“НАЙРАМДАЛ”
МЕДАЛИАР ШАГНАВ
Монгол Улсад хїмїїнлэгийн
олон тєсєл, хєтєлбєр хэрэгжїїлэхэд оруулж байгаа хувь нэмрийг
нь їнэлж олон улсын тєрийн бус байгууллага болох АДРА-гийн Монгол
дахь салбар “АДРА-Монгол” байгууллагын захирал Ллївэлен Петер
Жїбийг “Найрамдал” медалиар Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар
шагналаа.
Ерєнхийлєгч Н.Багабанди
“АДРА” байгууллага монгол оронд олон жил ажиллаж ядуурлыг бууруулах,
байгалийн гамшгийг даван туулах, хїмїїс єєрсдєє аж амьдралаа
дээшлїїлэхэд сургах зэрэг олон чухал тєсєл, хєтєлбєрийг хэрэгжїїлж
ирсэн.Цаашдаа ч хамтын
ажиллагаа єрнїїн хєгжинє гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж
баяр хїргэлээ.
Мєн Монгол Улс-Бїгд
Найрамдах Австри Улсын боловсролын салбарын харилцаа, их дээд
сургуулиудын хамтын ажиллагааг хєгжїїлэхэд оруулж байгаа хувь
нэмрийг нь їнэлж Австрийн Зальцбург хотын их сургуулийн профессор,
хатагтай Бригитте Винклээнэрийг “Найрамдал” медалиар Монгол
Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар шагнав.
Шагнал гардуулсны
дараа Ерєнхийлєгч хэлэхдээ миний Австри улсад хийсэн айлчлалаас
хойш хоёр орны харилцаа идэвхжиж олон чиглэлээр хамтран ажиллаж
байна. Тїїний дотроос боловсрол, соёл урлагийн салбарын хамтын
ажиллагаа алдарт хєгжмийн зохиолч Моцартын “Дон Жуан” дуурь,
“Чингис хаан” кино зэрэг бодит їйл явдлаар дїїрэн байсныг тэмдэглээд
єндєр шагнал хїртсэнд баяр хїргэлээ.
* * *