МОНГОЛ
УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ ЗАРИМ ХУУЛИЙН ЗААЛТАД ХОРИГ ТАВИЛАА
Ерєнхийлєгч Н.Багабанди
“Улс тєрийн намын тухай” хуулинд тавьсан хоригтоо “Монгол Улсын
Их Хурал 2005 оны 1 дїгээр сарын 28-ны єдєр баталсан “Улс тєрийн
намын тухай” хуулийг судалж їзлээ.
1. ”Улс тєрийн намын
тухай” хуулийн 4 дїгээр зїйлийн 2 дахь хэсэгт “олон тїмнийг
їймїїлэх”, “шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист нам” зэрэг
нэр томъёог хэрэглэсэн байх бєгєєд эдгээр нэр томъёоны агуулга,
багтаамж тодорхой бус, хууль зїйн хувьд хэлбэржээгїй тул хуульд
дэлгэрїїлэн тодорхойлж тайлбарлах шаардлагатай байна.
2.Мєн хуулийн 6
дугаар зїйлийн З дахь хэсэгт “Нам їйл ажиллагаагаа зогсоосон,
нэгдэх замаар єєрчлєн байгуулагдсан, тїїнийг тараасан, тїїнчлэн
нам нэрээ єєрчилсєн бол тэдгээрийн бїтэн болон товчилсон нэрийг
шинээр байгуулагдсан болон єєр бусад нам 24 жилийн турш дахин
хэрэглэхийг хориглоно” гэсэн нь улс тєрийн намын дотоод асуудлыг
хуульчилж, намын их хурлын хуулиар олгогдсон эрх хэмжээг зєрчсєн,
Їндсэн хуульд заасан иргэдийн сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхийг
хязгаарласан шинжтэй байна.
3.Мєн хуулийн 8
дугаар зїйлийн 6 дахь хэсэгт “Нам їїсэн байгуулагдаж, Улсын
дээд шїїхэд бїртгїїлснээс хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын
болон аймаг, нийслэл, сум, дїїргийн Иргэдийн тєлєєлєгчдийн хурлын
сонгуульд оролцож болох”-оор заасан нь улс тєрийн їйл ажиллагаа
явуулах зорилгын їїднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын
иргэдийн эрх, эрх чєлєєг хязгаарлаж, Їндсэн хуульд харшилж байна.
4.Мєн хуулийн 9
дїгээр зїйлийн 9.3.6-д “Засаг захиргааны нэгж буюу аймгуудын
гуравны нэгд намын байгууллага байгуулсан тухай шийдвэр”-ийг
нам нь Улсын дээд шїїхэд бїртгїїлэхдээ бїрдїїлэх баримт бичигт
хамааруулсан нь уг хуулийн 9 дїгээр зїйлсийн 1 дэх хэсэгт нам
байгуулагдсанаас хойш 10 хоногийн дотор бїртгїїлэх єргєдлєє
Улсын дээд шїїхэд гаргах заалттай харьцуулан їзэхэд хэрэгжих
боломжгїй тєдийгїй Їндсэн хуульд заасан иргэдийн нам байгуулах,
сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг хясан боогдуулсан шинжтэй
байна.
5.Мєн хуулийн 15
дугаар зїйлд намыг зєвхєн нийлїїлэх, нэгтгэх замаар єєрчлєн
байгуулж болохоор заасан нь Монгол Улсын Иргэний хуулийн 31
дїгээр зїйлд заасан хуулийн этгээдийг, тухайн тохиолдолд намыг
хуваах, тусгаарлах замаар єєрчлєн байгуулах боломжийг орхигдуулсан
байна.
6.Мєн хуулийн 15
дугаар зїйлийн 5 дахь хэсэгт нэг нам їйл ажиллагаагаа зогсоож,
єєр намтай нэгдсэн бол “намын гишїїдийн харъяалал” нь нэгтгэн
авсан намд шилжихээр заасан нь иргэдийн эвлэлдэн нэгдэх нь сайн
дурын байх Їндсэн хуулийн заалттай зєрчилдєж байна.
