АЗИЙН
САНГИЙН ХЇНДЭТ ЕРЄНХИЙЛЄГЧ ЗАХИДАЛ ИРЇЇЛЛЭЭ
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабандид АНУ-ын Азийн сангийн хїндэт ерєнхийлєгч Вилиям
П.Фуллер захидал ирїїллээ. Уг захидалд “Азийн сангийн тєлєєлєгчдийг
хїлээн авч уулзан Монгол улсын хєгжил дэвшилд тулгарч буй асуудлууд,
боломжуудын талаар, нэн ялангуяа Їндсэн хуулийн тухай судалгаа,
хэлэлцїїлэг, мєн эрх зїй, шїїхийн шинэтгэл, ядуурлыг бууруулалт,
эдийн засгийн єсєлт зэрэг асуудлаар Таны їзэл бодлыг сонссон
билээ. Дээрх салбаруудад тус сан туслалцаа їзїїлэх эрмэлзэлтэй
байна.” гэжээ.
МОРИН ХУУРЫН
ЧУУЛГАД ЄРГЄМЖЛЄЛ ГАРДУУЛЛАА
Морин хуур хєгжмийн
хєгжилд їнэтэй хувь нэмэр оруулсан уран бїтээлч, хувь хїн, хамт
олныг жил бїр шалгаруулан Монгол Улсын Ерєнхийлєгчийн нэрэмжит
шагнал, єргємжлєл гардуулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн шагналыг
Монгол Улсын морин хуурын чуулгад олголоо.Морин хуурын чуулгад
гардуулсан єргємжлєлд “ Монгол Улсын Морин хуурын чуулгын хамт
олон монгол оюун соёлын хосгїй бїтээл морин хуураа гарамгай
эзэмшиж, дэлхийн сонгодог болон єєрийн орны хєгжмийн охь дээжээр
урын сангаа баяжуулж, ард тїмнийхээ тєдийгїй дэлхий хїн ардын
сонорыг монгол соёлын гайхамшиг, морин хуурын эрхэмсэг аялгуугаар
мялааж, оюуныг цэлмээж, ая эгшгийн ид хаваар сэтгэлийн цэнгэл
эдлїїлж ирснийг Монгол Улсын Ерєнхйилєгч єндрєєр їнэлж, нэрэмжит
шагналаа хїртээж, энэхїї єргємжлєлийг олговой” гэсэн байна.
Морин хуурын шилдэг
уран бїтээл туурвисан уран бїтээлч, хамт олонд олгодог шагналыг
нэг сая тєгрєг дагалддаг бєгєєд ардын урлагийг хєгжїїлэх “Икэл”
сан ивээн тэтгэдэг юм.Шагнал гардуулах їеэр Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди Морин хуурын чуулгынханд хандан хэлэхдээ “Бидний
монголын уламжлалт соёлын хосгїй бїтээл морин хуураа эрхэмлэн
дээдлэх Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлиг гараад хэдэн жилийн
нїїр їзлээ.
Ерєнхийлєгчийн зарлигийг
хэрэгжїїлэх ажил орон даяар ард тїмний сэтгэлд тїшиглэн амжилттай
сайн хэрэгжиж байна. Ерєнхийлєгчийн энэхїї зарлигийг хэрэгжїїлэхэд
тєрийн бус байгууллагууд, уран бїтээлчид, уламжлалт соёлоо эрхэмлэн
дээдэлдэг хїмїїс тал бїрийн ажил зохион байгуулсаар байна. Монгол
Улсын Ерєнхийлєгч зарлигаа хэрэгжїїлэх їїднээс морин хуурыг
монголын оюун соёлын сод бїтээлийн хувьд мєнхжїїлэх зорилгоор
жил бїр морин хуурын гарамгай бїтээл туурвисан уран бїтээлч,
хамт олныг нэрэмжит шагналаа олгож байхаар тогтсон. Энэ шагналыг
зохих журмын дагуу шалгаруулж цагаан сарын ємнє гардуулдаг сайхан
уламжлал бий боллоо. Энэхїї шагналыг энэ жил морин хуурын чуулга
хїртсэн нь зїй ёсны хэрэг бєгєєд бїрэн эрхтэй хэмээн їзэж байна.
Морин хуурын чуулга
морин хуураа дээдлэх зарлигийг хэрэгжїїлэхэд їнэлж баршгїй хувь
нэмэр оруулж байгаа. Тус чуулга урлагийн байгууллага тєдийгїй
монгол улсынхаа нэрийн хуудас болж гадаад улс орнуудад эх орноо
таниулах, їндэснийхээ сор бїтээлийг сурталчлах эрхэм їїргийг
хїлээсэн хамт олон юм. Цаашдаа морин хуураа эрхэмлэн мєнхлєх,
эх орноо сурталчлахад хєтєч болж яваа ажлаа бататган, монголын
соёлын ертєнцєд сайны їрийг тарьж, єнєєдєр гардаж авсан шагналаа
єндєрт єргєж яваарай” хэмээн захилаа.
* * *