2002.10.29

 

 

 


 


 


МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ ХОВД АЙМГИЙН

ЧАНДМАНЬ, ЗЭРЭГ, ДАРВИ СУМДАД АЖИЛЛАЛАА 


    Монгол Улсын Ерєнхийлєгчийн Ховд аймаг дахь томилолт їргэлжилж байна.
Ерєнхийлєгч Н.Багабанди Чандмань суманд ажиллан тус сумын сургууль, эмнэлгийн ажил байдалтай танилцлаа. Мєн тус сумын иргэдтэй уулзан тєр засгийн бодлого шийдвэрийн талаар ярилцан санал солилцсон байна. Энэхїї уулзалтан дээр Монгол Улсын Ерєнхийлєгч хэлэхдээ:
  
   “Миний бие танай аймаг, сумын эдийн засаг, нийгмийн байдалтай тєрийн тэргїїний хувьд биечлэн танилцаж, орон нутгийг хєгжїїлэх асуудлаар та бїхэнтэйгээ санал бодлоо солилцож, зєвлємж, чиглэл єгч ажиллахаар зорин ирлээ. Та бїхний анхаарлыг сум, орон нутгийн хєгжил, иргэд хєдєлмєрчдийн амьдрал ахуйтай холбоотой доорх цєєн хэдэн асуудалд хандуулъя.

   Танай сумын эдийн засгийн гол їндэс, ард иргэдийн амьжиргааны эх сурвалж бол мал аж ахуй. Мал аж ахуйг эрчимжїїлэх, тїїний ашиг шимийг нэмэгдїїлэх, чанарыг нь сайжруулах, малыг байгаль, цаг уурын эрдслээс хамгаалах талаар би удаа дараа ярьж байсныг та бїхэн сонсдог, бас анхааралдаа авдаг биз ээ. Сїїлийн жилїїдэд он дараалан тохиолдсон ган, зуд танай сумын эдийн засаг, малчдын амьдралд багагїй хохирол учруулжээ. Тус сум єнгєрсєн оны эцэст 137.0 мянган толгой малтай байсан. Гэтэл энэ оны эхний хагас жилд нийт малын гуравны нэг нь буюу 46.0 мян.толгой мал хорогдсон мэдээ байна.

   Мал аж ахуйгаа ган зудын эрсдлээс найдвартай хамгаалж, хэрхэн їр ашигтай хєгжїїлэх вэ? гэдэг асуудлыг хїн бїр дор бїрнээ бодож, орон нутаг бїрийн онцлогийг харгалзсан оновчтой нэгдсэн шийдлийг олж, хэрэгжїїлэх шаардлага тулгарч байна. Энэ талаар зарим асуудлыг хєндєж ярья. Мал аж ахуйг эрсдлээс хамгаалах Їндэсний хєтєлбєрийг Засгийн газар баталсан. Энэхїї хєтєлбєрийн агуулга нь євс тэжээлээ хїрэлцэхїйц хэмжээгээр бэлтгэж, тохиолдож болох байгаль, цаг уурын эрдслийг хохирол багатай даван туулахад оршино.

   Та бїхэн сум орныхоо онцлог байдалд зохицуулан байгалийн гамшиг хїндрэлээс хамгаалах євс, тэжээлийн байнгын нєєцтэй болох хэрэгтэй. Энэ ажлыг сайн зохион байгуулах нь сумын удирдлагын хамгийн гол ажлын нэг, малчдын хэрэгжїїлэх ёстой їндсэн їїрэг мєн. Энэ онд тус сумын мал бїхий єрх бїр 5-20 тн хадлан, сумын фондод З мянган боодол євс бэлтгэсэн гэж надад танилцуулсан.

   Цаг агаарын хїндрэх хугацаа, малын тоо толгойтой харьцуулбал энэ тийм ч их хангалттай нєєц бишээ. Энэ жилийн хувьд эрт цас орж, хїйтрэн хахир євєл, хатуухан хаврын уур амьсгал хэдийнээ мэдрэгдэж эхэллээ. Манай хашир туршлагатай малчдын таамаглал, цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр євєл, хавартаа цаг хїндрэх тєлєвтэй байна. Иймд нэгэнт бэлтгэж базаасан євс, тэжээлээ мал євєлжиж, хаваржих газрууддаа эртхэн хїргэх асуудал чухал гэдгийг сануулахад илїїдэхгїй биз ээ.

  Танай суманд сутай їїлдрийн хонь, єлгийн улаан ямаа, Уулын-Алтайн монгол ямаа цєєн тоогоор байдаг гэж би сонссон. Ашиг шимтэй ийм малын тоо толгойг нэмэгдїїлэх, нутгийн шилдэг їїлдрїїдээр малаа сайжруулах талаар сумын удирдлага, мал аж ахуйн мэргэжилтнїїд, малчид їргэлж анхаараарай.

  Малчин, малын эмч аль аль нь хїлээсэн їїргээ чанд биелїїлж байж мал эрїїлжїїлэх ажлыг амжилттай гїйцэтгэж чадна. Малын эмч їзэгдэхгїй байна гэж малчин тунирхах, малын євчлєлийн дуудлага ирэхгїй байна гэж малын эмч хїлээж суух хандлагын аль аль нь зах зээлийн зарчимдаа нийцтэй биш юм. Бэлчээрийн даац хэтэрч бэлчээр талхлагдаж байна.

   Ган, зуд тохиолдсон їед мал єєр аймаг, сумын нутагт зусаж, намаржиж, євєлжих нь тїгээмэл боллоо. Їїний хажуугаар бэлчээрт їлийн цагаан оготоно, царцаа бусад хортонгуудын учруулж байгаа хохирол их. Ер нь дурдаад байвал олон зовлон бэрхшээл бий л дээ. Худаг ус гаргах, засварлах, бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэхэд улсаас зохих хэмжээний зардал, хєрєнгє гаргаж байгаа. Энэ хєрєнгийг зориулалтынх нь дагуу зохистой хэрэглэвэл зохино. Би орон нутагт ажиллах явцдаа хоршоо байгуулж ажиллахыг малчиддаа байнга зєвлєдєг.

  Хоршоо яаж байгуулах, юу хийх, яавал илїї їр дїнд хїрч, ашигтай ажиллах талаар энэ чиглэлийн мэддэг хїмїїсээс асууж лавлаж, зєвлєлгєє авах нь зїйтэй. Хоршоо байгуулаад їр ашигтай ажиллаж байгаа газарт зориуд очиж, туршлагыг нь судалж їзээрэй. Хоршиж, хамтарч аж ахуй эрхлэх арга ухаанд суралцаж, їйл ажиллагаа эрхэлж байж зах зээлийн нєхцєлд їр ашигтай ажиллах болно.

  Їїнтэй холбогдуулан “Ганц мод гал болдоггїй” гэсэн ардын маань мэргэн їг байдгийг сануулахад илїїдэхгїй биз ээ” гэсэн байна. Ерєнхийлєгч Н.Багабанди цааш нь сум орны удирдлага, сахилга зохион байгуулалт ядуурлыг бууруулах арга замын талаар єєрийн байр сууриа илэрхийллээ. 

           * * * 

  10 дугаар сарын 29-ний єдєр Монгол улсын Ерєнхийлєгч Ховд аймгийн Зэрэг, Дарви сумдад ажиллалаа. Ерєнхийлєгчийг Чандмань, Зэрэг сумын нутгийн зааг “Зах булаг” хэмээх газарт Зэрэг сумын удирлагууд угтан авсан байна. Мєн єдєр сумын иргэдийн тєлєєлєгчидтэй уулзан хєдєє аж ахуй, нийгмийн асуудлаар їг хэлэв.

  Ерєнхийлєгч Зэрэг сумынханд хандан хэлэхдээ “Зэрэг сум байгуулагдаад 88 жилийн нїїр їзэж байна. Зэрэг сумынхан мал сїргээ маллан, тариа будаагаа тарьж, ахуй, амьдралаа єєд нь татаж ирсэн ажилсаг, хєдєлмєрч, малч уламжлалтай ард иргэд билээ.

  Сум орон нутгийн нєхцєл байдалд нийцсэн мал аж ахуйг ган зудын эрсдлээс найдвартай хамгаалах тогтолцоог буй болгох хэрэгтэй. Тїїнчлэн мал сїргээ єсгєн їржїїлж, эрїїлжїїлэхийн зэрэгцээ малын їїлдэр угсааг сайжруулах, малаа чанаржуулах талаар малчид єєрсдєє санаачилгатай ажиллаж, энэ ажилд сумын удирдлага дэмжиж тусалж ажиллавал зохино.