7.Мєн хуулийн 19
дїгээр зїйлд улс тєрийн намд тєрєєс санхїїгийн дэмжлэг їзїїлэхээр
заасан нь нам, тєрийн їйл ажиллагааг зааглах хуулийн їзэл баримтлалд
харшлах тєдийгїй иргэний нийгмийн тєлєвшилд ч сєргєєр нєлєєлж
болзошгїй байна. Аливаа улс тєрийн нам нь єєрийгєє санхїїжїїлэх
зарчмаар ажиллахыг эрмэлзэх нь зїйтэй гэж їзэж байна.
8.Мєн хуулийн 21
дїгээр зїйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шїїх намын їйл ажиллагаанд
хяналт тавихаар, 23 дугаар зїйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд
шїїх намыг тараах шийдвэр гаргахаар тус тус заасан нь шїїхээс
улс тєрийн намын дотоод асуудалд хутгалдан орж, улс тєрийн шинжтэй
їйл ажиллагаа явуулахад хїргэж, улмаар шїїхийн хараат бус бие
даасан байдлыг нь алдагдуулж болзошгїй байна.
Эдгээр їндэслэлїїдийг
харгалзан Монгол Улсын Їндсэн хуулийн гучин гуравдугаар зїйлийн
1 дэх хэсгийн 1-д заасан бїрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурал
2005 оны 1 дїгээр сарын 28-ны єдєр баталж, 2 дугаар сарын 4-ний
єдрийн 19.00 цагт ёсчлон ирїїлсэн “Улс тєрийн намын тухай” хуулийн
4 дїгээр зїйлийн 2 дахь хэсэг, 6 дугаар зїйлийн З дахь хэсэг,
8 дугаар зїйлийн 6 дахь хэсэг, 9 дїгээр зїйлийн 9.3.6 дахь заалт,
15 дугаар зїйл, 19 дїгээр зїйл, 21 дїгээр зїйлийн 2 дахь хэсэг,
23 дугаар зїйлийн 2 дахь хэсэгт тус тус хориг тавьж байна” гэжээ.
Харин “Олон нийтийн
радио телевизийн тухай” хуулинд хориг тавихдаа “
1.Олон нийтийн радио
телевизийн тухай хуулийн 7 дугаар зїйлийн 2 дахь хэсэгт нэмэлт
сувгийг олон нийтийн радио телевизэд Радио долгионы тухай хуулийн
дагуу тєлбєртэйгээр ашиглуулж болохоор заасан нь тухайн сувгийг
ямар зориулалтаар ашиглах нь тодорхой бус байна. Иймд уг сувгийг
арилжааны чиглэлээр бус, танин мэдэхїйн гэх мэт олон нийтийн
радио телевизийн їндсэн зорилгод нийцсэн зориулалтаар ашиглах
тохиолдолд зєвшєєрч болохоор тодруулан хуульчлах нь зїйтэй юм.
2.Мєн хуулийн 17
дугаар зїйлд олон нийтийн радио телевизийн санхїїжилтийн нэг
эх їїсвэр нь “зар сурталчилгаанаас олсон орлого” байхаар хуульчлан
зааж, мєн хуулийн 13 дугаар зїйлийн 4 дэх хэсэгт олон нийтийн
радио телевизээр нэвтрїїлэх зар сурталчилгааны нийт хугацаа
тухайн єдрийн нэвтрїїлгийн цагийн хоёр хувиас хэтрэхгїй байхаар
тогтоосон нь уг хуулийн 3 дугаар зїйлийн 1 дэх хэсэгт олон нийтийн
радио телевизийг “ашгийн тєлєє бус хуулийн этгээд” хэмээн тодорхойлсонтой
зєрчилдєж, Монголын ард тїмэнд їйлчлэх эрхэм зорилготой нь харшилна
гэж їзэж байна.
Дээрх заалт нь мэдээллийн
зах зээлийн чєлєєт єрсєлдєєнийг боомилсон, бусад хэвшлийн телевизїїдийн
хэвийн їйл ажиллагаа явуулах, хєгжих эдийн бололцоо нєхцлийг
хааж, улмаар иргэдийн олон ургальч мэдээлэл авах, сонголт хийх
эрхийг хєсєрдїїлж болзошгїй гэсэн мэргэжлийн хїмїїсийн санаа
бодлыг ч анхаарч їзэх нь зїйтэй юм.
