ОНЫ
ШАГНАЛААР ЄРГЄМЖЛЄВ
Монголын Ардчилсан
Холбоо Монгол Улсад хїний эрхийг баталгаажуулах их їйл хэрэгт
оруулсан хувь нэмрийг нь хїндэтгэн “Хїний эрхийн тєлєє” оны
дээд шагналаа Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид гардуулан
єгєв.
Шагнал гардуулах
ёслолын їеэр Монголын Ардчилсан Холбооны дарга С.Эрдэнэ тус
холбооны дээд шагналыг хїндэтгэн хїлээн авсанд нийт гишїїдийнхээ
ємнєєс Ерєнхийлєгчид баяр хїргээд Монгол Улсад ардчиллыг хєгжїїлэх,
тєрт ёсны їйл хэргийг бэхжїїлэх, хуулийг дээдлэхэд Монгол Улсын
тєрийн тэргїїний гїйцэтгэсэн їїргийг МоАХ єндєр їнэлдэгээ тэмдэглэн
хэллээ.
Ерєнхийлєгч Н.Багабанди
МоАХ оны шагналаа надад гардуулж байгаа нь тєрєє хїндэтгэн дээдэлж
байгаагийн нотолгоо тєдийгїй ардчиллын їнэт зїйлсийг бэхжїїлэх,
тєр улсаа батжуулах бидний їйлс зорилго нэг чигт байгаагийн
илэрхийлэл юм. Хїний эрхийн асуудал бол Їндсэн хуулийн амин
сїнс.
Иймээс Їндсэн хуулийн
энэ їзэл санааг бодитой хэрэгжїїлж хїнийг дээр доор, баян ядуу
гэж ялгалгїй хїн гэдэг утгаар нь адил тэгш хандах талаар бид
хамтдаа санаа тавьж ажиллах учиртай гэв.
Мєн Монголын Ардчилсан
Холбоо їїсч байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан МАХ-ны
гишїїд, дэмжигчдэд баярын мэнд хїргэж монголын ардчиллын їйл
явцыг тїїний їнэт зїйлсэд тулгуурлан улам хєгжїїлэн бэхжїїлэхэд
урьдын адил итгэл їнэмшил, сэтгэл зїтгэл, їйл ажлаараа оройлон
оролцоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
* * *