2005.03.14

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

“ЗАМЫН ЇЇД” ЭДИЙН ЗАСГИЙН ЧЄЛЄЄТ БЇСИЙН МЕНЕЖМЕНТИЙН БАГИЙНХАН БАРААЛХАВ

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид “Замын-Їїд” эдийн засгийн чєлєєт бїсийн тендерт шалгарсан Британийн Виржин Арлуудын “Вэст Парадайз” компанийн менежментийн багийн ахлагч Жозеф Ллоид Флин болон тус чєлєєт бїсэд хєрєнгє оруулагчдын тєлєєлєгчид бараалхлаа.

Ерєнхийлєгч Н.Багабанди, монголын хууль тогтоомж, байгуулсан гэрээнийхээ хїрээнд харилцан їр ашигтай ажиллана гэдэгт найдаж байна гээд єєрийн зїгээс хєрєнгє оруулалт, хамтын ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Замын-Їїд чєлєєт бїс байхыг тєрийн бодлогоор шийдэж, тендер зарлаж гїйцэтгэгч, хєрєнгє оруулагчид тодорсон. Хуулийн дагуу 100 хоногийн дотор ажлаа эхлэх ёстой ч хугацаа сунжирсаар єдийг хїрлээ. Ойрын хугацаанд бодит ажилдаа орох хэрэгтэй байгааг тэмдэглэлээ. Мєн єнгєрсєн зун БНХАУ-д хийсэн айлчлалын їеэр тус улс Монголыг албан ёсоор жуулчлах орныхоо тоонд багтаасан. Замын-Їїдэд эрчим хїч, ундны ус, хурдны зам барих зэрэг дэд бїтцийн тєсєл хэрэгжїїлэхээр яригдаж байгаа. Эдгээртэй єєрсдийн їйл ажиллагааг уялдуулах, бий болсон нєхцєл, боломжийг сайтар ашиглахыг зєвлєлєє.

Монгол Улсын Ерєнхийлєгч чєлєєт бїс байгуулна гэж олон жил ярьж байна. Эцсийн дїнд ганц казинотой їлдчилгїй банк санхїї, їйлдвэрлэл, їйлчилгээ, чєлєєт бизнес єрнєсєн орчин цагийн шинэ хот босоосой хэмээн бодож байгаагаа онцлов.

Ноён Жозеф Ллоид Флин Замын-Їїд їйлдвэрлэл, їйлчилгээ, банк санхїї, цэнгээний бизнесийн томоохон тєвїїд болох Дубай, Шэнжэний нэгэн адил хєгжинє гэдэгт итгэлтэй байна. Ойрын хугацаанд хамтран ажиллах эрхзїйн їндсээ тавьж, ажлаа эхлэнэ. Юуны ємнє цєлжилттэй тэмцэх, мод бут тарихаас ажлаа эхлэхээр тєлєвлєж байгаагаа хэллээ.

Ерєнхийлєгч Н.Багабанди ноён Жозеф Ллоид Флинд хандан та Дисней Лэнд байгуулах тєслийг хэд хэдэн газарт хэрэгжїїлсэн туршлагатай. Манай хїїхэд багачууд, хойч їеийнхний тєлєє дээрх тєслийг хэрэгжїїлээсэй хэмээн хїсч байна гэлээ.

* * *

   

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn