн Єндєрхангай
сумын уяач Д.Сїхээ, Сїхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач
Г.Сэргэлэнбаатар, Увс аймгийн Єндєрхангай сумын уяач Д.Цэнд-Аюуш
нарт улсын алдарт уяач цол олгосныг Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди гардуулан єглєє.
Ерєнхийлєгч цол
гардсан уяачдад баяр хїргээд “Уяачдын цолыг Монгол Улсын Ерєнхийлєгчийн
зарлигаар олгодог болсон нь їндэсний их баяр наадам, тїїний
салшгїй нэг хэсэг монгол тїмний хийморь лїндаагийн илэрхийлэл
болсон хурдан морины уралдаан, уяачдын хєдєлмєрийг тєр анхааралдаа
авч, дэмжиж байгаагийн тод илэрхийлэл.
Монголын тал нутагт
хїїхдийн гийнгоо єнє мєнхєд цуурайтаж, хурдан морьдын тєвєргєєн
тїчигнэж, уяачид та бїхний уясан морьд хурдан, унасан хїїхэд
эрїїл энх байж, хурсан олноо цэнгїїлж байхын єлзийтэй ерєєлийг
дэвшїїлье” гэлээ.
* * *