ОДОН
МЕДАЛИАР ШАГНАЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди зарлиг гарган эрїїл мэнд, ус цаг уур, газрын харилцаа,
геодези зураг зїй, радио, статистик, батлан хамгаалах, даатгал,
худалдаа, їйлдвэрлэл, їйлчилгээ, тєр захиргааны болон тєрийн
бус байгууллагад олон жил идэвх санаачлага, їр бїтээлтэй ажиллаж
байгаа хїмїїст тєрийн єндєр дээд цол, одон медалиар шагналаа.
Эрчим хїчний салбарт
олдон жил їр бїтээлтэй ажиллаж аймаг, сум, хот, суурин газруудыг
тєвлєрсєн эрчим хїчний нэгдсэн сїлжээнд холбох ажилд гїйцэтгэсэн
хєдєлмєрийг нь їнэлж “Эрчим хїчний барилга угсралтын трест”
ХК-ийн краны жолооч Жанцангийн Батчулуунд Монгол Улсын аж їйлдвэрийн
гавьяат ажилтан, боловсрол, шинжэлх ухааны байгууллагад он удаан
жил їр бїтээлтэй ажиллаж тїїхэн газар зїйг хєгжїїлэх, угсаатны
болон бєє судлал, нийслэлийн їїсч хєгжсєн тїїхийн талаар бїтээлїїд
туурвиж монголын уламжлалт соёл, ёс заншлыг хойч їеийнхэнд сурталчлан
євлїїлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж Отгоны Пїрэвт
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, мэргэжлийн урлагийн
байгууллагад їр бїтээлтэй ажиллан дэлхийн сонгодог болон їндэсний
олон дуурь, ардын болон зохиолын дуу, ари романсыг гоцлон чадварлаг
дуулж мэргэжлийн дуулаачдын олон улсын уралдаануудад оролцон
тэргїїн байруудад шалгарч урлагийн ертєнцєд улс орныхоо нэр
тєрийг єргєн мандуулсан амжилтыг нь їнэлж Улсын дуурь бїжгийн
эрдмийн театрын гоцлол дуучин Усны-эхийн Далантайд Монгол улсын
гавьяат жїжигчин, Урлагийн байгууллагад їр бїтээлтэй ажиллан
монголын хошин урлагийн театрыг їїсгэн байгуулалцаж, їзэгчдийн
таашаалд нийцсэн жїжиг, киноны гол, туслах дїрийг чадварлаг
бїтээж, хошин урлагийг хєгжїїлэхэд оруулж байгаа хувь нэмрийг
нь їнэлж Балдандоржийн Туяад Монгол Улсын гавьяат жїжигчин цол
хїртээлээ.
Хєдєлмєрийн гавьяаны
улаан тугийн одонгоор БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зхоицуулах
газрын ахлах мэргэжилтэн бэлтгэл хурандаа Т.Намсрай, Цэргийн
гавьяаны улаан тугийн одонгоор ЗХЖШ-ын Холбоо, цэргийн удирдлагыг
автоматжуулах хэлтсийн дарга П.Пїрэвбазар, “Алтан гадас” одонгоор
МУИС-ийн цємийн судлагааны тєвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан
Д.Баатархїї, Шастины нэрэмжит клиникийн тєв эмнэлгийн рентгэн
оношлогооны тасгийн эрхлэгч Т.Баднаа, Нийслэийн Сонгинохайрхан
дїїргийн 15-р хорооны єндєр настан ахмад тээвэрчин Д.Бэгзжав,
їйлдвэрлэл, худалдаа їйлчилгээний “Ган зуух” ХХК-ийн зохион
бїтээгч Л.Готовдорж, Баянзїрх дїїргийн 59-р цэцэрлэгийн эрхлэгч
Б.Сїрэнжав нарын хїмїїсийг тус тус шагналаа.Хєдєлмєрийн хїндэт
медалиар газрын харилцаа геодези зураг зїйн газрын хэмжил зїйн
лабораторийн эрхлэгч З.Батаа, нийслэлийн худалдаа їйлчилгээний
“Хан єндєр инвест” ХХК-ийн гїйцэтгэх захирал Д.Сангаасїрэн нарыг
шагнасныг Ерєнхйилєгч Н.Багабанди гардуулан єглєє.
* * *