“МОНГОЛЫН
НУУЦ ТОВЧОО”-НЫ СОНГОМОЛ ЭХИЙГ ЄРГЄН БАРИЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч
“Монголын нууц товчоо”-г мєнхєд эрхэмлэн дээдлэх тухай зарлигийг
єнгєрсєн жил гаргасан билээ. Уг зарлигийг хэрэгжїїлэх їїднээс
“МНТ”-ны сонгомол эхийг хэл шинжээч, эх бичиг судлаач, тїїхч,
эрдэмтэд хамтран бэлдэж Ерєнхийлєгч Н.Багабандид єргєн барилаа.
Ерєнхийлєгч Н.Багабанди
“Монголын нууц товчоо”-г эрхэмлэн дээдлэх тухай зарлигийг тєрийн
захиргаа, эрдэмтэд, бизнесийнхэн, уран бїтээлчид хамтран ихэд
урагштай хэрэгжїїлж байна. Эрдэмтдийн оюун ухаанаа чилээн байж
харьцангуй богино хугацаанд бїтээсэн энэ сонгомол эх бол зарлиг
хэрэгжих гараа.
Монголын оюун санаа,
єв соёлд оруулж буй їнэлж баршгїй хувь нэмэр, цац суварга хэмээн
дїгнэж байгаагаа тэмдэглэлээ.Сїїлийн хэдхэн жилд англи хэлээр
хоёронтоо, франц, болгар, мажар хэлээр дахин хэвлэгдсэн нь “МНТ”-г
дэлхийн оюуны хосгїй їнэт бїтээл гэдгийн тод нотолгоо юм.
Цаашдаа нууц товчоо
судлалд залуу судлаач эрдэмтдийг татан оруулах, шавь нараа бэлдэхэд
анхаараасай хэмээн хїсч байдгаа хэллээ. Мєн шижир алт, цалин
цагаан мєнгє, эрдэнийн чулуун шигтгээ бїхий “МНТ”-ны хосгїй
нэгэн хувийг бїтээж Монголын тулгар тєр байгуулагдсаны 800 жилийн
ойн босгон дээр тєрийн ордонд залах учиртай хэмээн бодож байдгаа
дурдав.
Їїїнээс гадна Гэсэрийн
тууж, Жангарын туульсын судалгааг идэвхжїїлэх шаардлагатай.
Хїїхэд багачууд, єсвєр їеийнхнийг номонд дуртай болгох, нєхєрлїїлэхэд
эрдэмтэд, зохиолчид, хэвлэлийн бизнесийхний оролцоо чухал хэмээн
Ерєнхийлєгч санууллаа.
Доктор Ш.Чоймаа
ажлын хэсгийнхнийг тєлєєлж хэлэхдээ 1312 оны їеийн Чойжи-Одсэрийн
бїтээл, эх сурвалжийн бичгийн хэв маягийг їндсэн тиг болгон
авч компьютерт оруулж энэхїї сонгомол эхийг бїтээсэн. Хэрэв
“МНТ”-ны уг эх олдвол 90 гаруй хувь нь таарах бизээ хэмээн хамтын
бїтээлээ тайлбарлалаа.Эрдэмтдийн туурвисан “Монголын нууц товчоо”-ны
сонгомол эхийг доктор, профессор Т.Дашцэдэн Монгол Улсын Ерєнхийлєгчид
єргєн барилаа.
* * *