  Зэрэг сум мал аж ахуй, газар тариаланг хослуулан хєгжїїлэх боломжтой. Тариалан эрхэлж, тємс, хїнсний ногоо тариалж ирсэн багагїй туршлагатай билээ. Энэ бол танай сумын нэг давуу талын нэг. Энэ онд 14 га-д тариалалт хийж, 18 тонн їр тариа, тємс, хїнсний ногоо хураан авчээ. Газар тариалангийн энэхїї єгєєж нь сумын ард иргэдийн аж амьдралд, аж ахуйн нэгжийн эдийн засагт зохих нєлєє їзїїлж тус дэм болох нь мэдээж.

   Сумын тєвийн айл єрх бїр тємс, хїнсний ногоо тариалах хэрэгтэй. Худалдаад орлого олоод байдаггїй юмаа гэхэд юуны тїрїїнд єрх гэрийнхээ хэрэгцээг хангадаг болчихвол том дэвшил. Цаашдаа їржил шимт газрынхаа їр єгєєжид тїшиглэн тариалан эрхлэх аж ахуй, иргэдийн тоог нэмэгдїїлэн, усалгаатай газар тариалан эрхлэх талаар санаачилга гарган ажиллаарай гэж зєвлєж хэлье. Тэжээл тариалалтыг нэмэгдїїлж, орон нутагтаа євс тэжээлийн єєрийн гэсэн нєєцтэй болохыг хичээцгээ.

  УИХ Газрын тухай болон Газар ємчлєлийн хуулиудыг баталлаа. Газрын тєлбєрийн хууль батлагдана. Эдгээр хуулийг иргэд, тариаланч, ногоочдод сайтар ойлгуулах, орон нутагтаа уг хуулиудын хэрэгжилтийн бэлтгэлийг сайн хангуулах арга хэмжээг цаг алдалгїй авах нь чухал гэж їзэж байна.

  Сум, орон нутгийн эдийн засгийг бэхжїїлэх, ард иргэдийн аж амьдралыг єєд нь татахад жижиг їйлдвэрлэл, їйлчилгээ, хоршоог їїсгэн байгуулж хєгжїїлэн зах зээлийн зарчмаар удирдаж, їр ашигтай ажиллуулах хэрэгцээ аяндаа гарна.

  Цаг алдалгїй энэ ажлыг хувийн хэвшлийнхний санаачлагад тїшиглэн єрнїїлбэл зохино. Зэрэг сум байгалийн баялаг сайтай, ялангуяа чулуун нїїрс, алт болон барилгын тєрєл бїрийн материалын илэрцїїд, орд газруудтай.

   Сумын удирдлага байгалийн баялгийнхаа нєєцийг судлуулан тогтоолгож, ашиглах арга хэмжээг цаашдын тєлєвлєгєє зорилтдоо тусган хэрэгжїїлж ажиллах нь сумын эдийн засгийг єєд нь татах бас нэг эх їїсвэр байх болов уу гэж тєсєєлж байна.

   Зэрэг суманд сїїлийн жилїїдэд їе їе хїчтэй салхи гарч, їїний улмаас элс, борзонгийн нїїлт болж, хадлан бэлчээрийн талбайг нємєрч, цєлжилт хїрээгээ тэлэх болсон байна.

  Їїнээс гадна хїний буруу зєрїї їйл ажиллагааны улмаас байгаль орчинд їзїїлэх сєрєг нєлєє ихэслээ. Иймд сумын удирдлага, иргэд та бїхэн эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад сэтгэл зїтгэл гаргаж, хуурайшилт, цєлжилттэй тэмцэж, ус ургамал, малын бэлчээрийг хайрлан хамгаалах, байгаль орчноо тордох талаар тодорхой бодлого, чиглэлтэй ажиллах хэрэгтэй.

  Энэ зорилгод дэлхийн байгаль орчны сан, цєлжилттэй тэмцэх бусад эх їїсвэрээс тєсвийн санхїїжилт авч ажиллахаар хєєцєлдвєл зїйтэй юм.Та бїхэн орон нутгийнхаа давуу ба сул талаа сайтар тооцож, хєгжлийнхээ чиг хандлагыг зєв тодорхойлон Зэрэг сумаа хєгжїїлэх хєтєлбєр боловсруулж, тїїнийгээ їе шаттай хэрэгжїїлэх нь зїйтэй” гэж Ерєнхийлєгч онцлон хэлсэн байна.

  Монгол Улсын Ерєнхийлєгч Дарви сум орох замдаа тус сумын Мєрєн багийн малчин Г.Дагвадоржийн хот айлаар орж амьдрал ахуйтай нь танилцлаа. Дараа нь Дарви сумын тєвд хїрэлцэн ирж сумын эмнэлэг, холбооны салбарын ажил байдалтай танилцсан байна.Мєн єдрийн орой Ерєнхийлєгч Н.Багабанди сумын иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын їеэр Ерєнхийлєгч хэлэхдээ:

  “Дарвичууд та бїхний хувьд хїний нїдэнд тусахаар, їїнийг бид хийчихсэн шїї гэж єєрсдєє урамшиж дурсахаар зїйл багагїй бий байх. Сумын тєвийн эмнэлгийг Азийн хєгжлийн сангийн хєрєнгєєр засварлаж, хєдєєгийн бусад сумдад їлгэр жишээ болохуйц аятайхан тохижуулжээ.

   Энэ мэт сэргээж босгосон, шинээр хийсэн зїйлээ арчилж тордож, ємнєхийгєє ядаж одоо байгаагаас нь дортголгїй додомдож, ашиглалт, їйлчилгээг сайжруулахад санаа тавьж ажиллавал зохино. “Сутайн хєгжил” нэгдэл гэж байх їед танай сумын ажил їйлс оргилон буцалж алдар нэрээ дуурсгасан сайчууд улс даяар мандаж, мал сїрэг нь єсєж тариа будаа халиурч чухам л дутуу юмгїй мандаж байсан тэр сайхан цаг їеийн хїмїїс одоо та бїхний дунд цєєнгїй байгаа байх.

  1924 онд Дарви сум гэсэн нэртэй засаг захиргааны нэгж їїссэнээс хойш 80-аад жил болж байна. 1942-1990 оны хооронд танай сум ажил хєдєлмєрийнхєє амжилтаар шалгарч нийтдээ улсын чанартай 120 орчим шагнал урамшлыг хїртэж байсан байх юм.

  Їїнийг гэрчлэх баримт гэвэл танай сумаас, бїр энэ гол уснаас Монгол улсын хєдєлмєрийн баатар малчин 5, гавьяат нэгдэлчин, тєрийн шагналт малчин тус бїр нэг, улсын аварга ба хошой аварга малчин 17 тєрж гарсан явдал юм. Їнэхээр бахархам алдар шїї.

   Дарвийнхан ясны хєдєлмєрч, идэвх зїтгэлтэй хїмїїс болохын єєр нэг жишээ бол энэ нутгаас гаралтай ч эх орныхоо энд тэнд ажиллаж амьдарч байсан газар нутгаасаа эр зориг, хєдєлмєр бїтээлээрээ шалгарч тодорсон улсын баатар, хєдєлмєрийн баатар, ардын болон гавьяат цолтнууд эх орны батлан хамгаалах, эрїїл мэнд, соёл, боловсрол, урлаг, спорт, худалдаа їйлчилгээ, агаарын тээвэр, газар тариалан, зоо мал эмнэлэг, ойн аж ахуйн гээд аж ахуйн бараг бїх салбарын тєлєєллийг бїрдїїлж байна.

  Харин єнєєгийн ойлголтоор бол хєдєлмєрийн энэхїї амжилт ололт гэдэг хїний хїчин зїйлийн їр дїн мєн. Дээрхээс дїгнэж їзвэл санаж сэдэж, сэрж сэхээрэх аваас танай сум байгалийн ч, хїний хїчин зїйлийн ч арвин их нєєцтэй, уламжлалтай газар гэж би хэлмээр байна.

  Дарви сум, дарвийнхны талаар би ийм сайхан мэдээлэлтэй, єєдрєг сэтгэгдэлтэй ирсэн. Єнгєрсєн їеийн хєдєлмєр алдрын тїїхэн баялаг уламжлал, єєрт байгаа бодол дїгнэлттэйгээ єнєєдрийн танай бодит байдлыг жишиж їзэхэд сануулж хэлэлгїй єнгєрч тївдэмгїй зарим зїйл байх шиг бодогдоно.

  Сая би ирж явах замдаа мал маллах монгол ухааны нэвтэрхий толь , мэргэн зєвлєгч болсон Цогтгэрэл амбаа гуай хэрэв амьд сэрїїн байсансан бол єнгєрсєн євєл, зун болсон ган, зуднаар хол ойрын хичнээн олон малчинд зааж зєвлєж, хичнээн олон малыг онд оруулж авч їлдэх байсан бол, тэр нь єнєєдєр хичнээн єрх бїлийн амин зуулгыг залгуулж, ирэх жил хичнээнээр єсєн їржих байсан бол гэж хєвєрсєн бодолд автаж явлаа.

  Чухамдаа баатрын маань арга ухаан єнєєдєр газар бїрт їгїйлэгдэж байна. Тэр арга ухаан, хичээл зїтгэлийг л хїний хїчин зїйл гэж хэлээд байгаа юм. Хїний хїчин зїйл гэдгийг бид олонтаа ярьдаг боловч тїїнийг ашиглах, зохион байгуулах талаар тун бага анхаарч байна.

  Хэн єєрийн хїчин зїйл, нєєц бололцоогоо бїрэн дайчилж хєдєлмєрлєнєм тэр хїн сайхан амьдарч чаддаг жамтай. Єнгєрсєн їед ч тийм байсан, єнєєгийн зах зээлийн нийгэмд бїр ч тодорхой байна. Энэхїї хїний нєєц, хїчин зїйлийг зєв ашиглан ажил амьдралаа єєд татахад чинь санаа авахуйц зарим зїйлийг хєндєн ярья.Хїнийг хєгжїїлж, ажиллуулахад удирдлага зохион байгуулалтын хїчин зїйл нэн чухал.

  Хїний хїчин зїйлийг дайчилж ажиллуулах арга ухааныг єнєє їед удирдлагын менежмент гэдэг байна. Зах зээлийн їед энэ арга ухааныг орон нутгийн удирдагчид гойд сайн эзэмших хэрэгтэй байна. Сумын Засаг дарга, тїїний Тамгын газар, нутгийн єєрєє удирдах ёсны байгууллага болох Иргэдийн тєлєєлєгчдийн хурал энэ талаар онцгой анхаарч ажиллавал зохино.

  Ємч хувьчлал эхлэхэд тус сум нэгдэл, амины нийлсэн 175.000 орчим толгой мал тоолуулсан байна. Жил жилд тєлєєрєє єсєж їржих ёстой атал 10-аадхан жилийн дотор ємнєхєєсєє даруй 100-аад мянгаар цєєрсєн нь даанч дээ гэмээр. Энд олон зїйлийн шалтаг шалтгаан олж тайлбар єгч, бас муу нэртэй ган зудад бурууг тохож болно.

  Гэхдээ л бодох юм их байна. Миний санахад малаа хувьчилж, нэгдлээ тараагаад малчид жалгын нэгээр тарж, мєр мєрєє хєєснєєс хожоо олсон юм алга. “Ганц мод гал болдоггїй, ганц хїн айл болдоггїй” гэсэн ардын мэргэн їг бий.“Сутайн хєгжил” нэгдлийн мандал бадрал, амжилт бїтээлийн эх ундарга, гол хєшїїрэг нь хамтын хєдєлмєр байжээ гэхэд одоо їгїйсгэх хїн бараг їгїй биз ээ.

  Їїнийг хэлэхдээ би нэгдлийг хуучнаар нь сэргээ гэж буй хэрэг биш. Харин хєдєєд шинэ маягийн хоршоо зайлшгїй юм гэсэн санаагаа тодотгон илэрхийлж байгаа нь энэ.Хїний хїчин зїйл нь нэгд, ард иргэдийн єєрсдийн оролцоо буюу дороос гарах идэвхи санаачлага, хоёрт, тїїнийг зєв зохион байгуулж, нэгэн хїч болгон зангидаж хєдєлгєх удирдлагын гэсэн хоёр талтай.

  Yїнийг зєв зохицолдуулж хослуулж чадвал хаана ч ажил їйлс єєдлєєд л ирнэ гэдгийг би онцлон хэлэх байна. Єгєєж баян нутаг газар чинь ширвэж шалгадаг нэг їе байхад ивээж, тэтгэдэг цаг їе ирнэ гэдэгт итгэж, аль ч тохиолдолд нь сэтгэл єєдрєг байж, ажилсаг хєдєлмєрч уламжлалаа сэргээн хєгжїїлж, аз жаргал дїїрэн, амжилт бїтээл арвин байхын єлзийтэй ерєєлийг Та бїхэндээ дахин дэвшїїлье.