2004.12.31

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

ХАРШИЙН СЇЛД МОДНЫ НААДАМД ОРОЛЦЛОО 

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди, тэргїїн хатагтай, “Хїний тєлєє” сангийн тэргїїн А.Оюунбилэг нар Монголын хїїхдийн ордны харшийн сїлд модны наадамд оролцлоо. 

Ерєнхийлєгч хїїхэд багачуудад шинэ оны цогтой халуун мэнд дэвшїїлэн мэндчилээд “Намайг сурагч ахуй цагт бидний анги танхимд “Сур сур бас дахин сур” гэсэн їг байнга хадаатай байдаг байлаа. Бас миний найз нарын амьдардаг сургуулийн дотуур байранд “Хєдєлмєрєєс хойш суух нь гэмт хэрэг мєн” гэсэн лозун хадаатай байдаг байлаа.Тэр хоёр лозунг одоо эргээд эргэцїїлээд бодоход эрдэм боловсрол сурах нь хїний амьдралын утга учир гэдгийг єдєр тутам нїдэнд харуулж, чихэнд сонсгож сонордуулж єгдєг байжээ манай багш нар. Дотуур байранд суудаг хїїхдїїдийг хєдєлмєрлєж байж сайхан амьдарна шїї, ажиллахгїйгээр сайн хїн болохгїй гэдгийг багш, сурган хїмїїжїїлэгч нар маань ойлгуулдаг байжээ.

Тэнгэрлэг авьяасыг тэтгэн хєгжїїлэх учиртай. Хичнээн авьяас билэгтэй байлаа ч гэсэн дэглэмтэй ажиллаж сурахгїй бол авьяасынхаа дєрєвний гурвыг ашиглаж чаддаггїй, хоосон єнгєрєєдєг гэсэн їг байдаг юм. Тийм болохоор хїїхэд багачууд та бїхэн єєрийн амьдралын алсыг зорьсон тод зорилт ємнєє тавих хэрэгтэй. Бас єдєр тутам тэр зорилгоо биелїїлэхийн тєлєє цуцалтгїй дэглэмтэй ажиллах хэрэгтэй.

Дэглэмтэй ажиллана гэдэг маань єдєрт юу хийж бїтээхээ урьдчилан бодож тооцсон байхыг хэлж байгаа юм. Дэглэмтэй ажиллаж сурвал тэнгэрлэг авьяасыг тэтгэн хєгжїїлж болно. Хїн тєрєлхтєнд єєрийн хавьгїй их євийг їлдээсэн Микланжело гэдэг уран барималч байсан. Микланжелогийн урланд нэгэн эрхэм хїрч ирээд єєрийн цээж баримлыг хийж єгєхийг хїсчээ. Арав хоногийн дотор цээж баримал бэлэн болж. Тэгээд тэр эрхэм єєрийн баримлыг авахаар ирэхдээ “Ямар хєлс авах вэ?” гэж асууж. Гэтэл алдарт уран барималч та 50 алтан зоос єгєх ёстой гэжээ. Арав хоногт бїтээчихээд 50 алтан зоос авна гэдэг бол хэтэрхий их їнэ байна, єгч чадахгїй гэжээ. Микланжело хариулахдаа “Эрхэмээ та нэг зїйлийг мартаад байх шиг байна. Би арав хоногт цээж баримал хийж чадах эрдмээ гучин жил уйгагїй хєдєлмєрлєж олж авсан гэж хэлсэн байдаг.

Тэнгэрлэг авьяасыг хєдєлмєрєєр баяжуулж байж тийм их алдар цууд хїрдэг юм байна. Миний эхлээд хэлдэг “сур сур бас дахин сур” “хєдєлмєрєєс хойш сууна гэдэг буруу зїйл” гэдэг лозунгийн утга учир їїнтэй холбоотой юм. Тийм болохоор хїїхэд багачууд та бїхэн байнга хєдєлмєрлєх хэрэгтэй. Ажилла, ажилла бас дахин ажилла гэж ажил хєдєлмєрт єєрийгєє шаардаж байх хэрэгтэй. Шуудуу ухсан хїн ус тавих бололцоотой, мужаан хїн модоо захирдаг, ухаант хїмїн єєрийгєє захирдаг гэсэн їг байдаг юм.

Хїїхэд багачууд та бїхэн єєрийгєє захирч сурах хэрэгтэй. Аливаа муу, муухай зїйлээс єєрийгєє хєндийрїїлж захирч сурах хэрэгтэй. Бїх зїйлийг сайн сайхан байлгахын тєлєє єєрийгєє захирч сурах хэрэгтэй. Аав ээж, багш нарынхаа сургааль бїхнийг даган єєрийгєє захирч сурах хэрэгтэй. Найз нєхдийгєє бас єєрийгєє захирч сурахад сургах хэрэгтэй” хэмээн захин хэллээ.

* * *

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn