|
ЛЮКСЕМБУРГИЙН
ВАНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ
ЖУУХ БИЧГЭЭ ЄРГЄН БАРИВ
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Люксембургийн
Вант Улсаас Монгол Улсад суух Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд Марк
Їнгэхоер итгэмжлэх жуух бичгээ єргєн барьж хоёр орны харилцаа хамтын
ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Жуух
бичиг барих ёслолын дараа болсон уулзалтын їеэр Ерєнхийлєгч Н.Багабанди
хоёр орны харилцаа идэвхжиж єндєр тївшинд тєлєєлєгчид солилцож байна.
Ялангуяа Люксембургийн Ерєнхий сайд Жан Клод Юнкерийн манай оронд
хийсэн айлчлал бидний харилцаанд чухал тїлхэц болсон бєгєєд Европын
сэргээн босголт, хєгжлийн банкинд монголыг элсїїлэхэд ноён Ерєнхий
сайд єєрийн биеэр хичээл зїтгэл гарган ажилласан юм. Цаашид тус
банкнаас зээл авах эрхтэй орнуудын тоонд багтахад Люксембургийн
тал дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ерєнхийлєгч
цааш хэлэхдээ Люксембургийн тусламжаар зїрхний оношлогооны тєв байгуулагдана,
энэ тєв хїн ам тархуу сийрэг амьдардаг манай орны нєхцєлд хамгийн
тохиромжтой бєгєєд орчин їеийн техик, технологиор алсын зайнд оношлогоо
хийх болно гэлээ.
Мєн
аялал жуулчлал, банк санхїїгийн салбарын хамтын ажиллагааг єргєжїїлэх,
монголын мэргэжилтнїїдийг сургаж, бэлтгэх бололцооны талаар єєрийн
саналаа хэллээ. Тїїнчлэн уул уурхай, тємєр боловсруулах, гангийн
їйлвэрлэлд Люксебургийн хєрєнгє оруулагчдыг татан оролцуулах хамтран
ажиллах бїрэн бололцоо бий. Элчин сайдаар ажиллах хугацаандаа энэ
тал дээр анхаарал тавьж ажиллахыг Ерєнхийлєгч санал болгов.
Монгол
Улсын Ерєнхийлєгч хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа
идэвхжиж байгаагийн илрэл нь саяхан УИХ-ын дарга С.Тємєр-Очир тэргїїтэй
тєлєєлєгчдийн айлчлал боллоо, цаашдаа Люксембургийн парламентын
тєлєєлєгчид айлчлана гэдэгт найдаж байна гэв.
Ерєнхийлєгч
Н.Багабанди Люксембургийн Их Ван Хенрид єєрийн халуун дотно мэндчилгээг
уламжлах, манай улсад айлчлах урилгатайг сануулахыг хїслээ. Ноён
Элчин сайд Марк Їнгэхоер хоёр орны харилцаа тїїн дотроо мэргэжилтэн
бэлтгэх, давтан сургах, уул уурхай, гангийн їйлдвэрлэлд хєрєнгє
оруулан хамтран ажиллах талаар Монгол Улсын Ерєнхийлєгчтэй санал
нийлж байгаагаа илэрхийллээ.
Люксембургийн
Их Ван Хенри монгол оронд ойрын їед айлчлах сонирхолтой байгаагаа
хэлїїлснийг Ерєнхийлєгчид уламжлав. Мєн єндєр дээд тївшний хїрээнд
харилцан тєлєєлєгчид солилцохын чухлыг тэмдэглээд ирэх жил єєрийн
Гадаад хэргийн сайдыг айлчлуулахын тєлєє чармайн ажиллахаа онцоллоо.
Элчин
сайд цааш хэлэхдээ Люксембургээс зээл, туслалцаа авдаг орнуудын
тоонд Монгол улсыг багтаахын тєлєє бїхий л талаар ажиллах болно.
Цаашдаа зээл тусламжаас хєрєнгє оруулалт, худалдааны хамтын ажиллагаанд
шилжин хамтран ажиллах нь илїї їр дїнтэй болохыг Элчин сайд Марк
Їнгэхоер уулзалтын їеэр хэлэв.
* * *
|