УКРАЙН
УЛСААС СУУХ ЭЛЧИН САЙД
ИТГЭМЖЛЭХ ЖУУХ
БИЧГЭЭ ЄРГЄН БАРИЛАА
Монгол Улсын Ерєнхйилєгч
Н.Багабандид Украйн Улсаас суух Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин
сайд Сергей Алексеевич Камышев итгэмжлэх жуух бичгээ єргєн барилаа.
Ерєнхийлєгч Н.Багабанди
уламжлалт найрсаг харилцаатай манай хоёр орны харилцаа, хамтын
ажиллагаа сїїлийн жилїїдэд шинэ далайц, шинэ агуулгаар баяжин
хєгжиж байна.
Харилцаагаа илїї
гїнзгийрїїлэх, шинэ тївшинд гаргахын тєлєє хоёр орны Ерєнхийлєгч
нар идэвхийлэн ажиллаж, Монгол Улсын Ерєнхийлєгч Украйнд, Украйны
Ерєнхийлєгч Монголд хоёр удаа айлчлал хийснийг дурдаад эдгээр
айлчалуудын їеэр ярьж тохиролцсон асуудлууд, байгуулсан гэрээ,
хэлэлцээрїїдийг бодит ажил хэрэг болгох нь та бидний хойшлуулшгїй
їїрэг гээд ялангуяа хоёр орны худалдаа, эдийн засаг, хєрєнгє
оруулалтын чиглэлээрх хамтын ажиллагааг нэмэгдїїлэхийн тєлєє
Элчин сайдын хувьд анхаарч ажиллахыг зєвлєлєє.
Халх голын дайны
їед манай тусгаар тогтнолын тєлєє ЗХУ-аас ирж тулалдаж явсан
цэрэг эрсийн дєч шахам хувь нь украйн залуус байсан.
Тэр цагаас эхтэй
хэмээн їзэж болох хоёр орны цэрэг, батлан хамгаалахын салбарын
хїрээнд тохиролцсон асуудлуудыг хэрэгжїїлэх нь зїйтэй байгааг
Ерєнхийлєгч тэмдэглэв. Мєн боловсрол, соёлын хамтын ажиллагаа
сэргэж оюутнууд солилцон сургаж байна, цаашид Украйнд суралцагсдын
тоог нэмэгдїїлэх эрмэлзэлтэй байгаагаа хэллээ.
Элчин сайд Сергей
Алексеевич Камишев, Украйны Ерєнхийлєгчийн халуун дотно мэндчилгээг
уламжлаад Таны хэлсэн санал, зєвлєгєєний дагуу хоёр орны харилцааг
єргєжїїлэн хєгжїїлэхийн тєлєє бїхий л боломжоо дайчлан ажиллах
болно гэлээ.
Сїїлийн жилїїдэд
Украйны эдийн засгийн єсєлт хурдацтай нэмэгдэж, гадаадад хєрєнгє
оруулах чадавхи єсч байна. Їїнтэй
уялдуулан монгол украйны худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжїїлэх
нєєц бололцоо бїрэн бий хэмээн тэмдэглэв.
Удахгїй Украйны
хэд хэдэн сайд Улаанбаатарт хїрэлцэн ирж холбогдох асуудлаар
ярилцан, гэрээ хэлэлцээр байгуулах мєн Украйн улс Дэлхийн худалдааны
байгууллагад элсэхээр бэлтгэж байгааг мэдээллээ.
Монгол Улсын Ерєнхийлєгч
Засгийн газар, парламентын гишїїд харилцан тогтмол айлчилж байх,
харилцаагаа хєгжїїлж болох бїхий л чиглэлийг эрэлхийлэн хамтран
ажиллахын чухлыг тэмдэглэж, удахгїй Украйны Элчин сайдын яам
Улаанбаатарт нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэв. Монгол Улс
Украйныг Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орохыг дэмжих
болно гэдгийг илэрхийлэв.
* * *