2002.10.28

 

 

 


 


 

МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ ХОВД АЙМАГТ 


  Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди 10 дугаар сарын 28-аас Ховд аймагт ажиллаж байна. Ерєнхийлєгч энэ удаагийн албан томиолотоор Ховд аймгийн тєв болон зарим сумын тєрийн захиргаа, єєрєє удирдах ёсны байгууллага, сургууль эмнэлэг, аж ахуйн нэгж, малчид иргэдийн ажил амьдрал, євєлжилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцан, аймаг сумын хєгжлийн асуудлаар їг хэлж санал бодлоо илэрхийлэх юм.  Монгол улсын Ерєнхийлєгчийг Ховд аймгийн тєвд хїрэлцэн ирэхэд тус аймгийн удирдлагууд угтан авч, цэргийн хїндэт харуул жагсан мэндчилэв.

  Дараа нь аймгийн ИХ, Засаг даргын Тамгын газар, хууль хяналт, хил гаалийн байгууллагын удирдлагуудтай уулзаж аймаг орон нутгийн ажлын талаар мэдээлэл сонсон, санал солилцон ярилцлаа.

  Їдээс хойш Ерєнхийлєгч Чандмань суманд ажиллав. Тус сумын дунд, сургууль, эмнэлэгийн ажил байдалтай танилцсаны дараа Сумын иргэдийн тєлєєлєгчидтэй уулзлаа. Уулзалтын їеэр Монгол Улсын Ерєнхийлєгч  


 ХОВД АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДТЭЙ
ХИЙСЭН УУЛЗАЛТ ДЭЭР ХЭЛСЭН Ї
Г
 

    2002 оны 10 дугаар сарын 28  Тавтай сайхан намаржиж байна уу?

    Чандманьчууд аа! Та бїхэндээ халуун дотно мэндчилгээ дэвшїїлж, сайн сайхныг хїсэн ерєєе.

  Хїслийг хангагч чандмань эрдэнээр нэршсэн, ажилласаг хичээнгїй, авъяаслаг эрэлхэг алдартнууд олныг тєрїїлсэн Чандманьчууд Та бїхэнтэйгээ нїїр учран золгож, уулзан ярилцаж байгаадаа би сэтгэл таатай байна.

    Миний бие танай аймаг, сумын эдийн засаг, нийгмийн байдалтай тєрийн тэргїїний хувьд биечлэн танилцаж, орон нутгийг хєгжїїлэх асуудлаар та бїхэнтэйгээ санал бодлоо солилцож, зєвлємж, чиглэл єгч ажиллахаар зорин ирлээ.

    Танай нутгийнхныг хэдийнээс амьдрал, ахуйдаа арчаатай, ажилсаг хичээнгїй хїмїїс гэлцдэг. Энэ нь удмын ажилласаг, хєдєлмєрч уламжлалтай холбоотойнх бизээ. Сумын удирдлага, иргэд, малчидтай уулзаж явахад байгууллага, єрх, малчид энэ євлийн бэлтгэлийг хангах талаар багагїй ажил хийсэн байна. Иргэдтэйгээ ажиллах талаар ч зарим ахиц гарчээ.

    Та бїхний анхаарлыг сум, орон нутгийн хєгжил, иргэд хєдєлмєрчдийн амьдрал ахуйтай холбоотой доорх цєєн хэдэн асуудалд хандуулъя.

   Нэгд, Байгалиас заяасан єгєєж баян нутгийн эзэд та бїхэн євєг дээдсээс євлєгдсєн эрдэнэт мал сїргээ єсгєж, амьдрал ахуйгаа тєвхнїїлж ирсэн уламжлалт амьжиргааны хэвшилтэй билээ. Танай сумын эдийн засгийн гол їндэс, ард иргэдийн амьжиргааны эх сурвалж бол мал аж ахуй. Мал аж ахуйг эрчимжїїлэх, тїїний ашиг шимийг нэмэгдїїлэх, чанарыг нь сайжруулах, малыг байгаль, цаг уурын эрдслээс хамгаалах талаар би удаа дараа ярьж байсныг та бїхэн сонсдог, бас анхааралдаа авдаг биз ээ.

