|
ЕРЄНХИЙЛЄГЧ Н.БАГАБАНДИ
ЗАСГИЙН ГАЗАРТ САНАЛАА ХЇРГЇЇЛЭВ
. Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди цэргийн тэтгэвэр авагч ахмадуудын
хїсэлтийн талаар єєрийн байр сууриа илэрхийлэн Засгийн газарт саналаа
хїргїїллээ.
. Энэхїї саналд “Цэргийн
албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн дагуу тэтгэвэр
тогтоолгосон иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах талаар ахмадууд
Монгол Улсын Ерєнхийлєгчид хандаж санал, хїсэлтээ удаа дараа ирїїлдэг
юм. Нийгмийн хамгааллын їндэсний тогтолцоог боловсронгїй болгож
чадамжийг нь дээшлїїлэх, ахмад дайчдад їзїїлэх хєнгєлєлт, їйлчлилгээний
нэр тєрлийг нэмэгдїїлэх талаар Засгийн газрын їйл ажиллагааны хєтєлбєрт
тодорхой туссан билээ. Иймд эх орноо хамгаалах їйл хэрэгт зїтгэж
байгаад цэргийн тэтгэвэрт гарсан ахмад наснуудын аж амьдарлыг сайжруулах
чиглэлээр дараахь арга хэмжээ авахыг санал болгож байна. Їїнд:
1.1995 оноос ємнє
цэргийн тэтгэвэрт гарсан ахмад настнуудад нэг удаагийн буцалтгїй
тусламж олгох асуудлыг судлан їзэж, 2004 оны улсын тєсєвт тусгах.
2.Цэргийн албан
хаагчдыг нийгмийн даатгалын шимтгэлд хамруулах асуудлыг їе шаттайгаар
шийдвэрлэх, 1995 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл тєлєєд ажиллаж
буй цэргийн ахмад настнуудын тэтгэвэрийг шинэчлэн тогтоох талаар
холбогдох хууль тогтоомжид нэмэлт, єєрчлєлт оруулах тухай хуулийн
тєсєл боловсруулж, УИХ-д 2003 оны эхний хагаст багтаан єргєн мэдїїлэх”
гэж Монгол Улсын Ерєнхийлєгчийн Засгийн газарт хїргїїлэсэн саналд
єгїїлсэн байна.
|