“АЛТАН
ХЄХИЙ УУЛЫГ ТЄРИЙН ТАХИЛГАТАЙ БОЛГОХ ТУХАЙ”МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧИЙН
ЗАРЛИГИЙГ ХЇЛЭЭН АВАХ ЁСЛОЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерєнхийлєгчийн
зарлигаар “Алтан хєхий уулыг тєрийн тахилгатай болгох тухай”
зарлигийг хїлээн авах ёслол боллоо. Ёслолд УИХ-ын гишїїн Л.Пїрэвдорж,
Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Увс аймгийн Засаг дарга
Л.Тогоо болон нутгийн харьяат иргэдийн тєлєєлєгчид оролцлоо.
Зарлиг хїлээн авах
ёслолын їеэр Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди хэлэхдээ “Найман
зууны тэртээ Их эзэн Богд Чингис хаан Бурхан Халдун уулыг їеийн
їед тахиж байх тухай зарлиг буулгасан нь хааны зарлигаар тєрийн
тахилгатай болж тїїхэнд тэмдэглэгдэн їлдсэн анхны уул буюу хаан
тахилгатай уул юм.
Тїїнээс хойш Богдхан,
Отгонтэнгэр Очирваань уулыг, хожим Дарьгангын Дарь овоог хааны
зарлигаар тєрийн тахилгын хэмжээнд тодорхой хугацааны давтамжтайгаар
тахиж тайж ирлээ. Хїн байгалийн хїйн холбоо, байгаль орчноо
хайрлах їзэл тєлєвшїїлэх, улс орныхоо тусгаар тогтнол, халдашгїй
дархан байдлыг бататган бэхжїїлэх, ард иргэд, хойч їеийнхний
эх оронч, їндэсний їзлийг нь сэргээн бадраахад уул усаа тйах
зан їйл ихээхэн тус нэмэр болох учиртай.
Єнєєдрийн энэ билэгт
сайн єдєр Алтан хєхийн уул тєрийн тахилгатай болж байна. Олон
їеийн турш баруун монголын зон олон шїтэн биширч, сїї саалиа
єргєн, сэтгэл дотроо залбиран аврал энэрэлийг нь хїртэж ирсэн
їзэсгэлэнт хайрхан бол Алтан хєхийн уул юм.
Алтан Хєхий уулыг
тєрийн тахилгатай болсон явдалд Алтай нурууны ай сав газраар
нутагтай нийт ард иргэддээ баяр хїргэхийн ялдамд нутаг усныхаа
энэ сайхан уулыг эгнэгт хайрлаж, тахилга хїндэтгэлийн ёслолыг
хийхдээ зарлиг журмыг чанд баримтлан, ёс журмаар нь їйлдэж байгаарай.
Нутаг нутгийн уул хайрхад єєр єєрийн уншлага, тахилгын євєрмєц
нарийн чанд ёс дэгтэй.
Тэр ёс уламжлалыг
орчин цагийн єнгє аястай нийцїїлэн хойч їедээ євлїїлээрэй” гэлээ.
Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа Монгол Улсын Ерєнхийлєгч
їндэсний уламжлал, ёс заншлаа хадгалах, єв соёлоо сэргээн хєгжїїлэх
талаар олон зїйлийг хийсээр ирсэн гээд баруун бїс нутгийн шїтээн
Алтанхєхий уулын Єндєр хєхийн оргилыг тєрийн тахилгатай болгож
байгаад туйлаас баяртай байгаагаа нутгийн олныхоо ємнєєс уламжилж
талархлаа илэрхийлэв.
* * *