    Сїїлийн жилїїдэд он дараалан тохиолдсон ган, зуд танай сумын эдийн засаг, малчдын амьдралд багагїй хохирол учруулжээ. Тус сум єнгєрсєн оны эцэст 137.0 мянган толгой малтай байсан. Гэтэл энэ оны эхний хагас жилд нийт малын гуравны нэг нь буюу 46.0 мян.толгой мал хорогдсон мэдээ байна.

   Мал аж ахуйгаа ган зудын эрсдлээс найдвартай хамгаалж, хэрхэн їр ашигтай хєгжїїлэх вэ? гэдэг асуудлыг хїн бїр дор бїрнээ бодож, орон нутаг бїрийн онцлогийг харгалзсан оновчтой нэгдсэн шийдлийг олж, хэрэгжїїлэх шаардлага тулгарч байна. Энэ талаар зарим асуудлыг хєндєж ярья. Мал аж ахуйг эрсдлээс хамгаалах Їндэсний хєтєлбєрийг Засгийн газар баталсан.

    Энэхїї хєтєлбєрийн агуулга нь євс тэжээлээ хїрэлцэхїйц хэмжээгээр бэлтгэж, тохиолдож болох байгаль, цаг уурын эрдслийг хохирол багатай даван туулахад оршино. Та бїхэн сум орныхоо онцлог байдалд зохицуулан байгалийн гамшиг хїндрэлээс хамгаалах євс, тэжээлийн байнгын нєєцтэй болох хэрэгтэй. Энэ ажлыг сайн зохион байгуулах нь сумын удирдлагын хамгийн гол ажлын нэг, малчдын хэрэгжїїлэх ёстой їндсэн їїрэг мєн.

    Энэ онд тус сумын мал бїхий єрх бїр 5-20 тн хадлан, сумын фондод З мянган боодол євс бэлтгэсэн гэж надад танилцуулсан. Цаг агаарын хїндрэх хугацаа, малын тоо толгойтой харьцуулбал энэ тийм ч их хангалттай нєєц бишээ.

    Энэ жилийн хувьд эрт цас орж, хїйтрэн хахир євєл, хатуухан хаврын уур амьсгал хэдийнээ мэдрэгдэж эхэллээ. Манай хашир туршлагатай малчдын таамаглал, цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр євєл, хавартаа цаг хїндрэх тєлєвтэй байна. Иймд нэгэнт бэлтгэж базаасан євс, тэжээлээ мал євєлжиж, хаваржих газрууддаа эртхэн хїргэх асуудал чухал гэдгийг сануулахад илїїдэхгїй биз ээ.

    Мал сїргээ ган, зудын эрсдэлээс хамгаалахын зэрэгцээ мал эмнэлэг, їржлийн ажлыг мал аж ахуйн мэргэжилтнїїдийн туслалцаатайгаар гїйцэтгэж, малыг эрїїлжїїлэх, їїлдэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг байнга дээшлїїлж байх нь мал аж ахуйг тогтвортой хєгжїїлэх, тїїний їр шимийг дїїрэн хїртэх нэн чухал зорилтын нэг байх учиртай.

    Танай суманд сутай їїлдрийн хонь, єлгийн улаан ямаа, Уулын-Алтайн монгол ямаа цєєн тоогоор байдаг гэж би сонссон. Ашиг шимтэй ийм малын тоо толгойг нэмэгдїїлэх, нутгийн шилдэг їїлдрїїдээр малаа сайжруулах талаар сумын удирдлага, мал аж ахуйн мэргэжилтнїїд, малчид їргэлж анхаараарай. Мал эрїїлжїїлэх ажлыг урсгалд нь орхиж хэрхэвч болохгїй. Мал, мал эмнэлэг хоёулаа хувчьлагдсан.

    Тэгэхлээр мал эрїїлжїїлэх ажил хувийн хэвшлийн байгууллага, малчдын хооронд харилцан хїлээсэн хатуу гэрээний їндсэн дээр хийгдэх нь тодорхой. Малчин, малын эмч аль аль нь хїлээсэн їїргээ чанд биелїїлж байж мал эрїїлжїїлэх ажлыг амжилттай гїйцэтгэж чадна.

    Малын эмч їзэгдэхгїй байна гэж малчин тунирхах, малын євчлєлийн дуудлага ирэхгїй байна гэж малын эмч хїлээж суух хандлагын аль аль нь зах зээлийн зарчимдаа нийцтэй бус юм. Малын эмч аль болох олон їйлчлэгчтэй байж, малчин мал эмнэлгийн шуурхай, чанартай їйлчилгээ авсны їндсэн дээр л мал сїрэг эрїїлжиж, мал эмнэлэг, малчин хоёрын ажлын їр дїн гарна шїї дээ. Манай улсад малын гоц халдварт євчин їе їе гарч байна.

    Малд їзлэг хийх, халдварт євчнєєс урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулснаар малаа эрїїлжїїлж халдварт євчин гарахгїй байх нєхцлийг бїрдїїлэх болно. Энэ талаар сумын удирдлага хуулиар хїлээсэн їїргээ сайн биелїїлэх хэрэгтэй.

    Бэлчээрийн даац хэтэрч бэлчээр талхлагдаж байна. Ган, зуд тохиолдсон їед мал єєр аймаг, сумын нутагт зусаж, намаржиж, євєлжих нь тїгээмэл боллоо. Їїний хажуугаар бэлчээрт їлийн цагаан оготоно, царцаа бусад хортонгуудын учруулж байгаа хохирол их. Ер нь дурдаад байвал олон зовлон бэрхшээл бий л дээ.

    УИХ-аар баталсан Газрын харилцааны хуулийн дагуу бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах ажлыг орон нутагтаа зохицуулах нь сумын удирдлагуудын хэнтэй ч хуваалцахгїй єєрсдийнх нь хийх ажил, хїлээх їїрэг.

    Энэ хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэлийг орон нутагтаа маш сайн зохион байгуулах шаардлагатай шїї. Худаг ус гаргах, засварлах, бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэхэд улсаас зохих хэмжээний зардал, хєрєнгє гаргаж байгаа.

    Энэ хєрєнгийг зориулалтынх нь дагуу зохистой хэрэглэвэл зохино. Мал аж ахуйн їйлдвэрлэлд зах зээлийн харилцаа улам гїнзгийрч байгаа єнєєгийн нєхцєлд малынхаа ноос їсийг авах, сїї саалиа бэлтгэх, малын гаралтай тїїхий эдийг борлуулах, худаг ус гаргах, хашаа хороо барих, малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд малчид хоорондоо хєдєлмєр, хєрєнгєє хамтатган хоршоо байгуулж ажиллавал хамтын хєдєлмєрийн давуу талыг мэдрэнэ.

    Наад зах нь їйлдвэр, їйлчилгээ, бїтээгдэхїїний єртєг зардал хямдарч, хєрєнгє хїч хэмнэгдэж, орлого ашиг нэмэгдэнэ. Би орон нутагт ажиллах явцдаа хоршоо байгуулж ажиллахыг малчиддаа байнга зєвлєдєг. Хоршоо яаж байгуулах, юу хийх, яавал илїї їр дїнд хїрч, ашигтай ажиллах талаар энэ чиглэлийн мэддэг хїмїїсээс асууж лавлаж, зєвлєлгєє авах нь зїйтэй. Хоршоо байгуулаад їр ашигтай ажиллаж байгаа газарт зориуд очиж, туршлагыг нь судалж їзээрэй. Хоршиж, хамтарч аж ахуй эрхлэх арга ухаанд суралцаж, їйл ажиллагаа эрхэлж байж зах зээлийн нєхцєлд їр ашигтай ажиллах болно.

    Їїнтэй холбогдуулан “Ганц мод гал болдоггїй” гэсэн ардын маань мэргэн їг байдгийг сануулахад илїїдэхгїй биз ээ. Малынхаа ашиг шимийг бїрэн дїїрэн ашиглахыг хичээгээрэй.

    ”Малын амьсгалаас бусдыг нь ашиглаж болно” гэж алдарт хоньчин Ц.Намхайнямбуу баатарын хэлсэн їг зах зээлийн єнєє їед малчин бїхний ой тойнд орох ёстой. Малынхаа тэнгэрийг дээдэлж, євгєдийнхєє ухааныг євлєсєн танай сумын уугуул хєдєлмєрийн баатар Р.Чадраабал, Улсын сайн малчин Б.Содномжанцан, гавьяат малчин Д.Лхагва болон улсын аварга бусад олон малчдыг бид сайн мэдэх билээ.

    Тэднээсээ суралцаж, удам залгасан сайн малчдыг олныг тєрїїлэхийн тєлєє хичээл, зїтгэл гарган ажиллаарай.

    Хоёрт, Сум орны нїїр царай, ажил їйлс, иргэдийн аж амьдрал, санаа сэтгэл ямар байх нь тэндэхийн засаг захиргааны удирдлага, тєрийн бїх шатны албан хаагчдын їїрэг, хариуцлага, ажлын арга барил, мэдлэг чадвар, нэр хїнд, нутгийн єєрєє удирдах ёсны байгууллагын тєлєвшил, їйл ажиллагаанаас ихээхэн шалтгаална.

    Хэсэг хугацаанд танай сум орны ажил цалгардаж, иргэдийн ажил, амьдрал мэдэгдэхїйц буурсан нь зах зээлийн хатуу ширїїн давалгаа, эдийн засгийн бодит хїчин зїйл, зах зээлээс хол гэх олон хїчин зїйлээс шалтгаалсан тал бий боловч гол нь орон нутагт тєрийн удирдлага суларч, ажил хэргийг урсгалаар явуулсантай холбоотой. Сїїлийн 2 жилд танай сумын Засаг дарга З удаа єєрчлєгдсєн байна.

    Учир шалтгаан нь юунд байна вэ? Сумын удирдлага удаа дараа халагдан солигдож, сонгогдон томилогдсон зарим нь їїрэгт ажилдаа сэтгэл, зїтгэл гаргахгїй, цаг нєхцєєж байснаас тєр, иргэний ажил хэрэгч хамтын ажиллагаа суларч, ажил хэргийн эцсийн їр дїнд нєлєєлсєн гашуун сургамжийг мартах ч ёсгїй, давтах ч учиргїй.

    Сумын удирдлага тогтвортой ажиллаж, эхлїїлсэн тодорхой ажлаа їргэлжлїїлж, їр дїнг їзэх нь иргэддээ ээлтэй, ажил хэрэгт тустай гэдгийг та бїхэнд зориуд сануулж байна. Хїндээ ойртож, иргэддээ хїрч, тэдний санаа хїсэлтийг байнга сонсож, їнэтэй санал, зєвлєгєєг нь ажил хэрэг болгон ажиллах нь тєрийн алба хашиж байгаа хэн бїхний їїрэг мєн. Тєрийн ажил бол хїний тєлєєх їйлчилгээ гэдгийг хором тєдий ч мартаж болохгїй.

    Гуравт, Танай сумын єрх толгойлсон эмэгтэйчїїд, бїтэн ба хагас єнчин хїїхэд, тахир дутуу иргэд, ядуу ба нэн ядуу єрхийн тоо харьцангуй єндєр байгаа нь хїн амын нийгмийн халамж, хамгааллын асуудалд илїї анхаарал тавих шаардлага байгааг харуулж байна.

    Малчид, єндєр настнуудыг эрїїл мэндийн болон тэтгэврийн даатгалд бїрэн хамруулж, эмзэг бїлгийнхийг нийгэм, хїмїїнлэгийн тусламж, халамжийн їйлчилгээнд хамруулах, тэднийг тохирсон ажил хєдєлмєр эрхлэх арга зам боломжийг эрж хайн туслах нь сумын удирдлагын байнгын анхааралд байх ёстой асуудал шїї. Ган, зудын улмаас малгїй болсон 31 єрх байгаа гэсэн.

