ЇНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА БАРААЛХАВ
Монгол Улсын Ерєнхийлєгчид
Їндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадорж бараалхав. Ажил хэрэгч
байдалд болсон энэхїї уулзалтын їеэр Їндсэн хуулийн биелэлтэд
дээд хяналт тавих, Їндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа
болох тєрийн нэн чухал байгууллагыг удирдаж ажиллахад зайлшгїй
анхаарах зїйлийн талаар Ерєнхийлєгч Н.Багабанди єєрийн бодол
санаагаа хэлж байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр Їндсэн хуулийн
Цэц тїїний гишїїд їїргээ гїйцэтгэхдээ гагцхїї эцэг хуульдаа
захирагдаж аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хїнээс
хараат бус байх Їндсэн хуулийн амин чухал заалтыг хэлбэрэлтгїй
сахиулах нь Цэцийн даргын їїрэг гэдгийг онцлон дурдлаа.
Їндсэн хуулийн Цэцийн
гишїїний хараат бус байдлын эрх зїйн баталгаа тєдийлєн сайн
хангагдаагїйг сануулаад энэ чиглэлээр хийх ажлын тухайд тогтож
ярин зарим зєвлєлгєє, чиглэлийг хэлэв.
Цэцийн гишїїд давхар
албан тушаал хашиж байгаа нь хараат бус байдлыг алдагдуулах
нэг хїчин зїйл мєн. Цаашид Цэцийн гишїїд бїгд ижил зарчмаар,
тєрийн єндєр албан тушаалтаны зэрэглэлээр алба їїргээ гїйцэтгэх
эрх зїйн боломжийг хангаж єгєх ёстой гэдэг бодлоо Ерєнхийлєгч
илэрхийллээ.
Цэц эцсийн шийдвэр
гаргадаг эрхээ тэр бїр хэрэгжїїлж чадахгїй байна. УИХ-ын удирдлага
єєрсдєдєє тааламжтай бусаар гарсан Цэцийн дїгнэлтийг хэлэлцэлгїй
сар, жилээр сунжруулдаг нь їнэн хэрэгтээ Їндсэн хууль зєрчиж
буй їйлдэл мєн.
Цэцийн дїгнэлтийг
УИХ хэлэлцэх асуудлыг хоног хугацаагаар хязгаарлаж єгєх хэрэгтэй.
Эрх зїйн єєр ямар, ямар боломж буйг судлан їзвэл зохино. Цэцийн
шийдвэр гармагцаа хїчин тєгєлдєр болно гэсэн Їндсэн хуулийн
заалт цэцийн бїх шатны шийдвэрт хамаатай гэж ойлгодгоо Ерєнхийлєгч
цохон тэмдэглэв. Цэц эрх баригчдаас хараат бус байх эрх зїйн
хийгээд эдийн засаг, ахуй хангамжийн бїх боломжийг бїрдїїлэхэд
цэцийн дарга санаачилга, хєєцєлдлєгєєтэй ажиллах нь зїйтэй юм.
Энэ чиглэлээр нилээд
ажил хийгдсэн. Цаашид гїйцээх тєгєлдєржїїлэх ажил мундахгїй
бий. Цэцийн гадаад харилцааг єргєжїїлэх талд ємнєх удирдлага
ихээхэн чармайлттай ажилласан. Хїрсэн їр дїнг баталгаажуулж
Цэцийн гадаад харилцааг улам улмаар єргєжїїлэхийг хичээ.
Цэцийн гадаад харилцаа
нь тєрийн гадаад харилцааны салшгїй хэсэг болж, нэгдсэн бодлогод
зангидагдан хэрэгжих учиртайг Ерєнхийлєгч сануулав. Мєн цэцийг
бэхжїїлэхэд гадаадын хандивлагчдын тєсєл, санхїїжилтийг авах,
хєрєнгє оруулалтыг нэмэгдїїлэх шаардлага бийг ч тєрийн тэргїїн
уулзалтын їеэр анхаарууллаа.
Їндсэн хуулийн Цэцийн
даргаар сонгогдсон Ж.Бямбадорж Ерєнхийлєгчийн хэлсэн ярьсаныг
бїрэн хуваалцаж байгаагаа хэлээд Ерєнхийлєгч, Цэцийн хооронд
тогтон хэвшсэн ажил хэргийн харилцааны залгамж чанарыг хадгалан,
хуулийн хїрээнд їр дїнтэй хамтын ажиллагааны зарчмаар ажиллахаа
илэрхийллээ.
Цэцийн їйл ажиллагааг
цаашид улам боловсронгуй болгож, хараат бус байдлыг хангахад
тєрийн тэргїїний дэмжлэгт найдаж буйгаа хэллээ. Мєн хийхээр
тєлєвлєж буй ажлаасаа танилцууллаа.
* * *