Харин нийгмийн зар
сурталчилгааг олон нийтийн радио телевизээр їнэ тєлбєргїй нэвтрїїлэхээр
тусгах шаардлагатай гэж їзэж байна.
3.Мєн хуулийн 21
дїгээр зїйлд олон нийтийн радио телевизийн Їндэсний зєвлєлийн
гишїїнээр Монгол Улсын Ерєнхийлєгч 2 хїн, Монгол Улсын Их Хурал
4 хїн, Монгол Улсын Засгийн газар 2 хїн, хуулиар їйл ажиллагааны
эрх зїйн їндэс нь тодорхойлогдсон тєрийн бус байгууллагууд зєвшилцєх
замаар 9 хїнийг сонгох, тэдгээрийн бїрэн эрхийг Їндэсний зєвлєл
баталгаажуулахаар тусгасан нь нэгдїгээрт, тєрийн институцийн
тэгш бус тєлєєллийг бий болгосон; хоёрдугаарт, эмэгтэйчїїд,
хїїхдийн зэрэг нийгмийн голлох бїлгїїдийн болон нутаг дэвсгэрийн
тєлєєллийг орхигдуулсан; гуравдугаарт, тєрийн бус байгууллагуудаас
хїмїїсийг сонгох механизм нь туйлын бїрхэг, хэрэгжїїлэхэд хїндрэлтэй;
дєрєвдїгээрт, сонгогдсон хїмїїс мєн хуулийн 21 дїгээр зїйлийн
4 дэх хэсэгт заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг хэрхэн тогтоох,
Їндэсний зєвлєл єєрийн гишїїний бїрэн эрхийг баталгаажуулах
нь зохимжгїй, механизм нь ойлгомжгїй, баталгаажуулахаас татгалзсан
тохиолдолд хэрхэх нь тодорхойгїй байна.
Дээр дурдсан їндэслэлийг
харгалзан Монгол Улсын Їндсэн хуулийн гучин гуравдугаар зїйлийн
1 дэх хэсгийн 1-д заасан бїрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурал
2005 оны 1 дїгээр сарын 27-ны єдєр баталж, 2 дугаар сарын 4-ний
єдрийн 17 цаг 45 минутад ёсчлон ирїїлсэн “Олон нийтийн радио
телевизийн тухай” хуулийн 7 дугаар зїйлийн 2 дахь хэсэг, 13
дугаар зїйл, 17 дугаар зїйлийн 17.1.2 дахь заалт, 21 дїгээр
зїйлд тус тус хориг тавьж байна” гэсэн байна.
Мєн Монгол Улсын
Их Хурал 2005 оны 1 дїгээр сарын 28-ны єдєр баталсан “Тєрийн
ємчєєс олон нийтийн ємчид эд хєрєнгє шилжїїлэх тухай” хуулинд
хориг тавьсан байна.
Уг хоригт “Уг хуулиар
Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын эзэмшилд байгаа тєрийн
ємчид їлдээснээс бусад 5,521,063,029 тєгрєгийн тєрийн ємчийн
эд хєрєнгийг олон нийтийн телевизийн ємчлєлд шилжїїлсэн нь “Тєрийн
болон орон нутгийн ємчийн тухай” хуулийн 30 дугаар зїйлд тєрийн
ємчийн эд хєрєнгийг їнэ тєлбєргїй шилжїїлэх талаар заасан журамтай
зєрчилдєж байна. Тїїнчлэн олон нийтийн ємчийн ємчлєх эрхийг
хэрэгжїїлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулаагїй байгааг
зайлшгїй харгалзан їзэх шаардлагатай юм.
Дээрх їндэслэлийг
харгалзан Монгол Улсын Їндсэн хуулийн гучин гуравдугаар зїйлийн
1 дэх хэсгийн 1-д заасан бїрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурал
2005 оны 1 дїгээр сарын 28-ны єдєр баталж, 2 дугаар сарын 4-ний
єдрийн 17 цаг 45 минутад ёсчлон ирїїлсэн “Тєрийн ємчєєс олон
нийтийн ємчид эд хєрєнгє шилжїїлэх тухай” хуульд бїхэлд нь хориг
тавьж байна” хэмээжээ.
* * *