    Эдгээр єрхїїдээ бололцооныхоо хэрээр малжуулах, газар тариалан эрхлїїлэх, хадлан тэжээл, аргал тїлш хїртэл бэлтгэх бололцоотой бїх ажилд оролцуулж тодорхой орлоготой болгох, орлогыг нэмэгдїїлэх талаас нь дэм їзїїлээрэй.

    Танай суманд эх, нялхсын эндэгдэл сїїлийн жилїїдэд буурсан гэсэн мэдээ байна. Энэ нь эмнэлгийн ажлын нэг сайн їзїїлэлт боловч євчлєл, эмгэгийг багасгах, эрїїл хїнийг євчлїїлэхгїйн тєлєє урьдчилан сэргийлэх їйлчилгээг байнга хийх. Ялангуяа энэ орон нутагт тїгээмэл тохиолддог євчлєлийг багасгах талаар эрчимтэй ажиллах хэрэгтэй.

    Сургуулийн ажил байдалтай танилцахад сургалтын чанар, багшлах боловсон хїчний хангамж, материаллаг нєхцєл харьцангуй боломжийн санагдлаа. Гэхдээ сургуулийн насны хїїхдийг сургалтад хамруулах хувь доогуур, сургууль завсардсан хїїхэд ч цєєнгїй байна. Багш хїн бол иргэдийг гэгээрїїлэх, мэдлэгийг нь дээшлїїлэх, мэдээллээр хангах, хєдєєд соёлын їр тарьж ургуулах чухал їїрэг хїлээсэн тєрийн їйлчилгээний албан хаагчид билээ.

    Иргэдийнхээ оюун санаа, ухамсар сэтгэлгээг хєгжїїлэх, тэдний ирээдїйн ажил, амьдралын тєлєвийг буй болгоход нутгийн сэхээтнїїд, ялангуяа эмч, багш нарын їїрэг их шїї. Иргэд эрїїл саруул, мэдлэг ухамсартай байх тусам тєр, нийгмийн хэрэгт тєлєєлєх тэдний оролцоо нь нэмэгддэг.

    “Тєрийн хэрэг иргэдээсээ, иргэний амьдрал тєрєєсєє” гэсэн миний сонгуулийн хєтєлбєрийн урианы утга санаа танай сум орны тєрийн удирдлагын їндсэн ажил болж їр дїнтэй хэрэгжинэ гэдэгт найдаж байна.

    Дєрєвт, Тєрийн хууль тогтоомжийг чанд сахиулж, сахилга, дэг журмыг бэхжїїлэх, гэмт хэрэг, зєрчил, архидан согтуурах зэрэг бусармаг їйлдлїїдтэй шийдвэртэй тэмцэх нь манай нийгмийн нэн чухал асуудлын нэг мєн.

    Иргэдийнхээ амгалан тайван аж тєрж, ажиллаж хєдєлмєрлєх нєхцлийг бїрдїїлэх нь сумын тєр, захиргааны байгууллагуудын гол їїрэг гэдгийг байнга санаж сайн ажиллах хэрэгтэй. Энэ ажилд сумын тєрийн болон тєрийн бус байгууллагууд, иргэдийн идэвхтэй, хамтын ажиллагаа туйлаас чухал. Хаана дэг журамтай байна, тэнд ард иргэд амгалан тайван аж тєрж, ажиллаж хєдєлмєрлєнє.

    Зах зээлийн нийгэм гэдэг нь эмх замбараагїй, захиргаагїй байдал, эрх чєлєє гэдэг нь эрх дураараа, хууль дїрэмгїй аашлах явдал, ардчилал гэдэг нь албан тушаалын нэрээр авах завших, аливаа зїйлд хариуцлага хїлээхгїй байхын нэр бишээ.

