“НАЙРАМДАЛ”
ТЄВИЙН СЇЛД МОДНЫ НААДАМД ОРОЛЦЛОО
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди, тэргїїн хатагтай “Хїний тєлєє” сангийн тэргїїн
А.Оюунбилэг нар олон улсын хїїхдийн “Найрамдал” тєвийн сїлд
модны наадамд оролцлоо.
Ерєнхийлєгч хїїхэд
багачуудад шинэ оны цогтой халуун мэнд дэвшїїлэн хэлэхдээ “
Бурхан тэнгэр хїн бїрт єєр єєр хуруу заяадгийн адил хїн бїрт
єєр єєр амьдралын замыг зааж єгчээ гэж Эзэн чингис хааны хїї
монголын тєрийн их хаан Єгєдэй хэлсэн байдаг.
Дэлхийн бємбєрцгийн
хамгийн хойд хэсэгт байдаг скандинавын хойгийн хїмїїс эрт дээр
цагт зээтїї дїрсэлсэн сїлдтэй байжээ. Тэр зээтїї дээр “бид амьдралын
замыг хайж байна.
Зам олдохгїй бол
тїїнийг бид байгуулна гэж” сийлээстэй байсан гэдэг. Хїн тєрєлхтєн
монголд амьдарна уу, скандинавт аль эсвэл африкт амьдарна уу
бїгд амьдралынхаа замыг хайж явдаг юм. Хэн илїї эрдэм сурч боловсрол
эзэмшиж, хичээл зїтгэл гаргаж ажиллаж хєдєлмєрлєж чаднам тэр
хїн сайн сайхан зам мєрийг олж сайн амьдралыг бїтээдэг байна.
Иймээс хїїхдїїд та бїхэн онцсайн суралцаарай. Мэдэхгїй, чадахгїй,
боломжгїй гэдэг їгийг эгнэгт мартах хэрэгтэй.
Мэдэхгїй байгаа
юмаа мэдьеэ гэж зїтгэвэл мэдэж л таарна. Чадахгїй байгаа зїйлээ
чаднаа гэвэл хїїхэд бїхэн чадаж л таарна. Боломжгїй гэдэг їг
мунхаг хїний толь бичигт холхиостой байдаг. Боломжгїй зїйл хаач
хэзээч байхгїй, болгоё бїтээе гэвэл юм бїхэн бїтнэ, болно їїний
тєлєє хїїхэд бїхэн хичээн суралцаарай. Хїїхэд та бїхэнд їгїй
гэж хэлэх ганц хоёрхон юм бий. Энэ бол хичээлээ таслах, залхуурах,
сахилгагїйтэх, бас том болоод тамхи архи зэрэгт хорт зуршлаас
їгїй гэж татгалзаж яваарай. Аз жаргал хїїхэд та бїхний гар хїрэх
газарт байгаа шїї, хичээцгээрэй. 2005 он аз жаргалыг та нарт
авчрах болтугай ” хэмээн ерєєлєє.
Мєн Ерєнхийлєгч
Н.Багабанди, тэргїїн хатагтай А.Оюунбилэг нар урлаг, спорт,
сурлагаараа тэргїїлсэн сурагчдад бэлэг гардуулан єглєє.
* * *