    Дэг журам, ёс суртахуун, нийгэм, хамт олны хэмжээнд тєдийгїй, єрх гэр, хувь хїнд ч зайлшгїй чухал. Харамсалтай нь газар бїр тийм байж чадахгїй байна. Єдєр тутам нїдэнд їзэгдэж, чихэнд сонсогдож байгаа ийм харамсалтай явдлын талаар надаар хэлїїлэлтгїй та бїхэн єєрсдєє сайн ойлгож байгаа. Танай сумыхан найр наадам хийх сайхан уламжлал, ёс заншилтай.

    Гэвч зарим хїн ёс журмаа алдан архидан согтуурч, танхайрах, улмаар гэмт хэрэг, зєрчилд єртєгдєх тохиолдол хааяа гарч байсныг би сонссон. Чандманьчууд ёс журамтай, хїний мєс сайтай, тусархуу хїмїїс гэлцдэг. Нийгмийн шинэ харилцаанд орлоо гээд зангаа хувиргаж, хїний мєс чанараа алдаж болохгїй. Тэгэхдээ бас хуучнаараа хэт цайлган задгай байж болшгїй, харин ч хашир хэрсїї ухаалаг байж, энэ нийгмийн шинэ шаардлага, ёс зїйд нийцэн амьдрах учиртай.

    Хууль зєрчсєн, ёс бус їйлдэл єдєєсєн хїнийг хамт олон, ах дїїсээрээ хэлэлцэн буруушааж, ухааруулж байх нь хїмїїжлийн шилдэг арга. Нутаг ус, ах дїїс, анд нєхдийнхєє нэр тєрийг эрхэмлэдэг ахмад їеийнхээ сайхан уламжлалыг хїїхэд, залуучуудад євлїїлэхийг хичээх хэрэгтэй.

    “Нэр хугарахаар яс хугар” гэдэг шїї дээ. Хууль журмаа сайн мэдэхгїйгээс хэрэг, зєрчилд єртєх, осолдож эндэхийн гашуун сургамж олонтаа тохиолддогийг би зориуд та бїхэнд анхааруулж хэлье.

    Тєрийн байгууллага иргэдийнхээ хууль эрхийн мэдлэгийг дээшлїїлэхэд онцгой анхаарч тодорхой, дэс дараатай, їр дїнтэй ажил арга хэмжээ зохиож, сургалт, сурталчилгааны ажлаа сайжруулах хэрэгтэй.

    УИХ-аар баталсан Иргэний, Эрїїгийн болон тэдгээртэй холбоотой багц хуулиудыг энэ намраас бїх нийтээр дагаж мєрдєж байна. Эдгээр хуулиудыг иргэдэд сурталчлан таниулах ажлын явцаа эрчимжїїлбэл зохино. Иргэд хуулиа мэдэхгїй бол эрх ашиг нь хохирохын зэрэгцээ хуулийн нэр барьсан хуурамч сїрдїїлэг, дарамтад єртєж болзошгїй тул єєрсдєє эрх зїйн талаар боловсрох хэрэгтэйг анхааруулъя.

    Иргэдэд шаардлагатай эрх зїйн туслалцааг їзїїлж байх хэрэгтэй. Эрхэм хїндэт иргэд ээ, Та бїхэнд Жаргалант, Бумбатын хайрхан шигээ єндєр, Хар ус, Хар, Дєргєн нуур шигээ арвин ажлын амжилт хїсье. Та бїхэн миний хэлсэн санал, зєвлємжийг цаашдынхаа тєлєвлєгєє, зорилтдоо тусган бодитой ажил хэрэг болгоно гэж найдаж байна.

    Чандмань сумын хїн ард нь эрїїл энх байж, мал сїрэг нь єсєн їржиж, їйлдвэрлэл, їйлчилгээ нь єргєжин тэлж, хїн амын боловсрол, соёл нь байнга дээшилж, амьдрал ахуй нь єєдлєн дэвшихийн єлзийтэй ерєєлийг дэвшїїлье. Чандманьчуудыг байгаль дэлхий тэтгэж, тєрийн сїлд ивээх болтугай.  
 


---оОо---